• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 16:08:34    
Хөчилтөрөгч дутуу хахир хүйтэн өндөрлөг нутагт хийсэн анхны толгойн мэс засал

CRI

      Хятадын хөчилтөрөгч дутуу хахир хүйтэн өндөрлөг нутагт хийсэн анхны толгойн мэс заслыг хийсэн хүн бол Үрэмчийн цэргийн тойргийн дугаар эмнэлгийн Гадрын салааны Янь Хүнфа юм. 1985 оны эхний хагсын байдлаар түүний авран тусалсан толгойн гэмтэл авсан 400 гаруй хүний нас баралтын хэмжээ нь бага, эрүүл мэдийг нь нөхөн сэргээсэн үр дүн сайн байж, дотоодын тэргүүний тзвшинд хүрсэн байлаа. Иймээс тэрээр "Хятадын Хөчилтөрөгч дутуу хахир хүйтэн өндөрлөг нутагт толгойн мэс засал хийсэн анхны хүн" гэж нэрлэгдсэн байна.

      Элгээрээ нийлэсэн хоёр хүүхдийг салгаж авсан анхны мэс засал: Хятадын элгээрээ нийлэсэн хоёр хүүхдийг салгаж авсан анхны мэс засал бол Хүбэйн Ангаах ухааны дээд сургуулийн Харьяат 2-р эмнэлгийн дэд профессор Ши Хай-ань болон Хүбэй мужийн Хуанган районы 1-р эмнэлгийн эмч Сүнь Гүөчуаний даргалалтайгаар 1986 оны 11-р сард нэг л элэгтэй нийлэмэл биетэй хоёр охинд хийсэн салгах мэс засал болно. Мэс засал хийсний дараа, хоёр хүүхдийн амьсгал, зүрхний цохилго, өтгөн шинэгн нь цөмийн хэвийн байлаа. Элэг нэгтэй нийлэмэл биетэй хүүхдийг салгах мэс засал Хятадад анх удаа хийгдэж байсан бөгөөд дэлхий дээр ч тун ховор тохиолдол байсан юм. Энэ хоёр хүүхдийн биеийн нийлэсэн хэсэг нь 18см үржих 18 см байж, мэс заслаар тус тус тал хувийн элэгтэй болжээ.

      Улаан хоолойг дахин хийсэн мэс засал: Хятадын хүний улаан хоолойг дахин хийсэн мэс заслыг Ляонин мужийн Ардын эмнэлгийн Гадрын салааны эмч Гао Жинхэн нэрын зэрэг олон эмчийн 1987 онд улаан хоолой нь түлэгдэж, жил гаруй юм идэж чадахгүй байсан өндөр настанд хийсэн мэс засал болно. Мэс засал хийсэний дараа 1987 оны сүүлийн хагаст энэ өндөр настан гурилтай хоол идэж чадах болж, тэжээлийн шингнээр амьдарч байсан зовлонгоос гарсан байна.

      Биеийнх нь 85 хувь гаруй нь түлэгдсэн хүнийг аварсан анх удаагийн эмчилгээ: 1958 оны сүүлчээр Шанхай Хар төмөрлөгийн 3-р үйлдвэрийн ажилчин Чиү Цайкан 1300 градусын халуун бүхий булдын усанд ноцтой түлэгдэж, түлэгдсэн хэмжээ нь 89,3 хувьд хүрч, 2-р зэргэллийн түлэгдсэн хэмжээ нь 23 хувьд хүрсэн байлаа. Шанхайн Ангах ухааны 2-р дээд сургуулийн Харьяат Рүйжинь эмнлэг энэ хүнийг бүх хүчээ дайчлан аварч эдгээжээ. Энэ бол Хятад улсад, мөн дэлхий дээр ийм их түлэгдсэн хүнийг амжилттай аварсан анх удаагийн эмчилгээ болно, Хятадын түлэгдсэн шархыг эмчлэх түвшин дэлхийн тэргүүний түвшинд хүрснийг энэ нь харуулсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\