• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 15:31:11    
Олимпийн тухай мэдээ мэдээлэл

CRI

     *Олимпийн бамбар 17-ны өдөр Хятадын баруун хойт нутгийн Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районд хүрлээ. Үрэмч, Кашгар, Шихези, Цанж зэрэг дөрвөн хотоор гурван өдөр бухиалагдан дамжигдна.

     *Олимпийн нэгдэх хоёрдох удаагийн белет захиалга дээр белетээ амжилттай захиалж чадсан хүмүүс 6-р сарын 26-ны өдрөөс эхлэн Олимпийн белет тасалбар борлуулах ажил эрхэлсэн төвөөс мэдэгдсэн цаг хуцааны дотор China Bank-ны Олимпийн белет борлуулах зөвшөөрөлтэй цэгүүдээс белетээ авч болно. Нээлт хаалт, олон төрөл тэмцээний тасалбарууд бүр багтаж байна, хэрвээ тогтсон цагтаа белетээ очиж аваагүй бол зөвхөн 7-р 21-нээс 8-р сарын 24-ний хооронд авч болохоор тогтоожээ.

      *Олимпийн нээлт хаалтын белет тасалбараа өөрөө зарахгүй бусдад шилжүүлэн хэрэглүүлхийг зөвшөөрч байна, гэхдээ Олимпийн хорооны тогтоолын дагуу зөвхөн нэг л удаа шилжүүлэн зарж болох юм байна. Олимпийн хорооныхон 7-р сард эхлэн нээлт хаалтын ёслолын белетийг шилжүүлэн хэрэглэх өргөдлийг хүлээж авах бөгөөд нээлт хаалтын белетийн эзэн нь заавал Олимпийн хороонд бичгээр өргөдөл дэвшүүлж, дүрэм заалтын хүрээнд нарийн гүйцтгэл хийх юм байна. Нээлт хаалт болохоос өмнө 3 хонгоос эхлээд энэ зөвшөөрлийг хүчингүй болгож зогсооно.

      *Усан Шоод тамих татхыг арс цээрлэж байна. Олимпийн ордон талбайд тамих татаж болох эсх нь анхаарлын төвийн асуудлын нэг болоод байна. Тэмцээн үзэгчидэд хандсан сануулагад Олимпийн ордон тайбайд тохируулсан тусгай тамих татах өрөөгөөс бусад орчинд тамих татхыг цээрлэх сануулгыг онцолжээ. Үүний дотор Усан Шоо харин адилгүй, Усан шоо нь бүрэн битүүмжилсэн ордон болхоор ус агаарын чанарыг батлахад өндөр шаардалгатай учраас Усан шоо-д хаань нь ч гэсэн тамих татаж болохгүй юм байна.

      *Хятад ногоо зуушний нэрийг ангилаар орчуулан буулгасан зууш ундааны нэрийг саяхан бүртгэн гаргажээ. Олимпийн хугацаанд үлчилгээний чанар түвшинийг дээшлүүлж, Бээжин хотын зочид буудал рестрон, хоол ундааны газрын хоол зуушны нэрийг ангилаар орчуулан хэвлэх энэ ажилыг Бээжингийн хотын засгийн газрын гадаад харилцааны алба, хотын аялал жуулчлалын товчоо хариуцан гүйцэтгэжээ. Хятадын өрдөр тутмын хэрэглээний 2000 илүү ногоо хуурлага, идээний нэрс болон архи дасны нэрсийг алгилаар орчуулж, рестрон зучид буудлуудад дөхөм болгоход үйлчилж байна.

     *Бээжин Тяжинийг холбосон хотын төмөр зам 8-р сарын 1-ээс эхлэн ашиглалтанд орож, Тяжинь хотынхон цо шинэ төрхөөр дөрвөн зүгийн жуулчин гийчидийг угтах гэж байна. Хойшид энэ төмөр замаар өдөр бүр бараг давхардсан тогоор 80 мянган жуулчин Тянжинд нэвтрэх юм байна.

