Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 17-нд Пхенъян орж, БНАСАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж байна. Тэрээр БНАСАУ-аас гадна бас Монгол, Саудын Араб, Катар, Йемэнд айлчилна. Энэ бол Ши Жиньпин энэ оны 3-р сард Хятад улсын орлогч дарга болсны дараах анхны айлчлал нь юм. Хятадын ГХЯ тун саяхан илэрхийлэхдээ, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийн Азийн 5 оронд хийж байгаа айлчлал нь Хятад болон эдгээр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаа БНАСАУ-аас эхлүүлсэн байна. Ингээд тэрээр 2005 онд Хятад улсын дарга Хү Жиньтао БНАСАУ-д айлчилснаас хойш тус оронд айлчилж байгаа Хятадын хамгийн өндөр зиндааны удирдагч болсон байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган хэвлэлийнхэнд хандаж, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийн БНАСАУ-д хийж байгаа энэ айлчлалыг танилцуулж хэлэхдээ, Хятад болон Хойд Солонгосын найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд Солонгосын хойг болон тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай юм. Хятад улс БНАСАУ-тай байгаа сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэхэд хүчин зүтгэх болно гэжээ.
Чинь Ган танилцуулж хэлэхдээ, \1\ БНАСАУ-д айлчлах хугацаанд, БНАСАУ-ын гол удирдагчид Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийг хүлээн авч уулзах болно. Энэ айлчлалаар дамжуулан, Хятад, Хойд Солонгос хоёр тал, хоёр орны харилцаа болон хамтаар сонирхож байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудал зэргийг багтаасан олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар саналаа гүнзгий солилцохыг хүсэж байгаа бөгөөд энэ айлчлал нь Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрамдал хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
БНАСАУ бол Хятадын зүүн хойд зүгийн нутгийн гол хөрш орон мөн. Хоёр орон уул усаараа залгалдаж, уламжлалт найрамдал хамтын ажиллагаатай юм. Өнөө хоёр орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн сайхан зохицон хамтран ажиллаж байна гэжээ.
Чинь Ган танилцуулж хэлэхдээ,\2\ өнөө Хойд Солонгосыг багтаасан олон талын хамтын чармайлтаар 6 талт хэлэлцээ нь үе шатны чанартай амжилт олсон юм гэжээ.
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин БНАСАУ-д хийж байгаа айлчлалаа өндөрлүүлээд энэ удаагийн Азийн 5 оронд хийж байгаа айлчлалын 2 дахь орон болох Монгол улсад айлчилна. Монгол улс нь Хятадын умард хөрш, Хятад болон Орос хоёр орны хооронд байрладаг. Хята,д Монгол хоёр орны эх газрын хилийн шугам бол Хятадын олон хөршүүд хоорондын хилийн шугамын дотор хамгийн урт нь юм. Олон жилийн турш Хятадын засгийн газар Монгол улсад сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, Хятадын тал Монгол улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхийг хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж ирсэн юм. 2003 оны 6-р сард Хятад улсын дарга Хү Жиньтао Монгол улсад төрийн айлчлал хийж, Хятад Монгол хоёр орон найрсаг хөршийн түншлэлийн харилцаа тогтоосныг мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, Хятад улс нь Монгол улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд хөрөнгө оруулагч орон болсон юм. Олон улсын үйл хэрэгт хоёр орон бишгүй олон асуудал дээр адил юм уу, ойр төсөөтэй үзэлттэй болж, харилцан дэмжиж, үр ашигтай хамтран ажиллаж ирсэн юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|