• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-18 18:45:10    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 22 дахь дугаар

CRI

Газар хөдлөхөд
Өчнөөн өчнөөн зууныг баринтагласан
Өнө мөнхийн мэт буурал буурал уулс
Юүрч шороо болдогюм байна.
Газар хөдлөхөд
Төчнөөн төчнөөн зууныг ундаалсан
Тэр мөнхийн мэт догшин догшин усан
Боогдож хөлгүй болдог юм байна.
Газар хөдлөхөд
Хүмүүний түмэн жилийн иргэншил
Хөрснөөс арчигддаг юм байна
Хүн, амьтан, хорхой шавьж, газар эх өөрөө ч
Хүйс тэмтрэгддэг юм байна
Газар хөдлөхөд
Шамшиг гэгч энд гашуун нулимсан дунд бүжиглэж
Гариг минь хүртэл сөнөх юм байна.
Газар хөдлөхөд... 

     "Гэрчийн мэдүүлэг" тусгай цувралын "Мартахгүй, мартахын учиргүй" хэмээх бүлгийн нээлтэй орхих хэсэг.

     Ред: Хачин их уй гашуу, эмгэнэл үргэлжилсээр... Нүд, хальтрах, зүрх шимшрэх, дүр зураг, мэдээ мэдээлэл. Оюун ухаанд мөнхөд хадгалагдах бичлэг энэ. Газар хөдлөлтөд сүйдсэн, нурангинд дарагдсан хүмүүсийн тухай би бичиж чадахгүй нь. Аймаар юм... аймшиг гэдэг л энэ. Сэтгэлийн хөдлөлөө халаглан бичиж байснаас баримт түшиье. Тйм нэг мэдээ байна. 5-р сарын 18-нд Хятадын Олон Улсын Радиогоор уншигдаж байсан юм. Сычуаны ноцтой газар хөдлөлтөд нас барсан эх орон нэгтэй ахан дүүстээ Хятадын нийт үндэснүүдийн ард түмний гүн эмгэнэлийг илэрхийлж, 2008 оны 5-р сарын19-21-нийг орон даяар эмгэнэлийн өдөр болгон зарлаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн энэ шийдвэрт "Энэ хугацаанд бүх Хятадын болон гадаадад суугаа байгууллагууд төрийн далбаагаа бөхийлгөж, олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй бөгөөд Гадаад Харилцааны Яам болон Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газарт эмгэнэл илэрхийлэх дэвтэр гаргах, 5-р арын 19-ний өдрийн 14 цаг 28 минутад бүх Хятадын ард түмэн 3 минут зогсон гүн эмгэнэл илэрхийлж, тухайн цагт авто машин, галт тэрэг, усан онгоц сигналаа дуугаргаж эмгэнэл илэрхийлэх" тухай дурьджээ. Тийм ээ ийм шийдвэр гарч, хэрэгжсэн юм. Тэр өдрүүдэд бүх мэдээллийн хэрэгсэл хагацал зовлонг нөмрөгсөн аймшигт газар хөдлөлтийн талаарх мэдээ, мэдээлэл, сурвалжлага, тэмдэглэл үзүүлж, зөвхөн асар их уй гашуудлын эмгэнэлийн аялгуу явуулж, байлаа. Тэгэлгүй яахав дээ. Тэнд урьд өмнө тохиож байгаагүй сүйрэл болж, амьдын хагацал зовлон үерлэж байна. Үхэж үрэгдсэн ахан дүүс нь тэнд хэдэн арван мянга, бэртэж шархдсан ахан дүүс нь тэнд хэдэн арван мянга, сураггүй алга болсон ахан дүүс нь тэнд хэдэн арван мянга, уй гашуу, хагацал зовлонгийн нулимс урсаж байна шүү дээ.

      Ред: Эмгэнэлийн дохио хангинаж байна. Одоо ч сэтгэлд минь хангинаж байна. Тэгэхэд БНХАУ-ын бүх ард түмэн зогсож, таваг таван хушуут гал улаан төрийн далбаагаа бөхийлгөж, энэ их гүрэн тэр аяараа асар их хагцалд өртөгсдөд, асар их эмгэнэлээ илэрхийлсэн юм.

