• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-17 17:06:36    
Хятадын өмнөд нутгийн мужууд үер усны гамшигт дайрагдав [Радио]

CRI

      5-р сарын сүүлчээс одоог хүртэл Хятадын өмнөд нутгийн Жэжян, Аньхүй, Хубэй зэрэг 9 муж өөртөө засах районд урьд хожид аадар бороо орсон байна. Тасралтгүй үргэлжилсэн ширүүн аадар бороонд Хөх мөрөн, Жүжян мөрөн зэрэг гол мөрний сав газрын гол урсгал болон салбар урсгалын усны түвшин нь сэрэмжийн хэмжээнээс давсан байна. Өнөө үер усны хүнд гамшиг Хятадын олон мужийг хамарч, аадар бороо, үер усны улмаас 38 сая хүн гамшигдаж, 200 гаруй хүн эндсэн юм уу, сураггүй алга болж, 120 мянга гаран гэр байшин нурч, 26 тэрбум юаний эдийн засгийн шууд хохирол гарсан байна.

     Хятадын Цаг уурын албыг удирдах үндэсний газрын мэдээнд: 6-р сарын 15-аас өмнөд нутагт баруунаас зүүншээ дахин аадар борооны дайралтад учирна. Энэ удаагийн аадар бороо нь 5-р сарын сүүлч болон 6-р сарын дундаар үргэлжлэн орсон аадар бороотой давхцаад, үер усны эвдлэгийн чанарыг цаашид эрчимжүүлэх болохоор, үер устай тэмцэн түүнээс сэргийлэх ажил нэн хүнд болсон байна гэж тэмдэглэв. Хятадын Цаг уурын албыг удирдах үндэсний газрын ерөнхий мэдээлэгч ноён Хэ Лифү танилцуулж хэлэхдээ:

     Энэ онд өмнөд нутагт хур тундас буусан байдал нь хэдэн онцлогтой. Нэлээд удаан цагаар үргэлжлэн бороо орж, бас нэлээд өргөн нутагт орж, аадар бороо олон удаа орсон байна. Ялангуяа 6-р сарын 7-14 хүртэл, маш олон газарт аадар бороо болон ширүүн бороо орж, Гуанши болон Гуандун районд их талбайгаар аадар бороо цутгаж, маш олон газарт нь 24 цагт 300 милметр ус бууж, түүхийн хамаг өндөр түвшинд хүрсэн юм уу, давсан юм гэжээ.

     Өнөө Хятадын өмнөд нутгийн Жэжян, Аньхүй, Жянси, Хубэй, Хунань, Гуандун, Гуанши, Гүйжөү, Юннань зэрэг 9 муж өөртөө засах район нэлээд хүнд ноцтой үер усдлын гамшигт дайрагдаад байна.

     Аадар борооны уламаар Гуаншийд 7 сая 500 мянган хүн гамшигдаж, 900 мянган хүнийг шилжүүлж, холбогдох салбарууд үертэй тэмцэн гамшгаас аврах ажлыг шалавдан хийж байна гэж манай радиогийн сэтгүүлч мэдээлсэн байна.

      Энэ удаагийн гамшгийг аргацаахын төлөө Гуанши нь сэрэмжлүүлэх мэдээг 24 цагаар нэвтрүүлж, цаг уурын ажил эрхэлсэн салбарууд гар утсаар давхардсан тоогоор 5 сая 310 мянган удаа мэдээ олгосон байна гэжээ.

      Үүнээс өмнө нь Ард Иргэдийн Засаг Захиргааны Ажил Эрхэлсэн Яам болон Сангийн яам нь Хунань муж болон Гүйжөү мужид тус бүр 25 сая юань болон 16 сая юань санхүүжүүлж, гамшгаас аврах ажилд хэрэглэх яаралтай мөнгө болгосон байна. Холбогдох салбарууд майхан яаралтай цуглуулж, гамшигдсан нутагт хүргэж байна.

      Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Ажил Эрхэлсэн Яамны гамшгаас авран туслах газрын холбогдох хариуцлагатан Ли Баожюнь танилцуулж хэлэхдээ, гамшгаас аврах төрөл бүрийн ажил эмэх цэгцтэй явагдаж байна гэжээ.

     Танилцуулснаас үзвэл, Хятадын өмнөд нутагт орж байгаа аадар бороо бараг л энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 20-ноос хойш, Хятадын өмнөд нутгийн ширүүн аадар борооны нөлөө аажмаар буурах юм гэж Хятадын Цаг агаарын албыг удирдах үндэсний газрын мэргэжилтэн төсөөлж байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\