• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 15:52:29    
Заяатай нутагтаа уяатай сэтгэл

CRI

       Монгол зан үйлийн судллын түүхэн дээр тэмдэглүүштэй нэгэн үйл хэрэг бол олон хүний хамтын бүтээл "Монгол зан үйлийн нэвтэрхий толь" хэвлэгдэн гарсан явдал болно. Энэ том бүтээлийн Ерөнхий редакторын орлогчийн хүнд ажлыг дуртай хүлээн авч биелүүлсэн хүн бол Өвөр Монголын Шилингол аймагийн Баруун Үзэмчин нутугтай эрдэм шинжилгээний ажилтан Л.Амармэнд гуай юм. Л.Амармэнд 1934 онд Үзэмчин баруун хошууны Боржигин овогтой Ламжавын ганц хүү нь болон заяаж, гэрийн багшаас үсэг бичиг сурсан бөгөөд 1948 онд Үзэмчин зүүн холбоот хошууны малчдын болоьсролын сургуульд орж, 1951 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн сургуульд сурч байжээ. Ажилд гарсны дараа Баруун Үзэмчин хошууны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Түүх соёлын албан гэр, Улаамөчир, Соёлын товчоо зэрэг газарт ажиллаж байснаа 1997 онд гавьяны амралтаа авсан байна.

      Л.Амармэнд Үзэмжин зан үйлийн талаар бусад хүнтэй хамтран "Үзэмчин зан үйл", "Үзэмчин сүм хийдийн тойм" зэрэг ном зохиол бичсэн бөгөөд мөн бие даан"Үзэмчин овоо тахилга", "Үзэмчин хуримын ёсон" зэрэг ном зохиол туурвин бичиж, Үзэмэмчин зан үйлийн судлалд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр мөн бусад хүнтэй хамтран "Үзэмчин авьяа аман аялга", "Монгол нохой" зэрэг ном зохиол найруулан хэвлүүлсэн бөгөөд "Монголчуудын овоо тахих ёсон", "Монгол уртын дууны тухай өгүүлэх нь", "Эрийн гурван наадмын үүсэл хөгжил" зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл болон 100 гаруй шүлэг, өгүүллэг, жүжиг, дууны шүлэг, ерөөл магтаал зэргийг Өвөр Монголын болон бусад муж районы сонин сэтгүүл дээр нийтлүүлж, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн арвин их ургац хураалт авсан байлаа. Түүний дотор, Найруулал "Баярт уулзалт" нь 1981 онд, Жүжгийн зохиол "Гутлын хадаачин" нь 1983 онд Өвөр Монголын "Сарнаа" шагнал, "Солонго" шагналаар тус тус шагнуулж, олны хүртээл болж байжээ.

      "Танай эрдэмийн ажил болон уран бүтээлийн ихэнх нь Үзэмчин нутагтай холбоотой, та яахдаа Үзэмчин нутгийн зан үйл, Үзэмчин соёл судлалд илүү сонирхолтой байдаг бэ ?" гэж хүмүүс сонирхосонд Л.Амармэнд гуай "өөрийн нутгаа бодохгүйгээр нэн ихийг санах гэдэг худлаа" гэж хэлсэн гэдэг. Тийм ээ, хэрэв бид Монгол соёлоо олон орон нутгийн соёлын чуулуугаар босгосон овоо гэж үзвэл, Л.Амармэнд гуайн Үзэмчин нутгийн соёлын судалгааны үйл ажиллагаа болон үр бүтээлүүдийг "Авдартаа байсан эрдэнээ овоондоо нэмсэн" чулуу гэж хэлэх ёстой. Энэ бол түүний нутаг усандаа өргөсөн хайрын сэтгэл юм. Л.Амармэнд гуай одоо Монгол Улсад байгаа хүү Пунцагтайгаа хамтран "Үзэмчин өвөрмөц хэлцийн толь" туурвиж байгаа бөгөөд, хүч тамир хүрэх юм бол удаан жилийн сурвалжилга шинжилгээ хийсэн бүтээл болох "Амьдархуйн ухаан" гэдэг номоо бичиж хэвлүүлэх санаатай байна гэж яриж байлаа.

      Л.Амармэнд гуай одоо Хятадын Ши жүжүийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Зохиолчдын хорооны гишүүн, Өвөр Монголын Зан үйлийн судалгаанй нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгмийн ажил алба үүргэлж байна.