• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 15:38:41    
Күнчюй жүжгийн залуу жүжигчин Юй Жиүлинь

CRI

 

       Күн чюй жүжгийг Хятад оронд ши жүжгийн ээж гэж нэрлэж байдаг юм. Учир юун гэвэл, 600 гаруй жилийн тайзаны урлагийн түүхтэй энэ эртний ши жүжиг нь өнөө хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн жагсаалтад ороод байгаатай холбоотой гэж хэлж болох юм.

      Юй Жиүлинь бол дөнгөж 30 хүрч байга залуу жүжигчин хүн, тэрээр 2003 оноос эхлэн Күн чюй жүжгийн нэрт багшид шавьлан, " мандарват тагт" гэсэн нэрт жүжгийг тоглох урь мэргэжил сурчээ. Миний хамгийн их эрэл хүсэл бол энэ эртний жүжгийн төрлийг уламжлах гэсэн болно гэж Юй Жиүлинь хэлж байлаа.

      Юй Жиүлинь бол Жянсу мужийн Сүжөү хотын Күн чюй жүжгийн тетрын жүжигчин юм. Хэдэн жилийн өмнө тэрээр мөн күн чюй жүжгийн ирээдүйд төдий л итгэлгүй байсан юм. Тэр үед күн чюй жүжиг нь үзэгч цөөнтөй, жүжгийн бригад нь ч орлого багатай, сонгодог жүжгийн төрөл нь ч хүмүүсийн анхаарлыг төдий л татаж чадахгүй байв.

  

      2002 онд Тайваний нэрт эрдэмтэн ноён Бай Шяньюн Сүжөү хотын Күн чюй жүжгийн тетрыг эрж ирээд, жүжгийн театртай хамтаар күн чюй жүжгийг мандуулахыг хүссэн байна. Хоёр талаараа залуу үзэгчдийн сонирхол татсан " Мандарва цэцэгт тагт" гэсэн жүжиг боловсрохоор шийдэж, Хятадын дотор газар, Шянган, Тайвань гурван газрын эрдэмтэд уг жүжгийг редакторлон диглэх ажилд оролцсон байна.

      Күн чюй жүжгийн энэ содон бүтээлийг амжилттай сайхан тоглохын төлөө Юй Жиүлинь күн чюй жүжгийн салбарын ахмад багш Ван Шиюйд шавьлан түүнээс хичээнгүй сурч, хатуужилтай дасгал хийсэн байна.

 

      2004 онд " Мандарва цэцэгт тагт" гэсэн күн чюй жүжгийг Тайваньд анх тоглосон юм. Тухайн үед метрод бүр л уг жүжгийг тоглох гэж байгаа мэдээгээр дүүрч, жүжигчнийх нь хэн болох, ямар хувцас өмсөж тоглох гэж байгаа зэрэг мэдээгш маш нарийн танилцуулж байсан юм.Энэ жүжгийн айвань районд маш амжилттай тоглосон төдийгүй түүнээс хойших хугацаанд гадаад дотоодод олон удаа тоглож, Күн чюй жүжгийг мандуулах хүсэл эрмэлзэлээ биелүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулав\