• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-17 10:12:35    
2007 оны бүх Хятадын боловсролын ажил үйлсийн хөгжлийн байдал (3)

CRI

      Их, дээд сургуулийн боловсрол

      2007 онд Хятадын их, дээд сургуулийн боловсрол тогтуунаар хөгжлөө. 2007 онд бүх Хятадын хэмжээнд энгийн их, дээд сургууль болон насанд хүрэгсдийн их, дээд сургуулийн тоо 2321-д хүрчээ. Үүнд энгийн их, дээд сургууль 1908 байсан нь 2006 оныхоос 41-гээр нэмэгджээ. Насанд хүрэгсдийн их, дээд сургууль 413 байсан нь 2006 оныхоос 31-гээр багассан байна. Энгийн их, дээд сургуулиудын дотор, үндсэн ангитай сургууль 740, тусгай мэргэжлийн ангитай сургууль 1168 байлаа. Бүх Хятадын хэмжээнд аспирант хүмүүжүүлэх газар 795, үүнд их, дээд сургууль 479, эрдэм шинжилгээний байгууллага 316 байжээ.

      Их, дээд сургуулийн оюутан элсэлтийн тоо болон сургуульд сурч байгаа оюутны цар хэмжээ үрглэжлэн нэмэгдсэн байна. 2007 онд бүх Хятадын олон төрлийн их, дээд сургуулиудын нийт цар хэмжээ нь 27 сая хүнээс давж, их, дээд сургуульд оюутан элссэн хэмжээ нь 23%-д хүрчээ.

      Бүх Хятадын хэмжээнд аспирант элссэн тоо 418 мянга 600-д хүрсэн нь 2006 оныхоос 20 мянга 700-гаар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Үүнд докторант 58 мянга, магистрант 360 мянга 600-д тус тус хүрчээ. Сургуульд сурч байсан аспирантын тоо нь сая 195 мянга байсан нь 2006 оныхоос 90 мянга 300-гаар өсөн нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 8.17%-д хүрсэн байлаа. Үүнд докторант 222 мянга 500, магистрант 972 мянга 500 байсан аж. Аспирант төгссөн хүн 311 мянга 800-д хүрч, 2006 оныхоос 55 мянга 900-гаар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 21.84%-д хүрчээ. Үүнд докторант 41 мянга 400, магистрант 270 мянга 400 байжээ.

      Энгийн их, дээд сургуулийн үндсэн ангид нийт 5 сая 659 мянга 200 оюутан элссэн нь 2006 оныхоос 198 мянга 700-гаар нэмэгдсэн байна. Сургуульд сурч байгаа оюутны тоо нь 18 сая 849 мянгад хүрсэн нь 2006 оныхоос сая 460 мянга 600-гаар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 8.4%-д хүрсэн байлаа. Их, дээд сургууль төгсөгчид 4 сая 477 мянга 900-д хүрч, 2006 оныхоос 703 мянга 200-гаар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 18.63%-д хүрчээ. Насанд хүрэгсдийн их, дээд сургуулийн үндсэн ангид нийт сая 911 мянга 100 хүн элсэж, сая 764 мянга 400 хүн төгсчээ.

      Энгийн их, дээд сургуулийн үндсэн анги, тусгай мэргэжлийн ангид суралцагсдын дундаж тоо нь 2006 онд 8148 байснаасаа нэмэгдээд 8571-д хүрчээ.

      Энгийн их, дээд сургуулиудын багш ажилтны тоо нь сая 974 мянга 500-д хүрсэн нь 2006 оныхоос 101 мянга 900-гаар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Үүнд дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн багш сая 168 мянга 300-д хүрсэн нь 2006 оныхоос 92 мянга 300-гаар нэмэгдсэн байна. Багш болон оюутны харьцал нь 17.28:1-д хүрлээ. Насанд хүрэгсдийн их, дээд сургуулийн багш ажилтны тоо нь 136 мянга 300-д хүрч, 2006 оныхоос 3 мянга 700-гаар багассан байна. Үүнд дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн багш 80 мянга 200-д хүрч, 2006 оныхоос мянга 200-гаар багасчээ.