5-р сарйн 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчаньд 8 баллын хүчтэй газар хөдөлж, Хятад улс Ардын чөлөөх арим, Зэвсэгт цагдаа, Нийгмийг аюулаас хамгаалах цэргийн анги зэрэг цэргийн нигиудыг гамшигт нэрвэгдсэн районд илгээн авран туслах ажилд оролцуулсан юм. Та бүхэнд танилцуулах гэж байгаа Дэнь чян бол гамшгаас аврах энэ арга хэмжээнд оролцсон мянга мянган цэрэг эрийн нэг билээ.
Дэн чян 1982 онд энэ удаагийн газар хөдлөлтийн голомт болсон Дү Жянянь хотод төржээ. 2005 онд их сургуулиа төгсөж, цэргийн алба хашиж байсан аавынхаа санаачлагаар цэрэгт элсэв. Оуютан байснаас цэргийн хуаранд очиж, жирийн нэг байдлагч болж, цэргийн хатуужилтай дасгал сургууль хийж явахдаа Дэн чян эхний үед дасаж зохицохгүй байв. Аав нь ойлгоод утсаар ярьж зоригжуулан дэмжиж ирснээр аажимдаа зохицож, чармайн ажиллаж, юм бүхэнд идэвхлэн оролцох болсон байна. Гарамгай илэрэлтэй болохоор энэ жил тэр орлогч суман дарагаар дэвшиж, аав ээж гэрийн бүх хүмүүс нь түүний амжилтад туйлаар баярлажээ. Гэтэл гай газар дороос гэдэгчлэн 5-р сарын 12-ны өдөр Вэньчуаньд хүчтэй газар хөдлөн түүний нутаг Дү Жянянь гамшигт ноцтой өртөж Дэн чянгийн аав газар хөдлөлтөд амь үрэгдсэн байна.
Газар хөдөлсний дараа, аав ээжийнхээ байдлыг ойлгох гэж Дэн чян гэр руугаа хэд удаа утас авсан боловч бүр нэвтэрч чадсангүй. Яг энэ үед, өөрөөр хэлбэл 12-ны үдээс хойно Дэн чянгийн байгаа цэргийн анги газар хөдлөлтийн гамшгаас аврахад оролцох яаралтай зарилга хүлээн авч гамшгаас аврах өмнө фронтыг чиглэжээ.
5-р сарын 14-ний өдөр цэргийн анги нь түүний нутаг Дү Жянянь орж, Дэн чян нутгийнхаа авран туслах ажилд оролцов. Энэ үед холбоо сэргэж Дэн чян гэрийн хүмүүстэйгээ утсаар ярьжээ. Түүний үүрэг гүйцэтгэхэд нөлөө болохоос айж гэрийн хүмүүс нь аавынхан нь тухай ярьсангүй. 15-ны өдөр эвдэрж сүйрсэн байшингаас аавынхан нь цогцосыг гаргаж, дарга нь түүнийг гэртээ харьр гэсэн зөвшөөрөл өгөх үед тэр сая аавынхаа амь үрэгдснийг дуулжээ. Ааваа бишрэн хүндэтгэж явдаг тэрээр уй гашуудалд унав. Энгийн байдалд цэргийн анги нь сард 1—2 удаа аав ээжээ эргэх амралт өгдөг. Гэвч хэдэн сарын турш Дэн чян ажил ихтэйгээс болж аав ээжээ эргэх завгүй байжээ. 5-р сарын 11-ний бүтэн сайнд зав олж гэртээ харьж аав ээжтэйгээ хамт хоол идэн ярьж хөөрөн баяр хөөртэй буцаж ирсэн билээ. Гэтэл энэ нь аав хүү хоёрын эцэсийн уузлат болно гэж тэр сансаагүй.
Аавынхан нь амь үрэгдсэн Дэн чянд туйлын уй гашуудал төрүүлэв. Энгийн үед өөдрөг баярлангуй зантай, ажилдаа чармайлттай тэр офицер дайчдын дунд итгэл хүндтэй хүн юм. Дэн чянгийн нэрийн "чян" гэдэг үг хатуу чанга, эрэлхэг хүчирхэг гэсэн утгыг илтгэдэг. Дарга нь түүнд гэрийн хүмүүсээ төвхнүүлэх гурав хоногийн чөлөө өгсөн боловч тэр уй гашуугаа сэтгэлдээ дарж, маргааш нь цэргийн ангидаа буцан дайчин нөхдийнхөө хамт газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилд гавшгайлан оролцов. Цэргийн ангид надтай адил ар гэр нь гаазар хөдлөлтийн голомт болсон районд байж, элгэн саднаа алдан эмгэнэн гашуудаж яваа хүн олон бий. Сумангийн даргын хувьд тэднийг эрс чанга сэтгэлээр дагуулж, гамшигт нэрвэгдсэн нэн олон хүн ардад туслах хэрэгтэй гэж бодож, ингэж хийж гүйцэтгэж ирэв. Тэр нөхдийнхөө хамт эвдэрж нурсан барилга байшингаас амьтай байгаа хүнийг эрж хайн авран гаргаж, аврах ажил дууссны дараа өвчин тахлаас сэргийлэх , хүн ардыг түвхнүүлэх, хөдөө тосгоны ургац хураалтад туслах зэрэг ажилд оролцов. Улс орон, ард түмэн гамшиг зовлонд нэрвэгдсэн үед Хятадын Ардын Чөлөөлөх Арми хамгийн өмнө нь хошуучилж, эх орон ард түмний ашиг сонирхол аливаагаас дээд гэдэг үзэл баримтлалыг Вэньчуаний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах тэмцлээр дамжуулан Хятадын арми дэлхий нийтэд дахин харуулсан байна. Дэн чянгийн бодож сэтгэж хийж гүйцэтгэснээс энэ цэргийн ангид хатуужсан энгийн офицер дайчид эх орон ард түмний ашиг сонирхолыг хамгаалах зангилаагийн үед шалгалтыг хүлээж чадна гэснийг харж болно. \Урангоо орчуулж бэлтгэв\
|