• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-16 17:55:49    
Мэс заслаар авч хаясан хамгийн том хавдар

CRI

     1980 оны байдлаар, Хятадын мэс заслаар авч хаясан хамгийн том хавдар бол 1980 онд Ардын Чөлөөлөх Армийн Ерөнхий эмнэлгийн Ли Гүйлинь гэдэг 16 настай охины гуян дээрээс амжилттай авсан хавдар болно. Энэ хавдар 18,5 килограм хүнд байлаа. Ли Гүйлинь бол хөдөөгийн охин, гурван настай байхд нь зүүн хөл дээр нь тахианы өндөг шиг том хавдар ургасан байна. Цаг тухайд нь эмчлүүлж чадаагүй учраас энэ хавдар нь яван тутам том болж, биеийн өсөлтөд нь нөлөөлсөн байлаа. 1980 оны 3-р сарын 29-ний өдөр, Ардын Чөлөөлөх Армийн Ерөнхий эмнэлэг түүнийг хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд ясны тасгийн эмч нарын нарийн хянамгай мэс заслаар энэ том хавдрыг амжилттай авч хаясан байна.

     Хорт хавдарт нэрвэгдсэн өвчтөнийг тогтмол гүйдэлт цахилгаанаар анх удаа эмчилсэн нь: Хятад улс хорт хавдарт нэрвэгдсэн өвчтөнийг тогтмол гүйдэлт цахилгаанаар анх удаа эмчилсэн эмчилгээг 1989 оны 10-р сарын дунд арав хоногт Хятад, Японы найрамдлын эмнэлэгт профессор Шинь Юйлин нарын зэрэг хүмүүс хийж, ил тод үр дүнд хүрсэн байна. Энэ бол хорт хавдрыг эмчлэх шинэ бөгөөд ирээдүйтэй эмчлэх арга мөн гэж холбогдох хүмүүс үзэж байлаа. Энэ эмчилгээ нь мэс засал, цацараг эмчилгээ, химийн эмчилгээ хийх боломжхгүй болсон өвчтөнд хийдэг эмчилгээ юм байна. 1989 оны 10-р сарын байдлаар, Хятад, Японы найрамдлын эмнэлэг нь хорт хавдарт нэрвэгдсэн нийт 41 хүнд тогтмол гүйдэлт цахилгаанаар клиникийн эмчилгээ хийв. 6 сараас нэг жилийн ажиглалтын дүнгээс үзвэл, хорт хавдар нь арилсан юм уу, ил тод багссан тохиолдол нь 75,63 хувьд хүрсэн юм байна.

     Хөлийн арьсыг нь хамгийн их хэмжээгээр шилжүүлсэн мэс засал: 1981 оны 12-р сарын 3-ны өдөр Бээжитнгийн Жи Шүйтань эмнэлгийн Түлэгдсэн шархны салааны эмч сувилагчид Бээжингийн ажилчин Фэн Дэшэнгийн түлэгдсэн шархан дээр хөлийнх нь арьсыг шилжүүлээд амжилтад хүрсэн байна. Бээжингийн Хагас дамжуулагчийн хэрэгслийн 6-р үйлдвэрт ажилладаг Фэн Дэшэн 1981 оны 11-р сарын 24-ний өдөр нүүрстөрөгчийн дутуу исэлд хордож, гал зуухан дээр унаад бөгс, зүүн талын сүүж, шулуун гэдэс, хошногоны сүв, бэлэг эрхэдэн нь цөмөөрөө түлэгдэж, 55 см үржих 45 см-ийн асар том шархтай болсон байна. Эмч сувилагчид 11 цагийн мэс засал хийж, түүний хөлөөс 83 см урт, нарийн тал нь 25 см, өргөн тал нь 41 см-ийн арьсыг нь шаалан авч, түлэгдсэн шархан дээр нь наасан байна. Энэ бол Хятад улсад, мөн дэлхий дээр шилжүүлэн амжилтад хүрсэн хамгийн их талбай бүхий арьс юм. Хагас жил гаруй сувилсаны дараа энэ хүн эрүүл мэндээ нөхөн сэргээж, эмнэлгээс гарсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\