• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-19 17:17:40    
Ази, Европын парламентын түншлэлийн 5-р хурал Бээжинд болж байна [Радио]

CRI

      19-ний өдрийн үдээс өмнө, Ази, Европын парлатентын түншлэлийн 5-р хурал Бээжинд нээгдлээ. БХАТИХ-ын Байнгын Хороны дарга Ү Бангүө нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна. Тэрээр уг хуралд оролцож байгаа Ази, Европын олон орны парлатентын удирдагчид болон парламентын төлөөлөгчдөд хандан, Хятад улсын хийж байгаа гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажлын байдлыг танилцуулсан бөгөөд Ази, Европын парлатентын түншлэлийн хурлын ирээдүйн хөгжлийн асуудлаар саналаа дэдвшүүлжээ.

      Ази, Европын парлатентын түншлэлийн уг хурал нь "Ази, Европын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлье" уриан дор 3 хоног хуралдана. Уг сэдвийг БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө нээлтийн ёслол дээр нотолсон байна. Тэрээр хэлэхдээ: "Ази, Европын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх нь Ази, Европын ард түмний хамтаар сонирхож байгаа асуудал юм. Манай энэ хурал үүгээр сэдэв болгож, парламентууд хоорондын хамтын ажиллагааны гүйцэтгэвэл зохих үүргийг авч хэлэлцэж байгаа нь цаг эрины урсгал болон Ази, Европын олон орны ард иргэдийн санаа сэтгэлтэй нийцэж, ойлголцлыг нэмэгдүүлэн, ажилч хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хамтын хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм" гэжээ.

     Ази, Европын хурлын гишүүдийн парламентууд хоорондын яриа хэлцлийг эрчимжүүлэх замаар Ази, Европын ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, Ази, Европын хурал дахь парламентын үүргийг ахиулахын тулд 1996 онд Ази, Европын парламентын түншлэлийн хурлыг байгуулсан юм. 12 жилийн хугацаанд, анх 26 гишүүнтэй байсан бол одоо 43 гишүүнтэй болон өргөжиж, 4 удаа хурал хуралдан, хамтын олон баримт бичиг нийтэлж, олон улсын болон бүс нутгийн зарим чухал чухал асуудлаарх хамтын байр сууриа тодорхойлон, гишүүн орнуудын парламент хоорондын яриа хэлцэл, харилцаа холбоо болон хамтын ажиллагааг ахиулж, Ази, Европын хурлын үйл явцад нааштай чухал үүрэг гүцэтгэсэн юм.

      Ази, Европын парламентын хурал нь алхам алхмаар боловсронгуй болох чиглэлээр хөгжин, гишүүн орнуудын парламент хоорондын яриа хэлцлээ эрчимжүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа ахиулах тун чухал таатай орчин болж, хамтын ажиллагааны асар их нөөц хүчин болон хөгжлийн өргөн их хэтийн төлвийг харууллаа гэж Ү Бангүө тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан, Ү Бангүө Ази, Европын парламентын түншлэлийн хурлын ирээдүйн хөгжлийн асуудлаар санал дэвшүүлсэн байна.

      "Олон гишүүн орны маш их анхаарч байгаа зүйлийг бүх талаар авч үзэн, чин үнэнчээр яриа хэлцэл хийж, тэвчээртэй харилцаж, эрх тэгш зөвшилцөх, адил саналаа нэгтгэн, адил бус саналаа нөөцөлсөн үндсэн дээр, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулан, хамгийн их хэмжээнд нийтлэг ойлголтонд хүрч, хамтын ашиг сонирхлын хүрээ хэмжээгээ байнга өргөтгөх хэрэгтэй. Хүмүүнлэгийн салбар дахь харилцаа холбоог дорвитой ахиулж, бие биеийн түүх, соёлын уламжлалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн, ард иргэд хоорондын найрамдал, итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны иргэдийн үзэл сэтгэлгээний болон нийгмийн үндэс суурийг байнга тэлэн өргөжүүлэх хэрэгтэй" гэж Ү Бангүө илэрхийлжээ.

      Ү Бангүө бас Хятад улсын хийж байгаа гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажлын байдлыг нэлээд дэлгэрэнгүй танилцууллаа.
Хятад улсад хүчтэй газар хөдөлсний дараа, дэлхийн олон орон тусламж дэмжлэг үзүүлж, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг дорвитой дэмжсэн юм.

      Сычуаний Вэньчуаньд хүчтэй газар хөдлөөд сар гаруй боллоо. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш анх тохиосон, хамгийн хүчтэй, хамгийн өргөн хүрээг хамарсан, авран туслахад хамгийн бэрхшээлтэй, хамгийн хүнд байдалд тулгарсан нөхцөлд, Хятадын Засгийн газар бэрхшээл саадуудыг ялан давж, нурангид дарагдсан 6500 гаруй хүнийг цаг даруйд нь авран гаргаж, бэртэж гэмтсэн давхардсан тоогоор сая 700 гаруй хүнийг эмчилж, гамшигт дайрагдсан 15 сая гаруй хүнийг бусад газар руу яаралтай шилжүүлэн байрлуулсан байна.

      Ази, Европын парламентын уг хурлын нээлтийн ёслол дээр, Ү Бангүө олон улсын хамтын нийгэмлэгт хандан баярлан талархаж байгаагаа Хятадын Засгийн газар болон ард түмний өмнөөс дахин илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\