     Ред: Тэгэхэд

      Хаа холд цуутай Хөх, Шар мөрөн урсгалаа зогсоож гашуудсан
      Хязгааргүй далайд яваа хөлөг онгоц зангуугаа хаяж гашуудсан

      Тэгэхэд

      Дэлхийн дээвэр Эврест омголон цагаан салхиараа мэгшүүлэн байж гашуудсан 
      Дээр мэлтийх тэнгэр магнаг хөх хөмсгөө атируулан байж гашуудсан 

      Ред: Ай халаг гэж. Юу ч гэхэв дээ... Хятадын төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: Иргэний засаг захиргааны яамны тайлангаас үзвэл 6-р сарын 5-ны өдрийн 12 цагийн байдлаар Сычуань мужийн Вэньчуаний хүстэй газар хөдлөлтөд 69127 хүн амь үрэгдэж, 17918 хүн сураггүй алга болж, энэ гамшигт нэрвэгдсэн нийт хүмүүс 45 сая 710 мянгаас давсан байна" гэж мэдээлж байсан. Цаана чинь 70 мянга орчим эрдэнэт хүмүүн амь үрэгдчихээд байна шүү дээ. Энэ нэвтрүүлэг таньд хүрч байгаа тэр мөчид, энэ тоо нэмэгдсэн л байгаа. Мөн их хагацал, зовлоноо. Ийм хүнд үед Хятадын ард түмэн улам их нэгдэн нягтарч, энэ зовлонг туулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тэнд хичнээн мянган эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, цэрэг дайчид, авран туслах албаныхан өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байна. Дэлхийн улс орнууд ч ялгаагүй тусламжийн гараа сунгаж, бүх л талаар туслан дэмжиж байна. 166 улс орон болон Олон улсын 16 байгууллага янз бүрийн арга хэлбэрээр энд шаардлагатай зүйлсээр тусаллаа гэсэн мэдээ бий. Майхан, хөнжил, хувцас, хүнс, эм, тариа юу эс хэрэг болох билээ. Үүнээс гадна Япон, Орос, Өмнөд Солонгос, болон Сингапур зэрэг орны аврах ангийнхан энд ажиллаж байна. Мөн олон улсын байгууллагаас 9 эмнэлгийн анги гамшигт нэрвэгдсэн бүсэд ирж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх ажилд гар бие оролцож байна. 6-р сарын 5-ны өдрийн 12 цагийн байдлаар БНХАУ-ын хүлээн авсан гадаад, дотоодын хандивын мөнгө төгрөг, болон эд зүйлсийн нийт хэмжээ 43 тэрбум 700 сая юаньд хүрээд байлаа. Хяятадын бүх шатны засан захиргаа гамшигтай тэмцэн, авран туслах ажилд нийт 23 тэрбум 100 гаруй сая аюнь зарцуулаад байгаа.Одоо Сычуаньд сэргээн босгох ажил ид эхэлж байна. Бэртэж гэмтэгсдийг эмчилж эдгэрүүлэх, хүмүүсийн сэтгэл санааны гүн цочрол, хямрал, дарамтыг арилгах, өнчирч хоцорсон хүүхэд багачууд, асрах хүнгүй үлдсэн хөгшид, тахир дутуу иргэдийг халамжлах, гэр оронгүй болсон хэдэн сая иргэдийг байр сууцтай болгох, урьд ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх гээд тоочоод байвал барахгүй ийм их ажлыг бүгдийг нь юу ч орхилгүй босгож эхэллээ. Ерөөс хүний амьдралын бүх л хэрэгцээт зүйлсийг цоо шинээр бий болгож, хуучин хэвэнд оруулах цаг нартай уралдсан бүтээн босгох асар их ажил шил шилээ даран зогсож байна. Тэр бүгдийн Хятадын ард түмэн бий болгож чаднаа. Тэгэхдээ даруйхан босгоно гэдэгтээ хөршийнхөн маань бүрэн итгэлтэй байна. Шаардлагатай бүхнээр нь дэлхий нийт ч тусална.

      Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 22 дахь дугаараараа "Гэрчийн мэдүүлэг" тусгай цувралын "Мартахгүй, мартахын учиргүй" хэмээх бүгийн нээлтэй орхих хэсгээ сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.