     *Зуны Олимп, Параимп олимпд сайн дурын үйлчлэгчээр сонгогдон шалгарсан Өвөр Монголын эхний баг 60 сайн дурынханд албан ёсоор элсүүлсэн бичиг олгох ёслол саяхан Хөххотод боллоо. Эдгээр сайн дурынхан бол хатуу өрсөлдөөн шалгаруулалтыг дамжаад 5000 илүү нэрээ бүртгүүлэгсдийн дотроос шалгарсан байгаа юм.

     *Хятадын багийнхан Олимпийг зохион байгуулагч орны баг тамирчдын хувиар энэ жилийн Олимпийн 28 их төрлийн тэмцээнр бүрд оролцохоор бэлтгэж байна, яриангүй төрөл тэмцээн болгоны эрхийг олоход өндөр түвшний тэмцээнийг өнгөрөөсөн юм, Хятадын Биеийн тамир спортын Үндэсний товчооны танилцуулснаар Хятадын бараг 550-570 тамирчин энэ жилийн наадамд оролцох юм байна.

      *2012 онд Олимпийн 30-р наадмыг зохион байгуулах Лондон хотынхон энэ жлийн Олимпийн наадмын хаалт дээр тус орны Zoo Nation гэдэг дуу бүжгийн хамтлагаа томилож Hip Hop бүжгийн тоглолт гаргахаар бэлтгэж байна гэж мэдэгджээ. Олимпийн хорооны тогтоол ёсоор удаа болгоны Олимпийн хаалтын ёслол дээр даарчын зохион байгуулах орныхон 8 минутад багтаан тоглолт гаргаж улс орныхоо соёл урлагийг дэлхий нийтэд танилцаалах уламжлалтай.

     *Олимпийн эмэгтэйн сагсан бөмбөгийн тэмцээн 8-р сарын 9-ээс 23 болтол шинээр баригдсан Ву кэ сун сагсан бөмбөгийн ордонд болно. Тун саяхан Испаны Мадридад болсон Олимпийн эмэгтэйн сагсан бөмбөгийн шигшээ шалгаруулах тэмцээнээр эцсийн 5 орны багийнхан шалгарснаар энэ жилийн Олимпд оролцох 12 баг бүхээрээ тодорлоо. Шийдвэрийн тэмцээн 8-р сарын 23-ны орой болж, 19 цаг 30-аас 3,4 нэрийн төлөөх тэмцээн эхлэж, 22 цагаас авргын тэмцээн болох юм байна.

      *Олон орноос хүрэлцэн ирсэн дарвалт зэвийн багууд Чин дао хотноо бэлтгэл дасгал хийцгээж байна. Хятадын багийг багтаасан 34 багийн 300 илүү тамирчин дасгалжуулагч бэлтгэл хийж байна.

      *Их биританыхан Олимпийн баг тамирчдаа цуглуулж бүрдүүлж байна, энэ жилийн наадамд 305 тамирчнаа оролцуулах гэнэ, Олимп эхлэхээс өмнө Аомэнд хүрч дасагл сургууль хийх бөгөөд энэ жилийн хир бүтэмжээ өнгөрснийхээсээ давуулахаар чармайж байна гэж тэд илэрхийлжээ.

      *Туркд хүндийн өргөлтийн төрлөөр дэлхийд аврагалж байсан тамирчин олон байдаг, Афиний Олимпоос 3 алтан медаль олж байсан, гэтэл тамирчдийн нас жил ахисан, санхүүжүүлт тутмаг байгаа зэргээс шалтгаалж энэ жилийн Олимпод тэд дахин аврага гэдээ харуулж чадах эсхдээ эргэлзээтэй байна.

