• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-17 10:00:51    
Буш, Браун хоёр албан ёсны хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Английн Ерөнхий сайд Гордон Браун 16-ны үдээс өмнө Лондонд Америкийн Ерөнхийлөгч Жорж Буштай албан ёсны хэлэлцээ хийлээ.

     Иракаас цэрэг гаргах цагийн хуваарийн асуудлаар Америк, Англи хоёр санал зөрөлдөөнтэй гэдгийг Буш, Браун хэлэлцээ дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үгүйсгэв. Улс төрийн шаардлагаас биш, харин Иракийн байдлын дагуу цэрэг гаргах цагийн хуваарь дэвшүүлэх болно гэж Буш илэрхийлэв. Браун хэлэхдээ, Ирак дахь үүргээ Англи биелүүлэх хэрэгтэй, Английн цэрэг Иракт байх болно. Цэрэг гаргах цагийн хуваарь албаар гаргахгүй гэжээ.

     Бушийн терроризмийн эсрэг бодлогыг дэмжихийн төлөө, Афганистанд Англи 230 цэрэг нэмнэ гэж Браун мэдэгдэв.

     Ираны асуудлаар Браун хэлэхдээ, Иран нь барууны орнуудтай сөргөлдөх зам сонгосны шаардлагагүй гэж Буш бид хоёр санал нэгтэй үзэж байна. Иран хэрэв НҮБ-ын тогтоолыг үргэлжлүүлэн үл тоож, Америк, Орос, Хятад, Англи, Франц, Герман зургаан орны дэвшүүлсэн хэлэлцээгээ сэргээх шинэ саналыг хүлээж авахаас татгалзах юм бол Ираны эсрэг цаашид хориг тавихыг Европын орнуудад Англи уриалах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\