Нутаг дэвсгээр: 357030 хавтгай дөрвөлжин км(2003 оны 12-р сарын 31-ний өдөр. 2005 оны "Германы бүрэтгэлийн он дараалсан бичиг").
Хүн ам: 2004 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 82 сая 501 мянга. Гол гь Германчууд, Дани болон Сөбү зэрэг үндэстний цөөнхөтэй. Гадаадын иргэн 7 сая 288 мянга байж, нийт хүн амын 8,8 хувийг эзэлж байна. Нийтээрээ Герман хэлээр яридаг. Оршин суугчдын 31,30 хувь нь Христосын шинэ шашин шүтэж, 31,70 хувь нь Зомын Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Берлин, 2004 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 3 сая 390 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 8,6 хэм.
Төрийн тэргүүн: Холбооны Ерөнхийлөгч Хорст Коехлер, 2004 оны 7-р сарын 1-ний өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил.
Чухал баяр дурасгалын өдөр: Нацисзмийн хохирогчдыг дурасган дэмтэглэх өдөр -- 1-р сарын 27-ны өдөр. Германы нэгдлийн өдөр ( Үндэсний баяр)-- 10-р сарын 3-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын төв хэсэгт оршиж, зүүн тийш Польш, Чехтэй, өмнөш Австри, Швейцартай, баруун тийшээ Голланд, Белги, Люксембург, Францтай, умраш Данитай хөршилж, Хойд тэнгис болон Балтын тэнгис хүрч байна. 1333 км урт тэнгисийн эргийн шугамтай. Баруун хойд хэсэг нь нэлээд ил тод тэнгис далайн цаг агаартай, зүүнш болон өмнөшлөх тутам эх газрын цаг агаарт шилждэг. 1-р сардаа дундажаар хасах 5 – нэмэх 1 хэм, 7-р сардаа 14 – 19 хэмтэй.
Манай эрний 962 онд Герман үндэстний дархан Ромын эзэнт улс байгуулав. 1871 онд Германы нэгдэсэн эзэнт улс байгуулав. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайныг дэгдээв. 1919 онд Бүгд Найрамдах Вэймар Улс байгуулав. 1939 онд дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээв. Дайны дараа Америк, Англи, Франц, ЗХУ дөрвөн оронд эзлэгдэв. 1949 оны 5-р сарын 23-ны өдөр баруун хэсэг нь "Үндэсэн хууль" нийтлэж, Холбооы Бүгд Найрамдах Герман Улс байгуулав. Мөн оны 10-р сарын 7-ны өдөр зүүн хэсэгт нь Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс байгуулав. 1990 оны 10-р сарын 3-ны өдөр Ардчилсан Герман нь Холбооы Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсоор нэгдэж, Германы нэгдэл биелэгдэв.\М.Цэцэн бэлэтгэв\
|