• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 09:28:35    
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 19-ний өдөр Улаанбаатарт Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай уулзаж, ерөнхий сайд Санжийн Баяртай хэлэлцээ хийсэн байна.

     Энхбаяр Ши Жиньпинтэй уулзах үе хэлэхдээ, Хятадтай байх сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэх бол Монгол улсын хэлбэрэлтгүй баримтлах чиг хандалга байгаа юм. Нэг Хятадын бодлогыг Монгол улсын засгийн газар өнгөрсөнтэйгөө адил баримталж, Тайвань, Түвдийн асуудлаархи Хятадын засгийн газрын байр суурийг дэмжнэ гэжээ.

     Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын засгийн газар Монгол улстай байх харилцааг маш чухалд үзэж байна, Монголын талтай хамтаар чармайж, найрамдлаа бэхжүүлэн, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулан, Хятад Монголын харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг түлхэн ахиулж, хоёр орон өнө үүрд сайн найз, сайн түншлэл байхад бэлэн байна гэжээ.

     Ерөнхий сайд Санжийн Баяр Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үе хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагааг Монголын тал маш чухалд үзэж байна, Хятадын талтай хамтаар чармайж байгаад зүүн хойт Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Монголын тал бэлэн байна гэжээ.

     Ши Жиньпин хэлэлцээний явцад хоёр орны хэлхээ холбоо, хамтын ажиллагааг тал бүрээр түлхэн ахиулах тухай дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. Нэгд, дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгах, хоёрт, "Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллгаааны дунд хугацааны хөгжлийн мөрийн хөтөлбөр"-ийг нугацтай хэрэгжүүлэх. Гуравд, хүмүүлэгийн солилцоогоо өргөтгөх. Дөрөвд, олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх эдгээр болно.

     Ши Жиньпин болон Баяр бас "Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллгаааны дунд хугацааны хөгжлийн мөрийн хөтөлбөр", Хятад Монголын засгийн газар хоорондын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тэрчлэн гадаад харилцаа, эрүүл мэнд, ойн аж ахуй, мал аж ахуй, чанар стандарт зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны олон бичиг баримтанд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. \Рэнчинсоо орчуулж, Гэрэлт хянав\