Орчин үеийн олимпийн наадмыг эргэн харахад удаа бүрийн олимпи нь шинжлэх ухаан техникийн шинэ шинэ үр бүтээлийг төвлөрүүлэн харуулсан өвтөгш наадам байлаа. "Шинжлэх ухаан техникийн олимпи"-ор уриа болгосон Бээжингийн олимпи нь ч нэгэн адил шинжлэх ухаан техникийн шинэ шинэ үр бүтээлийг төвлөрүүлэн харуулах цуглаан болох юм. Шинжлэх ухаан техникийн тэргүүний үр бүтээлийг ордон талбайн байгуулалт, мэдээлэл дамжуулах, зам тээвээр зэрэг тал талд ашиглаж байгаа нь Бээжингийн олимпийн наадамыг нэн өнгө гэрэлтэй болгохыг бэлгэдэж байна.
Бээжин хот олимпийн 29-р наадмыг зохион явуулахын тлөө 12 ордон талбайг шинээр байгуулж, шинжлэх ухаан техникийн шинэ шинэ бүтээлүүдийг ашиглан "Шинжлэх ухаан техникийн олимпи"-йг тайлварласан байна.
"Шувууны үүр" гэж нэрлэгдэж байгаа Биеийн тамир спортын үндсний ордноор аваад хэлэхэд, ган бүтэц нь 340 метр өргөн 68 метр өндөр 42000 тонн хүнд байгаа юм. Ийм хүнд ган бүтэцтэй барилга нь нэг ч тулгуурьгүй байж, өөрийн бүрэлдүүлсэн тор хэлбэрийн бүтэцдээ түшиглэн биеийн хүндээ даасан байдаг. Биеийн тамир спортын үндсний ордны барилгын төслийг хариуцагч ноён Ли Жиү линь танилцуулж хэлэхдээ, энэхүү төслийг гүйцэтгэхэд Хятад улс бие даан Q460E хэлбэрийн ган материал судлан үйлдвэрлэсэн нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү ган материалын бат бєх чанар нь энгийн ган материалын хоёр дахин байж, квадрат миллиметр талбайн даац нь 46 килограмм байдаг юм.
Бүхийл дизайнаас гадна ордон талбайн дотоодын техникийн агуулагдцыг их байдаг юм. Олимпийн төвийн командлын газрын чанар сайтай дэлгэцийг тэргүүний лазерийн үзүүлэх техникийг ашигласан байдаг. Уг техникийг судлан хөгжүүлсэн Хятадын Шинжлэх ухаан техникийн академийн Гэрэл электроны судалгааны хүрээлэнгийн хариуцлагтай хүн Ван Юй танилцуулж хэлэхдээ, уламжлалт телвизортой харицуулахад лезерийн дэлгэцийн зураг нь нэн үнэн дүрслэг байж, цахилгаан эрчим хүчийг 1/4 хувиар хэмнэдэг юм.
Одоогийн ашиглаж байгаа гуравдах үеийн дэлгэц нь хүнд 30 хувийн өнгийг л мэдрүүлдэг. Лезерийн техникийг ашиглснаар зонхилох өнгийг хүмүүс мэдэрч чадах юм гэжээ.
90 мянган үзэгч сууж болох Улсын биеийн тамир спортын ордон нь үзэгчид олонд нэн сайн орчин бий болгон өгөхийн төлөө дулаан хэмжээ, агаарын урасгалын зохистой зэрэгт компьютерээр олон удаа шинжилгээ хийж, район бүрийн үзэгчидийн мэдэрч болох дулаа, агаарын урасгалын хэмжээг бодон гаргасан байна. Үндсний биеийн тамир спортын ордны ХХК-ий захирал Жан Хэньли танилцуулж хэлэхдээ, олимпийн тэмцээний үед үзэгчид аль нэг өнцөг буланд суусан ч байгалийн гэрэл болон байгалийн салхийг мэдэрч, нэлээд тааламжтай байдалд тэмцээн сонирхох болно гэжээ.
Эдгээрээс гадна олимпийн ордон талбайн байгуулалтад шинжлэх ухаан техникийн ажилтад шинэ материал, шинэ технологи ашиглаж байгал орчинг хамгаалж, эрчим хүч хэмнэх болгосон байна. жишээлж хэлэхэд, Хятадын бие даан судлан бүтээсэн нарны энергийг шингээн авах шилэн ханыг Бээжингийн олимпийн ордон талбайд угсарч, эдгээр ордон талбайд цэвэр эрчим хүч хангасан байна. олимпийн 15 ордон талбайд бас борооны усыг хураан авч дахин ашиглах дээд зэргэллийн систем тааруулж, жил бүр сая шоо метр борооны ус хураан авч ашиглах болгосон байна.
Бээжин хот бас шинжлэх ухаан техникийн олимпийн харалтыг биелүүлэхэд Олимпийн хугацаанд шинэ эрчим хүч ашигласан 500 автобусыг ашиглаж, олимпийн төв районд бохир бодис гаргахгүй болгох, олимпийн ордон талбайд ногоон эрчим хүчний хангалгыг 26 хувь болгож, олимпийн ордон талбайн бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах хэмжээг 100 хувь хүргэх эдгээр багтаж байна.
Ноднины 8-р сар болтол Хятад улс 6 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, олимпитой холбоотой шинжлэх ухаан техникийн судалгаанд ашиглуулсан байна. олимпийн ордон талбайгаас гадна зам харилцаа тээвэр, аюулгүйн баталгаа, мэдээлэл дамжуулах зэрэг салбарт шинжлэх ухаан техникийн элментүүд харагдаж байна.
Энэ удаагийн олимпийн наадмын үеэр тамирчид үзэгчид шинжлэх ухаан техникийн тэргүүний төвшин бүхий бүтээлүүдийн дөхөм дөт үйлчилгээг хүртэхээр барахгүй элгээр техникийн бүтээлийг олимпи дууссны дараа нэн өргөн хүрээн ашиглаж, хүмүүсийн амьдралд ойртуулан, эдийн засгийн хөгжилд нэн сайн үйлчилүүлэх болгоно гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань ган илэрхийлжээ.
|