Олон улсын нефтийн бага хурал нэг хоног хуралдаад 22-ны өдөр Саудын Арабын далайн боомтын хот Жеддад өндөрлөв. Нефть үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнууд хамтран чармайж, үр ашигтай арга хэмжээ авч олон улсын нефтийн зах зээлийн үнийг тогтвортой болгохыг хурлын нийтэлсэн албан мэдээнд уриалав. Жеддагийн эрчим хүчний бага хурал нь нефтийн өндөр үнийн асуудлыг зөвдөн хэлэлцэх орчин ахуй л хангасан. Гэтэл олон орны санал зөрөлдөөн тэр хэвээрээ бөгөөд ямар ч тохиролцоонд хүрч чадсангүй гэж шинжээчид үзлээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын нефтийн үнэ өссөөр байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн анхаарал тавьдаг эдийн засгийн гол асуудал болсон байна. Хэдэн жилийн өмнө эдийн засагчид баррель бүр нь 70 ам.долларыг Олон улсын нефтийн төсөөлсөн үнэ болгож байсан бол өнөөгийн баррель бүр нь 140 ам.долларын үнэд хүрэхэд нефть үйлдвэрлэгч орон болон нефть хэрэглэгч орны удирдагчдыг нэг дор суулгаж нефтийн энэ өндөр үнийг зохицуулах төсөл хэлэлцэхгүй байхын аргагүй болгожээ. Уг хурлыг дэлхийн хамгийн их нефть үйлдвэрлэгч орон Саудын Арабын ван Авдулах санаачлан хуралдуулсан юм. Бас ч өнгөрсөн оны 11-р сард нефть экспортлогч орнуудын байгууллагын гурав дахь дээд хэмжээний хурал Саудын Арабд болсны дараах Олон улсын хамтын нийгэмлэгийн нефтийн өндөр үний асуудлыг авч хэлэлцсэн олон улсын томоохон хурал болжээ. Английн Ерөнхий сайд Браун, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин зэрэг 36 орны төр засгийн газарын тэргүүн болон сайд нар тэрчлэн нефтийн 20 гаруй том компаний хариуцлагатан, дэлхийн нефть хэрэглэгч хамгийн том орон Америкийн Эрчим хүчний сайд С. Бодман ч уг хуралд оролцсон байна. Олон орон хэдийгээр Саудын Арабын ван Авдулахын саналыг идэвхтэй угтан дагаж, төлөөлөгчид илгээн хуралд оролцуулсан боловч, үйлдвэрлэгч орон болон хэрэглэгч орны ашиг сонирхлын адилгүйгээс хурлаар нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй төдийгүй, наандаж нефтийн үнэ өсч байгаа шалтгаанаар талууд хувь хувиний саналаа баримталсан байлаа. Хөгжиж байгаа орны нефтийн эрчим хүчний хэрэгцээ их болсон ба зарцуулга нь Олон улсын нефтийн хангамжийг тэнцвэргүй болгож, үүний улмаар нефтийн үнэ ихээхэн өссөн гэж дэлхийн хамгийн том нефть хэрэглэгч орон Америк үзсээр ирсэн юм. Иймээс Америкийн засгийн газар ОАПЕК-ийг нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг олон удаа шаардсан байна. Америкийн Эрчим хүчний сайд Бодман хурал дээр хэлэхдээ, дэлхийн нефтийн үйлдвэрлэл нефтийн хэрэгцээний нэмэгдлийн алхааг дагаж амжихгүй байгаас Олон улсын нефтийн үнийг тасралтгүй өсгөн донслолт гаргасан байна гэжээ. Английн Ерөнхий сайд Америкийн үзэлтийг сайшаан дэмжиж, ОАПЕК нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр дамжуулан өнөөгийн нефтийн өндөр үнийг намдаахыг уриалав.
Гэтэл Саудын Арабыг оролцуулсан ОАПЕК-ийн орнууд болон зарим хөгжиж байгаа орон, Европ Америкийн хөгжсөн орны үзэлт үүнтэй хол зөрөөтэй байна. Завших хөрөнгө мөнгө ихээхэн орж ирсэн ба ам.долларын үнэ буурсан, газар нутгийн улс төрийн байдал хурцадмал болсон зэрэг нь нефтийн үнийг өсгөсөн байна гэж тэд нар үзэв. Ван Авдулах хэлэхдээ, Олон улсын нефтийн үнэ өссний шалтгаан олон талын юм. Нефтийн зах зээлийн завших наймаа, нефть хэрэглэгч зарим орны шатхүүны өндөр татвар болон дэлхийн нефтийн хэрэгцээ нэмэгдсэн зэрэг эдгээр хүчин зүйл нь бүр нэмэр болсон байна. Иймээс нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж чухалчлах нь одоогийн үнэ их өсч байгаа асуудлыг зохицуулж чадахгүй юм гэжээ. Гэлээ тэрээр хурал дээр Олон улсын нефтийн хэт их үнийг намдаахын төлөө Саудын Араб нефтийн өдрийн гаргалтыг 200 мянган баррель нэмэгдүүлнэ гэж илэрхийлжээ.
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийн хуралд оролцсон нь талуудын анхаарлыг маш их татсан байна. Нефть үйлдвэрлэгч орон болон хэрэглэгч орнууд хамтран чармайж , нефтийн асуудлаар цогцолбор арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэрээр дэвшүүлэв. Хятадын засгийн газрын Олон улсын нефтийн асуудлаарах үзэлтийг талууд маш хүндэтгэн үзэв. Эрчим хүчний асуудлаар, талууд хамтран чармайж, олон орон ялангуяа хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг харгалзан үзэж, дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэж шинжээчид үзлээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|