      *Энэ өдрүүдэд Европын хөл бөмбөгийн тэмцээн Шэвцар Австрид ширүүн хөгжөөнтэй явагдаж байна. Шевцарын Geneva хотын албан хариуцлагатны танилцуулснаар тус хотынхон 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрмэлзэлтэй байна эгж илэрхийлжээ. Шевцарт дэлхийд хамгийн сайн цасанд гулгах уул талбай байдаг, гэтэл 1948 оны swissinfo-гийн өвлийн олимпоос хойш Шевцарынхан дахиж өлийн олимпийг зохион байгуулааж үзээгүй.

      *Украйны хамгийн нэрт дуучид, одуудоор бүрдсэн "хөгжөөн дэмжих 8 хүний баг" Бээжинд хүрэлцэн ирж улсынхаа тамирчидийг зоригжуулан хүч нэмэх юм байна, Өнөөгийн байдлаар Украйны 248 тамирчин Олимпийн эрх оллоо. Украйныхан Афиний Олимп дээр нийт 23 медаль олсон байгаа юм.

     -Шинэ-Зиландын Олимпийн хороо 17-ны өдөр энэ жилийн наадмын морин спортын төрөлд оролцох тамирчдынхаа нэрсийг нийтэллээ. Олимпийн наадамд хоёр ч удаа аваргалж байсан Мак Тод нэрсийн жагсаалтад орсон бөгөөд тэрээр 6 дахь удаагаа Олимпод оролцох гэж байна.
-Америкийн Олимпийн хороо тун саяхан мэдэгдсэнээр, Олимпод оролцох Америкийн жудо бүхийн тамирчдыг шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Las Vegas хотноо өндөрлөж, эрэгтэй эмэгтэй 10 тамирчин Олимпийн эрхийг олсон гэж мэдэгджээ.

     -Иврэй охин Гатер бол Израйлын Олимпийн баг тамирчдын дотрох Тек вандоны төрлийн цорын ганц тамирчин юм, 2006 оноос эхлээд тэрээр олон улсын хэмжээний тэмцээнд 11 удаа алтан медаль олсон байна. 17 хон настай тэрээр Олимпийн наадамд шуурхай бэлтгэж байгаа юм байна.

      -Балбын Олимпийн хорооны хариуцалгатай хүний танилцуулснаар тус улсын 7 тамирчин хөнгөн атлетик, сур харвалт, омболт, жудо бүхийн зэрэг төрлөөр өрсөлдөх юм байна.

      -Баразилийн хөл бөмбөгийн од Кака улсынхаа телвизийн нэгэн сувгаар ярилцлага өгөхдөө тэрээр энэ жилийн Олимпод оролцох хүсэл бодолоо ерөөс орхиогүй гэсэн байна. Зөвхөн түүний тоглож байгаа кулб нь түүний саналыг дэмжээгүй байсаар байгаа юм байна. Тэрээр мөн дэлхийн цомын шалгаруулалтын тэмцээнд Баразиль Аргентийг хожино гэдэгт итгэлтэй гэжээ.

      -ББС-гийн мэдээнээс үзвэл Олимпийн наадамд шуурхай бэлтгэж байсан Ангилийн 100 метрийн гүйлтийн тамирчин Пиклин булчинг нь шархадсанаар Ангилийн хөнгөн атлетикийн баг энэ жилийн наадамд 4*100 метрийн хүч залгах тэмцээнд дахин түрүүлэх гэсэн бодол нугарч байна. Пиклин бол Ангилийн хөнгөн атлетикийн багийн гол тамирчны нэг нь юм.

      -энэ жилийн наадам эхэлхээр маш олон тооны уул нь харь орных байсан тамирчид харин АНУ-ын иргэний хувиар талбай орох болно. 1992 оны Барселона-гийн Олимпоос хойш харь гүрээс Америкд орчсон нийт бараг 50 тамирчин Америкийн нэгдсэн улсыг төлөөлж тэмцээнд оролцсон юм.