• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-19 16:04:54    
Сэргээшийн хяналтыг сайжруулж, олимпид шударга өрсөлдөх орчинг хангана [Радио]

CRI

      Бээжингийн олимпийн наадам болох өдөр хугацаа ойртож ирэхийн хирээр, Хятад улс сэргээшийн үйлдвэрлэл, борлуулалт зэрэгт тавих хяналтаа ихээхэн эрчимжүүлж, Бээжингийн олимпид шударга өрсөлдөх орчинг хангаж өгөхөөр чармайж байна гэж Хятадын хүнсний зүйл болон эм бэлдмэлийн хяналт удирдлагын гол албаны хүн 18-ны өдөр Бээжинд илэрхийлсэн байна.

      Сэргээш буй болсон цагаасаа удаа дараагийн олимпийн наадмуудад харшилж ирсэн юм. 2001 онд Бээжин хот олимпийн 29-р наадмыг зохион явуулах эрх олсноос хойш, Хятад улс олон зүйлийн арга хэмжээ авч, сэргээшийн хяналтыг эрчимжүүлж, Бээжингийн олимпийн наадамд шудрага өрсөлдөх орчин бий болгож өгөхөөр чармайж ирсэн юм. 2004 онд Хятадын засгийн газар "Сэргээшийн талын удирдлагын заалт" нийтэлж, сэргээшийн талын хяналтыг эрчимжүүлэхэд хуулийн үндэс баримтыг нь хангасан байна. Ноднины сүүлийн хагасаас Хятадын эм бэлдмэлийн хяналтын салбар, үйлдвэр худалдааны салбар, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбарууд бүх Хятадын хэмжээнд сэргээшид чиглүүлэн тусгай цэгцлэх ажиллагаа өрнүүлж, сэргээш үйлдвэрлэх, борлуулах зэрэг талыг хянан удирдахаа эрчимжүүлж, сэргээшийг зөвхөн өвчтөний амь насыг аврахад л хэрэглэхээс биш, олимпийн тамирчдын гэмт хэрэг хийх багаж болгож болохгүйг баталгаажуулж ирсэн байа.

      Хятадын хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газрын орлогч дарга Ү Жэнь танилцуулж хэлэхдээ:

      5-р сарын аравдад манай байгууллага нь олимпийн тэмцээнийг явуулах 6 хотод, даруй Тянжин, Шэнян, Чиндо, Чинхуандо, Шанхайд тал бүрээр шалгалт болон нууцаар байцаасны дүнд энэ зургаан хотынхон сэргээшид цэгцлэлт хийх ажлын шаардлагыг үндсэндээ хангасан байна гэжээ.

     Ү Жэнь танилцуулж хэлэхдээ, Хятад улс нь сэргээш хэрэглэн хууль зөрчсөн хэргийг чанга шийтгэж байна. Ноднины сүүлийн хагасаас одоог хүртэл холбогдох салбарууд хууль бусаар сэргээш үйлдвэрлэсэн буюу борлуулсан 150 гаруй аж ахуйн нэгжийг байцаан илрүүлж, эдгээр аж ахуйн нэгжийн эрхлэлтийн эрхийг хасах, холбогдох эм бэлдмэл үйлдвэрлэхийг нь зогсоох зэрэг адил бус хэмжээний шийтгэл олгосон байна гэжээ.

     Ү Жэнь хэлэхдээ, Хятад улс сэргээшид холбоотой хууль бус хэргийг байцаан шалгах явцад бас зарим бэрхшээлд учирч байна. Ялангуяа онц зарим хууль бус этгээд интернетээр дамжуулан маш нуугдмал аргаар сэргээш борлуулж байна. Байцаалт хийх явцад Хятадын холбогдох салбарууд хууль бус 320 гаруй вэб сайтыг шийдвэрлэв. Зарим вэб сайт нь гадаад оронд байрлаж байна гэжээ. Тэрээр бас нь хэлэхдээ:

     Энд мөн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн олон орны энэ талын ажлаар дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал шаардагдаж байна. Учир нь энэ бол дэлхийн чанартай өрсөлдөөн, олон улсын чанартай асуудал болохоор, бид бүхэн хамтаар чармайх ёстой. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт сэргээшийн хяналтыг эрчимжүүлж, шударга өрсөлдөөнтэй олимпийн орчныг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

     Бээжингийн олимпийн наадамд шударга өрсөлдөх сайн сайхан орчин ахуй буй болгон өгөхийн төлөө Хятад улс хамгийн их хүчин чармайлт гаргах болно гэж Ү Жэнь хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\