• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 16:12:08    
Сысуаний газар хөдлөлтийг Хятадын нийт ард түмний гамшгийг бууруулах хөдөлгөөн өрнүүлэх дайчлалтын тохио болгоё [Радио]

CRI

      Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдлөлт үүсээд сар гаран хугацаа боллоо. Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил сэргээн босголтын шатанд оров. Манай радиогаас Швейцарт суугаа сурвалжлагч Дуань Шюже гамшгийн дараахь сэргээн босголтын байгуулалтыг хэрхэн шинжлэх ухаанч зүй зохистой хийх, энэ удаагийн газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн сургамж авах зэрэг хүмүүсийн анхаарч байгаа асуудлаар НҮБ-ын гамшгийг бууруулах ажил хариуцсан тусгай байгууллага болох НҮБ-ын олон улсын гамшгийг бууруулах стратегийн мэргэжилтэн доктор Кань Фэнминьгээс тусгай ярилцлага авлаа.

      Доктор Кань Фэнминь бол НҮБ-ын олон улсын гамшгийг бууруулах стратегийн дээд зохицуулагч, гамшгийг бууруулах талын мэргэжилтэн, НҮБ-ын холбогдох байгууллагад 20-оод жил ажиллаж байгаа хүн юм. Тэрээр хэлэхдээ: Газар хөдлөлт, үер устал, цунами, хар салхи нь бүр байгалийн үзэгдэл. Хүмүүс хүчин чармайлтаараа дамжуулан, гамшгийг зохих хяналтанд авч болно гэдгийг заавал ойлгох хэрэгтэй гэжээ.
Энэ удаагийн Сычуаний хүчтэй газар хөдлөлт нь Хятадын нийт ард түмний гамшгийг бууруулах хөдөлгөөн өрнүүлэх тайлчлалтын тохио болох ёстой гэж тэрээр үзэж байна.

      Бээжинг хамарсан Хятадын олон хотууд газар хөдлөлтийн бүст байгаа. Газар хөдлөлтийн бүст байгаа эдгээр хотуудад 20-р зууны 60-80-аад онуудад баригдсан олон хуучин барилга, тоосгон байшин бий. Эдгээр барилгуудын ихэнх нь газар хөдлөлтийг даах талаар бодолхийлсэнгүй юм уу газар хөдлөлтийг даах талаар нэлээд тааруухан болохоор энэ удаагийн Сычуаньд гарсан шиг газар хөдлөлтийг даахгүй юм. Эдгээр аюултай барилгуудыг хэрхэн бэхжүүлэх, нэлээд өндөр зэрэглэлийн газар хөдлөлтийг хэрхэн аргацаах асуудал маш чухал. Үүнийг гамшгаас аврах ажилтэй ижил чухалд үзэх ёстой гэжээ.

      Сэргээн босголтын ажилд байшин болон байгууламжуудын аюулгүй байдлыг хамгийн тэргүүн байранд тавих ёстой гэж Доктор Кань Фэнминьүзэж байна.

      Улам аюулгүй нь зөвхөн сайн гэдгээс бүр чухал юм. Аюулгүйн талыг тэргүүн байранд тавих хэрэгтэй. Шинэ орон сууц ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нийтийн барилга байгууламж байгуулах газар сонгохдоо газар хөдлөлтийн хагарлын бүсээс зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ зайлшхийхийн аргагүй бол хүчтэй арга хэмжээ авч, газар хөдлөлтийг даах барилгын зэрэглэлийг дээшлүүлж, энэ удаагийнхаас илүү хүчтэй газар хөдлөлтийг таахыг батлах хэрэгтэй гэжээ.

      Гамшгийн дараахь сэргээн босголтын байгуулалтыг заавал шинжлэх ухаанчаар хийх хэрэгтэй. Газар хөдлөлтөөс сэргийлэх баримжаа тогтоох, оршин суугчдын хороолол төлөвлөх, гэр байшны зураг төсөл хийх талаар энэхүү зарчмыг мөрдөх хэрэгтэй гэж тэрээр илэрхийлжээ. Засгийн газрын сэргээн босголтын төсөл болон хяналтын талын эрх үүргийг тогтоохыг тэр бас онцолсон байна.

      Сэргээн босголтын байгуулалтыг шинжлэх ухаанчаар тогтоож, бодлогуудыг бодитой хэрэгжүүлэхээс гадна Хятад улс бас бусад мэргэжилтнүүдээс газар хөдлөлтийн дараахь сэргээн босголтын байгуулалтын арга туршлагаас суралцах ёстой. Гамшгаас сэргийлэх арга туршлагууд нь гамшигт нүүрлэх үед маш сайн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг практиг үйл ажиллагаа гэрчилж байна гэж Доктор Кань Фэнминь тэмдэглэлээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянв\