• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-18 18:41:58    
Шинжян нутгийнхан хөдөө тосгоны үндэстний цөөнхийн залуучуудыг сургалтад хамруулж байна

CRI

      Хятадйн баруун нутгийн Шинжянгийн уйгурын өөртөө засах районы хөдөө нутгийн хүн амын дотор үндэстний цөөнхийн малчин тариачин нь зонхилох тоог эзэлдэг. Шинжянгийн өмнөд хэсгийн хэ тянь, кашгар нутгаар үндэстний цөөнхийн малчин тариачны эзлэх хэмжээ нь нийт хүн амын 95 хувьд хүрчээ. Эдгээр нутагт амьдарч байгаа үндэстний цөөнхийн тариачдын амьдралыг сайжруулахын тулд Шинжянгийн уйгурын өөртөө засах районы засгийн газар нь 2006 оноос хөдөө нутгийн илүү хөдөлмөр хүчнийг зохион байгуулж, Хятадын дотор газрын том том хотуудаар ажил хийлгэсэн байна.

     Энэ оны 3-р сарын үеэр, Шинжянгийн уйгурын өөртөө засах районы шү фү шяньд онцгой хөөр хөгжөөнтөй байлаа. Энэ нутгийн 50 айлын хүмүүс нь 1 сарын хугацаатай хятад хэлний сургалтад хамрагдаад дотор газарт ажиллахаар явах гэж байна. Хүүхдээ хүргэхээр ирсэн Сулайман настан хэлэхдээ, өнгөрсөн 11-р сард манай садны хүүхэд Тянжиньд ажил хийхээр очсон, тэдний сайн байхыг хараад би ч хүүхдээ явуулахаар боллоо, хүү бэр хамт явах нь бүр найдвартай. Бие биеэ хавсарч туслан, гэр бүлийн эв найрамдалд ч сайн гэжээ.

     Уламжлалт ёс суртхууны нөлөөгөөр Шинжянгийн өөртөө засар районы өмнөд нутагт амьдарч байгаа үндэстний цөөнхийн олонх нь нутгаасаа салах дургүй юм. Иймэрхүү байдалд чиглүүлэн орон нутгийн засгийн газрынхан ажилгүй гэртээ сууж байгаа залуучуудыг зохион байгуулж, холбогдох мэргэжлийн сургалтад хамруулахын зэрэгцээ гадна сайн ажиллаж байгаа хүмүүсийн ажил амьдралын бичлэгийг үзүүлж, тэд нарт хүчин зориг нэмэгдүүлсэн байна. Уйгур настан Мамути хэлэхдээ, өнгөрсөнд юу байвал юугаа идэж, эдгээрээ түшиж гэдсээ дүүргэвэл сэтгэл ханачихдаг. Хятадын хөгжсөн хотуудаар ороод сая орлогоо нэмэгдүүлэх нэн олон арга зам байхыг мэдлээ, хүн цагийг хүлээхээс биш, цаг хүнийг хүлээхгүй шүү гэжээ.

     Цаг тохиолыг амжин илүүхэн сурч илүүхэн үзэж явах нь өнөөдрийн Шинжян нутгийн үндэстний цөөнхийн залуучуудын үзэл бодол болно. Тэд нар засгийн газрын эрхэлсэн сургалтад аль сонирхолтой зүйлээ сурч болох юм. Үүний дотор үндэстний хатгамал, хивс нэхэх, модон шуумал, зүйл бүрийн гар урлалын эрдэм багтаж байна. Кашгар нутгийн үндэстний хөгжмийн тосгонд 520 хүн нь иймэрхүү ажил төрлийг эрхэлж байна.

     Тэд нарын үйлдвэрлсэн үндэстний хөгжимд 27 төрөл 50 гаруй зүйлийн бүтээгдхүүн багтаж байх юм. Шинжян болон Хятадын бусад нутгаас гадна Европ, Америк, Япон зэрэг орнуудад борлуулагдаж байна. Нутгаас салсан хөдөө тосгоны залуучуудын хувьд орлогоо нэмэгдүүлснээс гадна амьдралын арга хэлбэрд нь ч өөрчлөлт гарсан байна. Тэд нар гаднах ертөнцтай танилцаж, тухайн орон нутгийн амьдралд цаашид дасч байгаа юм.

     Шинжянгийн уйгурын өөртөө засах район нь бас Тянжинь хот, Шандүн муж зэрэг районтой урт хугацааны хөдөлмөрийн хэлэлцээр тохиролцжээ. Өнөө, Шинжянгийн кашгар, хэ тянь, кэ жю зэрэг нутгийн хот орж ажил хийж байгаа хүмүүсийн тоо улмаар олширч, тэд амьдралын олон саад бэрхийг туулан, улмаар гарамгай ажиллаж байна.