• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-16 17:52:53    
Уртын дуучин Оюун

CRI

      2004 оны 1-р сард, Хятадын CCTV-гийн зохион байгуулсан Баруун хойд нутгийн Ардын дууны уралдаанд нүдэнд дулаахан Монгол бор охин морин хуурын ая эгшигт зохицуулан "Ар хангайн ард алтан гургуулдай донгодно ...." гэж алтан гургуулдайгаас ч уянгатай сайхан дуулхад үзэгчин олон алга нижгэнүүлэн ташиж, маш өндөр хүлээн авсан байлаа. Энэ бол Хятадын Төвийн дуу хөгжмийн дээд сургуульд сурч байсан Монгол охин Оюун юм. Тэрээр энэ уралдаанд ардын язгуур урлагийн Ардын дууны гоцлол дуучдын хэсгийн алтан медалыг тосч энгээрээ мялаажээ.

     Оюун Өвөр Монголын Түнляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Чулуут суурины Анхай гацааны тариачин Чин Лүн, Нуганзаягийн зургаан хүхдийн дөрөвдөгээр нь, хархан багаасаа аав ээжийхээ дуулдаг ардын дууны хөг аясад буувайлагдан, ээжийхээ торгон хоолойг өвлөн авсан байлаа. 1995 онд "Дөрвөн настай халиун" гэсэн уртын дуугаараа олны дундаас онцгойрч, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн бэлэтгэл ангид элсэн оржээ. Үүнээс аваад уртын дуу нь түүний амьдралын хүсэл тэмүүлэл нь болсон байлаа.

      1997 онд болсон Өвөр Монголын урлагийн их дээд сургуулиудын багш оюутнуудын дууны уралдаанд Оюун оюутнуудын хэсгийн алтан медалыг хзртэж, өсөх ирээдүйтэй дуучин гэдгээ хүмүүст харуулсан байлаа. 1998 оны сакүра цэцэг дэлгэрэх улиралд сургуулийнхаа Уралгийн чуулганы гишүүний хувиар Японд айлчлан тоглож, Монгол уртын дуугаараа Япон үзэгчдийн алга ташилт, амьд цэцгийг хүртлээ. 1999 онд сургуулиа амжилт төгөлдөр түүгсэх үед Бээжинд байгаа Хятадын Төвийн дуун хөгжмийн дээд сургуулийн элсэлтийн мэдэгдлийг хүлээж авсан байлаа.

     Оюун Төвийн дуу хөгжмийн дээд сургуульд сурах болсноо өнө удаан түүхтэй, өнөр баялаг агуулгатай өвсоёлоо өвлөн дээдэлж авах боломж хэмэн үзэж, Монгол уртын дууны шим тэжээлийг уусган шингээж, судлан сурч байлаа. Зав чөлөөгөөрөө Хорчин нутгийн мартагдаад олон жил болсон уртын дууг эмхэтгэн цуглуулах ажилд хүч хөдөлмөрөө зориулж, нутгийн өндөр наснуудыг эрэн сурвалжилж, "Ар хангай", "Баянцагаан" зэрэг дууг тэмдэглэж авсан бөгөөд дуулан сэргээжээ. Түүний энэ талын хүчин чармайлтыг алдарт дуучин Лхасүрүн гуай "Хорчин уртын дууг сэргэлээ" гэж үнэлсэн байлаа.

     Чармайлт хүнийг гомдоодоггүй гэдэг. Оюуны дуулах ур мэргэжил улам дээшлэн боловсронгуй болж, өнөдр зэргэллийн том том тоглолтын урилга түүнд байнга ирэх боллоо. 2001 оны 8-р сард Шилин-хотод болсон Хятадын хэмжээний "Тал нутаг" цомын Монгол уртын дууны 2-р уралдаанд Оюун уян тунгалаг хоолой, уран нарийн аялга нуглаагаараа шүүгчид болон үзэгчдийг байдлан дагуулж, мэргэжлийн дуучдын хэсгийн алтан медлаар энгэрээ мялаав.

     "Үндэстний байх тутмаа дэлхийнх байдаг" гэж хэлдэг. Оюуны уртын дууг сонссон бусад үндэсэтн ястаны үзэгчид сонсогчид Монгол нутаг, Монгол хүнийг Оюуны уртын дуугаар сэтгэлдээ төсөөлөн боддог гэж яридаг байлаа. Хятадын Төвийн дуу хөгжмийн дээд сургуулийн захирал бөгөөд нэрт профессор Жинь Телинь хэлэхдээ, Оюуны уртын дууг сонсовол онгон байгальд байгаа шиг сэтгэлийн чилээ тайлагддаг" гэжээ.

     Уртын дуучин Оюун өнөө Өвөр Монголын Үндэстний дуу бүжгийн хүрээлэнгийн дуучнаар ажиллаж байна.