Янпүгийн эдийн засгийн нээлттэй бүс нь Хайнань мужийн баруун хойд хэсгийн Янпү арал дээр байрладаг. Хойд талаараа Чюн жөү далайн хоолой, баруун талаараа умардын булантай залгаж, Сингапур-Шянган-Шанхай-Осакагийн олон улсын усан дээврийн шугам дээр байрлаж, Хятад болон зүүн өмнөд Ази, дундад дорнодыг холбодог чухал газарт байрлаж байгаа юм.
Байгалийн болон газар зүйн айрлалын ийм маш их давуутай болохоор Хай нань мужийг байгуулагдахаас өмнө энэ газарт улсаас гүн усны гарам байгуулахаар төлөвлөж байжээ. Хай нань мужийг байгуулагдасаны дараа Янпү нь нэн ч уг мужийн өөрчлөлт хийж нээлттэй байлгахын чухал нэг гараа болсон байлаа.
Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр, Хай нань мужид барилга байгуулалтын халуун хөөргөлт гарч, Янпү ч үүний нэг гол газар нь болсон юм. 1993 онд улсаас макро зохицуулалтын бодлого баталж, Хай нань мужийн барилга байгуулалтын халуун хөөргөлт унтрахад Янпүгийг нээж хөгжүүлэх ажил ч дампууралд орсон байв. 2002 оноос хойш Хай нань муж нь Янпүгийг засгийн газраас голлон нээж хөгжүүлэх чиг шугам тогтоож, тендар зарлан гадаадын хөрөнгийг зээлдэн оруулж, 2004 он болоход уг районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1 тэрбум 900 сая юань байснаасаа нэмэгдээд 7 тэрбум 400 сая юаньд хүрч, импорт экспортын нийт хэмжээ нь уулын 470 сая ам доллар байснаасаа нэмэгдээд 4 тэрбум ам доларт хүрчээ.
Янпүгийн өнгөрсөн жилийн аж үйлдвэрийн нийт хэмжээ бүх мужийнхаа 40%-г эзэлж, импорт экспортын нийт хэмжээ нь бүх мужийнхаа 60%-г эзэлжээ. Янпү нь бүх мужийн нутаг дэвсгэрийн 1‰-г л эзэлдэг. Холбогдох албаны хүний төсөөлснөө, одоогоос 3 жилд Янпүгийн аж үйлдвэрийн нийт хэмжээ бүх мужийнхаа 50%--60%-г эзэлж, 5—10 жилийн дотор бол бараг 70%--80%-г эзлэх болно.
Өнгөрсөн жилийн 9-р сард Янпүгийн эдийн засгийн нээлттэй бүсийг Хятадын Шанхай, Тяньжинь, Даляний дараах дөрөв дэх татвараас чөлөөлсөн бүсээр тогтоож, Янпү нь хөгжлийн хоёр дохь урьхан хавраа угтсан юм. Энэ нь Янпүд хөгжлийн маш их боломж тохиол болсон аж. Янпүг эхлээд гадаадад бараа бүтээгдэхүүн гаргах нээлттэй бүсээр төсөөлж хөгжүүлсэн боловч явцын дундаа гадаадын том том компаниуд энэ газрыг маш их анхаарч, харин ч хөрөнгө оруулалтын халуун өрнөлт гаргажээ.
Өнөө Янпү нь хөгжлийн хамгийн сайн үедээ байгаа бөгөөд мөн ч хөгжлийн хамгийн их аз боломжинд тохиож байгаа юм байна.
|