Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4 дэх яриа хэлэлцээ 17-ны өдөр Америкийн Мариланд муж улсын Аннополист эхлэв. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Паулсон яриа хэлэлцээг хамтран даргалав. Америкийн Карнегие Олон улсын энх тайвны сангийн эрдэм шинжилгээний нэр хүндтэй ахлах ажилтан Кеибел манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хээллцээ нь хоёр орны харилцааг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй, дэлхийн эдийн засгийг дайчлахад идэвхтэй үр нөлөө үзүүлэх болно гэжээ.
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ бол хоёр орны эдийн засгийн салбар дахь дээд хэмжээний яриа хэлэлцээ мөн. Уг яриа хэлэлцээний механизмыг Америкийн тал дэвшүүлж, Хятадын тал зөвшөөрч, дахин хоёр тал зөвшилцсөний дараа 2006 оны 9-р сарын 20-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм. Хоёр тал голдуу хоёр орны сонирхож байгаа болон харилцан анхаарч байгаа хоёр талын болон дэлхийн чанартай эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэх юм. Яриа хэлэлцээний энэ механизмыг Хятад, Америкийн эрдэмтэд өндрөөр үнэлэн нотолсон байна.
Карнегие Олон улсын энх тайвны сан бол Америкийн нэртэй оюуны зөвлөх байгууллага юм. Доктор Кеибел бол уг сангийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний ахлах ажилтан юм. Тэрээр Америкийн Сангийн яамны зүүн Азийн газрын орлогч дарга байсан юм. Даргаар ажиллаж байсан хугацаандаа тэрээр Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний яриа хэлэлцээнд идэвхтэй оролцон уг яриа хэлэлцээний механизмыг тогтоосон байна. Тэрээр тухайн үеийн байдлыг эргэн үзэж хэлэхдээ,
Сангийн яамд ажиллаж байхдаа Хятад, Америк хоёр талын дээд давхраг эдийн засаг, худалдааны салбарт яриа хэлэлцээний механизм тогтоохыг миний бие маш их хүсч байсан. Бид үүний төлөө олон жил чармайсан. Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ энэ жил 4 дэх удаагаа болж байна. Түрүүчийн бүх яриа хэлэлцээ нь хоёр орны эдийн засаг, худалдаа, тэрчлэн бусад салбарын зөвшилцөөнийг бүр түргэтгэсэн байна. Хоёр орон хоорондын харилцаа яриа хэлэлцээний энэ механизмаар дамжин нэн нягт болсон байна. Уг яриа хэлэлцээ нь Хятад, Америк хоёр орны дээд удирдагчид хооронд ойлголцох туйлын үнэ цэнэтэй бөгөөд маш өвөрмөц зам суваг болсныг би анхааралдаа авсан. Хэрэв уг яриа хэлэлцээний механизм байхгүйд хүрвэл, зарим асуудлыг зохицуулахад маш бэрх юм. Энэ нь яг Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний оршихын учир шалтгаан мөн гэжээ.
Кеибел хэлэхдээ,яриа хэлэлцээний энэ механизм нь хоёр талын ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай төдийгүй, бас зарим салбарт асуудлыг маш гаргамгай зохицуулсан байна гэжээ.
Хамгийн ил тод жишээ бол хүнсний бүтээгдхүүн болон бусад бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал болно. Энэ асуудлыг зохицуулах талаар Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ нь нөөц боломжоо гүйцэд харуулсан байна. Бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн Хятадад чиглүүлэн дэвшүүлсэн биш юм. Бидний бусад орноос оруулж байгаа бараг бүх бүтээгдэхүүнд энэ асуудал оршиж байгаа бөгөөд хэсэг орны бүтээгдэхүүн нь хар,харьцлын хувьд бол Хятадын бүтээгдэхүүнээс илүү асуудалтай байдаг. Ерөнхий сайдын орлогч асан Ү И болон сангийн сайд Паулсон энэ асуудлыг зохицуулах явцыг түргэтгэж, хоёр талын худалдаанд шинэ байдал бий болсон нь маш ач холбогдолтой юм. Энэ бол маш сайхан жишээ юм. Үүнээс бид өндөр зэрэглэлийн яриа хэлэлцээний нааштай үр дүнг харж болно гэжээ.
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ бол урт хугацааны механизм, их олон асуудлыг нэг л өдөр шйиднэ гэж бодож болохгүй юм гэж Америкийн энэ мэргэжилтэн мөн хэлсэн байна. Үүний зэрэгцээ яриа хэлэлцээ байнга хийгдэхийн хирээр хоёр талын маргаан багасч байгааг тэрээр мөн анхааралдаа авсан байна. Энэ бол нааштай тохио мөн. Хоёр орны харилцаа аажмаар боловсронгуй болж байгааг энэ нь харуулж байна гэж тэрээр үзлээ.
Ерөнхий сайдын орлогч асан Ү И болон Сангийн сайд Паулсон яриа хэлэлцээгээр дамжин бие биеийн ажлын арга хэлбэрийн талаар гүнзгий ойлгосон байна. Хоёр талын төлөөлөгчид зөвшилцөх салбараа нэлээд сайн мэддэг болсон бөгөөд эдгээр асуудлыг зохицуулах арга замыг нааштай хайж байна. Бүх хүмүүс улмаар ажил хэрэгч болж байна. Стратегийн энэ яриа хэлэлцээг уул нь Бушийн засгийн газрын улс төрийн дүр үзүүлдэг гэж хэсэг хүмүүс үзэж байсан бол одоо энэ бол ойлголцлын гарамгай үр дүн бүхий зам суваг мөн гэж өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч, маргаан болон шүүмжлэл багассан байна гэжээ. \Цэцэн орчуулж, хянав\
|