• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 15:33:54    
Олимпийн гал бамбар Хятадын баруун нутагт дамжигдсан зэрэг нэг долоо хоногийн олимпийн мэдээлэлийн тойм

CRI

      Хамгийн түрүүнд Хятадын дотоодод дамжиж байгаа олимпийн гал бамбарын тухай мэдээ дуулгая. 6-р сарын 9-17-ны өдрүүдэд олимпийн бамбар урьд хожид Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань муж, Гүй Жу муж болон Чун Чин хотод болон Шинжааны уйгарын өөртөө засах раионы төв Үрэмч хотод дамжигдлаа. Олимпийн бамбар хүрсэн газар болгонд хүмүүс энэ ажиллагаанд халуун урамтай оролцож, дэмжиж байлаа.энэ хооронд 6-р сарын 13-ны өдөр олимпийн бамбар Гүй Жу мужийн Мяо үндэстэн Дун үндэстний өөртөө засах жуд дамжигдан хүрч үндэстний цөөнхийн өвөрмөц соёл болон олон үндэстэн эе найртай зэрэгцэн оршсон байдал нь хүмүүст гүнзгий сэтхэгдэл үлдээсэн байлаа. Бамбар дамжуулах ажиллагаанд оролцсон Дун үндэстний бяцхан дуучин Пан Лин Юй ,

      Энэ жилийн олимпийн үеэр гадаадын маш олон найз нөхөд Хятадад ирэх болно. Тухай үед бид Дун үндэстний ардын дуугаа гадаадын зочидод дуулж, нутгийнхаа алдар нэрийг дэлхий дахинд мандуулахыг хүсч байна гэж ярилаа.

      Бээжингийн олимпийн наадам өдрөөс өдөр ойртох тутам гадаад орнуудын удирдагчид Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо мэдэгдэж байна. Украйнаас Хятадад сугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд сэргэй памишэв 6-р сарын 10-ны өдөр:

      Украйны ерөнхийлөгч Юшенко Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох бөгөөд олимпд оролцох Украйны төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд багтахаар шийдснээ мэдэгдлээ гэж илэрхийлжээ.

      6-р сарын 11-ны өдөр Голландын гадаад хэргийн сайд Макшим Верхаген Парламентын доод танхимд хэлэхдээ, Голландын ерөнхий сайд Жан Петер Балкененде Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохыг хүсч байна, 8-сарын 8-ны өдөр болсон Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцох нь Голланд Хятад хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ашигтай гэж тэр үзэж байна гэж танилцуулахад парламентын доод танхимын гишүүд санал оруулж ерөнхий сайдынхаа Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохыг дэмжсэн байна.

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын спортын тусгай зөвлөх Лемке өнгөрсөн долоо хоногт Жиневд, Бээжингийн олимп улс төрийн асуудлын харшлалд учрах ёсгүй гэж илэрхийлсэн байна. Тэрээр холбогдох хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, олимпийн асуудлаар би Хятадын холбогдох албаны хүмүүстэй олон удаа авч хэлэлцсэн, Бээжингийн олимпийн бэлтгэл ажил өнөө маш урагштай байна гэж илэрхийлсэн байна. өөрөө тамирчин байсан Лемке хэлэхдээ, спортыг улстөржүүлэхийг хүсэхгүй байна гэжээ. Бид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Моонтой цуг Бээжингийн олимп амжилттай болохыг хүсч байна гэж илэрхийлсэн юм.

      Одон бөмбөгийн дэлхийн 18 удаагийн аврага Дэн Я Пин, Өвлийн олимпиос Хятадын анхны алтан медалыг авч байсан Ян Ян, олон улсын шатарын эмэгтэйн төрлийн дэлхийн аврага Шие Жүн өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээлэлхийнхэнтэй уулзаж, Тамирчид маан олимпийн тэмцээнд өндөр амжилт гаргах бүрийд дэлхийн хүн болгоныг урамшуулан зоригжуулах болно гэж илэрхийлсэн байла. Си Чаний газар хөдлөлтийн үеэр тэд стгэлгүй 14 эмчтэй хамт газар хөдлөлтийн гамшигдсан раионд очиж, гамшигдсан иргэдийг тохинуулсан байна.

      Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн олимпийн волиболын тэмцээнд оролцох багуудын учрааг шаваа татан тодруулжээ. Афены олимпийн эмэгтэйн волиболын аврага Хятадын эмэгэтй шигшаа баг Венусеулын багтай учраа таарч, Хятадын эрэгтэй шигшээ баг хамгийн түрүүнд болгарын багтай тоглох юм байна. Бээжингийн олимпийн наадамд эрэгтэй эмэгтэйн тус тус 12 хоёр шигшээ баг оролцох болно.