6-р сарын 14 бол Хятадын 3-р хугацааны "Соёлын өвийн өдөрлөг" тохиож байгаа юм. Жил болгоны энэ үеэр Хятадын Соёлын Яам болон шат бүрийн соёлын ажил хариуцсан байгууллагууд бүр элбэг сайхан агуулгатай ажиллагаа зохиож, ард олны уламжлалт соёлын талаархи ойлголт үзэлтийг нэмэгдүүлдэг байна. Энэ жил, газар хөдллөтийн гамшигт хүнд нэрвэгдсэн Хятадын Сычуань мужийн ардын урлагчид Бээжинд хүрэлцэн ирж тусгай тоглолт гаргаж, тэд нарын шартрашгүй зориг санааг олон хүмүүс бишрэн хүндэтгэж байлаа. Харин Бээжни хотынхон нь зуу гаран төрлийн үзэсгэлэн, тоглолт, лекц яриа зэрэг ажиллагаагаар дамжин, Бээжинд байгаа гадаад дотоодын олон хүмүүсэд Хятадын уламжлалт ховор цохог түүх соёлын өвийг танилцуулсан байна.
Хятадын "Соёлын өвийн өдөрлөг"-гийг 2006 оноос эхэлж ажлуулсан юм. Түүх соёлын өвийг хамгаалан, өнө удаан түүхэн дурсгалт зүйлийн талаархи ард иргэдийн ойлголт танилтыг нэмэгдүүлхийн төлөө, жил болгоны 6-р сарын хоёр дох долоон хоногийн 6 дахь өдрийг "Соёлын өвийн өдөрлөг" болгохоор Хятадын засгийн газар шийдэн тогтоосон байна. 2006 оны анхны соёлын өдөрлөгөөс эхлэн, Хятадын шат бүрийн засгийн газар нь энэ өдөрт төрөл бүрийн элбэг агуулгатай үйл ажиллагааг зохион байгуулж, олон арван хүмүүсийн анхаарал сонирхолыг татдаг байна.
Энэ жилийн соёлын өдөрлөгийн уур амьсгал болон агуулга нь өнгөрснийхтэй жаахан ялгаатай байлаа. 5-р сарын 12-нд, Хятадын Сычуань мужид ноцтой газар хөдлөлт болж, их олон хүнийг эндүүлж шархдуулсан бөгөөд мондог их эдийн засгийн хохирол авчирчээ. Үүний зэрэгцээ, их олон түүх соёлын дурсгалт зүйлс ч урьд өмнөгүй эвдлэг дайралтад учирсан байна. Гамшигдсан байдлаар нэлээд хүнд Сычуань, Шааньши, Ганьсү зэрэг муж раион нь мөн Хятадын түүх соёлын дурсгалт зүйлс хамгийн элбэг олон байдаг раионууд юм. Хятадын Түүх Соёлын Ажил Хариуцсан Үндсэний Газрын орлогч дарга Дүн Бао хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, гамшигдсан раионы түүх солёын их олон хамгаалалттай раион нь бүр эвдэгдсэн байна гэжээ. Соёлын өдөрлөгөө тэмдгэлхийн төлөө, Хятаыдн Солёын Яам нь 46 удаагийн тусгай тоглолт зохион байгуулсан байна. Сурвалжилагчийн ойлгож мэдээлснээр, уг ажиллагааны хугацаанд, Бээжин хотынхон нь "2008 оны Бээжингийн өнгөт дэнгийн үзэсгэлэнгийн ажиллагаа"-г зохион явагдуулж, Бээжингийн хэсэг олон нийтийн хэрэгслүүдийг Хятадын уламжлалт дэнлүүгээр засаж чимэглэх юм байна. 6-р сарын 8-аас 9-р сарын 1-ний өдрүүдэд, Хятадын олон газрын тусгай мэрэгжлийн урлагийн бүлгэмүүд нь олон сайхан тоглолтуудаа үзэгч олонд өргөн барих болно. Үүний зэрэгцээ, Бээжингийн музей, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт түүх соёлын эрдэмтэн мэрэгжилтэд ард олонд хандан лекц яриа хийж, улсын гадаад дотоодын хүмүүстэй Бээжингийн дөрвөлжин хашаат байшин, Хятадын идээ ундааны заншил, барилгын урлаг зэргээр үзэл бодлоо солилцох болно.
Сүүлийн үед, улсын зэргэлэлийн бодисын бус соёлын өвийн хоёрдугаар удаагийн нэрсийн жагсаалтыг Хятадын засгийн газраас нийтэлсэн байна, уг нэрсийн жагсаалтад 600 гаран төрлийн соёлын өв хамрагдсан байна, энэ нь Хятадын соёлын өвийг хамгаалах системийг улам боловсронгуй болгосон байна./Хүчит редакторлон бичив/
|