• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 16:10:29    
Хятад улс бүх хүчнээ дайчлан Бээжингийн Олимпийн наадмын хугацаан дахь зам тээврийн хэрэгцээг хангана [Радио]

CRI

      Сүүлийн жилүүдэд Бээжин хотод авто машины тоо түргэн нэмэгдэж, зам харилцаанд маш их дарамт болж байна. Олимпийн наадам ойртож ирхийн хирээр, Бээжингийн зам харилцаа нь Олимпийн наадмын хугацаан дахь зам тээврийн хэрэгцээг хангаж чадах эсэхэд дотоод гадаадынхан маш их анхаарч байна.

      Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Бээжин хотод өнөө 15 сая хүн ам оршин амьдарч байгаа бөгөөд машин унааны хэмжээ нь 10 жилийн өмнө сая байсан бол, одоо нэмэгдээд 3 сая гаруйд хүрч, өдөр тутамд 1000 машин нэмэгдэж байна. Энэ нь Бээжингийн зам харилцаанд асар их дарамт болж байгаа юм. Хятадын Зам Тээврийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Жяньжүн хэлэхдээ, Олимпийн наадмын хугацаанд Бээжин хот олон арга хэмжээ авч, Олимпийн наадмын тээврийн машин унааны түргэн нэвтрэхийг батлах болно гэжээ.

      "Нэгд, Олимпийн наадам саадгүй нэвтрэх зам гаргаж, Олимпийн наадмын уралдаан тэмцээний ордон талбайд хүрэх зам дахь төлбөр хураамжийн газрын үйлчилгээний бүсүүдэд иж бүрэн үйлчилгээний ажил хийх ажилтнуудыг гадаад хэл, цаашлаад дохионы хэлний тусгай сургалтанд хамруулан, өндөр түвшинд хүрсэн байхыг баталгаажуулна. Хоёрт, саадгүй нэвтрүүлэх тоног төхөөрөмжийн байгуулалтыг сайн хийж, Олимпийн наадмын уралдаан тэмцээний ордон талбайд саадгүй нэвтрүүлэхийг баттлана. Олимпийн наадмын уралдаан тэмцээний ордон талбайд хүрэх зам дагуу газруудын орчин ахуйг сайтар тохижуулж, таних тусгай тэмдгүүдийг нэгдэлтэй болгоно. Энэ хэдэн талаар Олимпийн наадмын зам тээврийн баталгааг сайн хийх нь чухал ажил болно гэж үзэж байна" гэжээ.

      Холбогдох талын танилцуулсанаас үзвэл, сүүлийн 5 жилд Бээжин хот нь 110 тэрбум юань оруулж, зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалтаа сайжруулсан бөгөөд бөгөөд юуны өмнө олон нийтийн зам харилцааг хөгжүүлж, нийтийн зам харилцаа болон автобусын тусгай шугмын байгуулалт дахь хөрөнгө оруулалтаа ихээр нэмж, газар дээрх олон нийтийн зам харилцааны асар том сүлжээний систем бүрдүүлсэн юм. Үүнээс гадна, 8-р сард Бээжингийн Олимпийн наадмын нээлт болохоос өмнөхөн, Бээжингийн метрогийн шугмыг нэмэгдүүлэн 7 болгож, нийт 200 шахам км-т хүргэнэ. Тэдгээрийн дотор, Бээжингийн метрогийн Олимпийн наадмын салбар шугам нь "Шувууны үүр" болон "Усан шоо" хоёрын дундуур өнгөрч, Олимпийн наадамд шууд үйлчилнэ.

      8-р сард Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Бээжин хот олон орны тамирчин, уралдаан тэмцээтэй холбоотой албаны хүмүүс болон Олимпийн наадам сонирхогч дотоод гадаадын 600 мянга шахам хүнийг хүлээн авах болно. Бээжин хотын Зам харилцааны ажлыг удирдах хорооны дарга Лю Шяомин хэлэхдээ:

      "Бид нийтийн зам харилцааны системийн ажлын цагийг Олимпийн наадмын уралдаан тэмцээний цагийн хуваарьтай уялдуулан, шаардлагатай тохируулалт хийж баталгаажуулахаас гадна, бас Олимпийн наадмын олон нийтийн автобусын 34 тусгай шугам гаргаж ажиллуулна. Эдгээр тусгай шугмууд нь Олимпийн наадмын уралдаан тэмцээний тохируулалтын дагуу алхам алхмаар нэмэгдэж, үзэгч олонд шаардлагатай үйлчилгээ хангах болно" гэжээ.

      Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд, Хятадын Зам Тээврийн Яам бас Хятадын орон нудгуудаас Олимпийн наадамд үйлчлэх 810 машин авчирна. Одоо эдгээр автобус бүрэн бэлэн болоод байна. Үүнээс гадна, Олимпийн наадмын хугацаанд Бээжин хот бас шөнийн ээлжийн нийтийн автобусыг 24 цагаар ажиллуулах болно.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\