Интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхэнд халдсан, хуурамчаар олшруулсан ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээг Хятад улс өнөө бүх орон даяар өрнүүлж, зөвшөөрөл аваагүй байдалд, Олимпийн наадмын уралдаан тэмцээн болон холбогдох арга хэмжээг интернетийн сүлжээгээр хууль бусаар дамжуулж байгаа ажиллагаанд голцуу цохилт өгч байна.
Интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхэнд халдсан, хуурамчаар олшруулсан ажиллагаанд цохилт өгөх энэ тусгай арга хэмжээг өнгөрөгч долоон хоногоос эхлүүлсэн бөгөөд түүнийг энэ оны 10-р сарын дунд арав хоног хүртэл 4 сар үргэлжлүүлэх юм байна. Хятадын Хэвлэлийн Эрхийн Үндэсний Газрын Хэвлэлийн эрхийн хэлтсийн орлогч дарга Шюй Чао хэлэхдээ, уг арга хэмжээг Хятадын Хэвлэлийн Эрхийн Үндэсний Газар, Нийгмийг Аюлаас Хамгаалах Яам, Аж Үйлдвэр, Мэдээллийн Яам хамтран хэрэгжүүлж байна. Уг ажилд 2 гол талыг хамарч байгаа юм гэлээ.
"Нэгд, том чухал хэргийг чармайн зохицуулж, ялангуяа эрүүгийн хэргийн хариуцлага хүлээх хэрэгт холбогсон байвал эрхбиш эрүүгийн хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй. Хоёрт, интернетийн сүлжээгээр Олимпийн наадмын уралдаан тэмцээн болон холбогдох арга хэмжээг хууль бусаар дамжуулж нэвтрүүлэх ажиллагаанд голцуу цохилт өгөх хэрэтэй" гэж тэр тэмдэглэжээ.
Шюй Чао хэлэхдээ, энэ тусгай арга хэмжээ нь видеогийн төрлийн веб сайтын зохиогчийн эрхэнд халдсан, хуурамчаар олшруулсан асуудалд голцуу чиглүүлэн хийж байгаа цэгцлэлт, цэвэрлэгээний ажиллагаа юм. Өөр өөрийн харьяа дахь том том веб сайтууд болон хөгжим, кино, компьютерийн программ хангамж, ном бичиг, тоглоом зэрэг агуулагатай тусгай веб сайтуудыг шалгаж, веб сайтаар цацаж нэвтрүүлж байгаа агуулга нь холбогдох эрх авсан эсэхийг хянан тогтоох хэрэгтэй гэж орон нутгийн хэвлэлийн эрхийн хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад Хятадын Хэвлэлийн Эрхийн Үндэсний Газар шаардсан байна гэж Шюй Чао тэмдэглэсэн байна.
Сүүлийн үед видеогийн төрлийн веб сайтуудын эрхэнд халдсан асуудал нэлээд газар авч байгаа гэдгийг Шюй Чао хүлээн зөвшөөрлөө. "Уг асуудлаарх Хятадын Хэвлэлийн Эрхийн Үндэсний Газрын байр суурь маш тодорхой юм. Бид Олимпийн наадмын уралдаан тэмцээнийг аюулгүй дамжуулж нэвтрүүлэх ажлыг бүх хүчээ дайчлан баталгаажуулна. Энэ аюулгүй дамжуулж нэвтрүүлэхэд уламжлалт хэвлэл мэдээллийн шугамын юм уу, шугамын бус радио, телевизийн дамжуулах нэвтрүүлэг багтаж байгаа төдийгүй бас шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялангуяа интернетийн сүлжээ болон гар утсаар дамжуулах нэвтрүүлэг багтаж байна" гэж тэр тэмдэглэлээ.
Шюй Чао хэлэхдээ, "Олимпийн дүрэм", Хятадын Засгийн газар болон Олон Улсын Олимпийн Хорооны тохиролцсон холбогдох хэлэлцээр, Хятадын зохиогчийн эрхийн хууль болон "Олимпийн тэмдгийг хамгаалах дүрэм"-ийн заалтын дагуу, зөвшөөрөл аваагүй байдалд интернетийн сүлжээгээр Олимпийн наадмын уралдаан тэмцээн болон түүний холбогдох арга хэмжээг дамжуулж нэвтрүүлэх нь хууль бус ажиллагаа болох бөгөөд бас сүлжээгээр эрхэнд халдсан, хуурамчаар олшруулсан ажиллагаанд цохилт өгөх энэ тусгай арга хэмжээний хүрээнд гол цохилт өгөх зүйл болно гэлээ.
Интернетийн сүлжээгээр Олимпийн наадмын уралдаан тэмцээн болон түүний холбогдох арга хэмжээг дамжуулж нэвтрүүлэх хууль бус ажиллагаанд Хятад улс цохилт өгөхдөө, зохиогчийн эрхэнд халдан уг агуулгыг хангасан үйлчлэгчийн ажиллагаанд цохилт өгөх төдийгүй бас эрхэнд халдсан энгийн сүлжээ ашиглагчийн ажиллагааг ч хамрах болно. Өнөө, Хятадын их олон хүн блогоор юм уу, ярианы индрийн хэлбэрээр өөрийн авсан видео бичлэгээ дамжуулахыг сонирхож байна. Гэвч сүлжээ ашиглагчид өөрийн авсан Олимпийн наадмын уралдаан тэмцээн юм уу гал бамбар дамжуулахтай холбоотой ведио бичлэгийг зөвшөөрөл аваагүй байдалд сүлжээгээр уламжлах юм бол, тэр нь зохиогчийн эрхэнд халдсан ажиллагаа болох юм. Интернетийн сүлжээгээр Олимпийн наадмын уралдаан тэмцээн болон түүний холбогдох арга хэмжээг дамжуулж нэвтрүүлсэн хууль бус ажиллагаа хийсэн веб сайт, хувь хүнд үйл ажиллаганых нь хүнд хөнгөнөөс шалтгаалан холбогдох агуулгыг нь хаах, холболтыг нь зогсоох, эрүүгийн хариуцлага нэхэмжлэх арга хэмжээ авна гэж Шюй Чао илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|