• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 17:43:56    
Ши Жиньпин олон улсын эрчим хүчний асуудлаарх Хятадын байр суурийг дэлгэрэнгүй өгүүллээ [Радио]

CRI

     Олон улсын эрчим хүчний асуудлаарх хурал 22-ын өдөр Саудын Арабын гармын хот—Жеддахад 1 хоног хуралдлаа. Саудын Арабад айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Хятадын төлөөлөгчдийг дагуулан уг хуралд оролцон үг хэлж, олон улсын эрчим хүчний өнөөгийн асуудлаарх Хятадын байр суурийг бүх талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. 

      Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын газрын тосны үнэ хэсэг хугацаанд ихээр өсч, дэлхийн эдийн засагт тогтворгүй шинэ хүчин зүйл илэрч, газрын тос үйлдвэрлэгч улс орнууд болон хэрэглэгч улс орнуудад ночтой нөлөөлсөн байна. Олон улсын хамтын нийгэмлэг эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагаа, олон туйлт хөгжил, нийтийн баталгааны аюулгүйн шинэ үзэл тогтоож хэрэгжүүлэх ёстой гэлээ.

     "Эрчим хүчний асуудал бол дэлхий нийтинй чанартай асуудал юм. Дэлхийн эрчим хүчний эрэлт нийлүүлэлт тэнцүүртэй байхад тус дөхөм үзүүлэх, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь дэлхийн олон оронд тулгарч байгаа хамтын үүрэг юм. Уг асуудлыг бүх талаар ойлгож зүй зохистой зохицуулахад газрын тос үйлдвэрлэгч улс орнууд болон хэрэглэгч улс орнуудыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийнхэн хамтаар хүчин чармайлт гаргаж, яриа хэлэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ерөнхийлсөн арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.

     Хятад улс бол эрчим хүч хэрэглэгч том орон, мөн ч эрчим хүч үйлдвэрлэгч том орон юм. Хятад улс голцуу дотоодын хангалтдаа түшиглэн, эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувийг өөртөө хангасаар ирсэн юм гэж тэр тэмдэглэсэн байна.

     Ши Жиньпин хэлэхдээ: "Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг, нийгэм түргэн хөгжихийн хирээр, эрчим хүчний хэрэглээ нь ч нэлээд түргэн нэмэгдсэн юм. Гэвч ерөнхийд нь үзвэл, мөн нэлээд түвшинд байж, эрчим хүчний хэрэглээний хүн тутамд оногдох дундаж түвшин нь зөвхөн дэлхийн дундаж түвшний 84 хувьтай тэнцэж, газрын тосны хэрэглээний хүн тутамд оногдох хэмжээ нь дэлхийн дундаж хэмжээний 2-ны 1 хувьтай л тэнцдэг бөгөөд импортоор авч байгаа газрын тосны хүн тутамд оногдох хэмжээ нь дэлхийн дундаж түвшний 37 хувьтай тэнцдэг байна" гэлээ.

      Хятад улс шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнаж, эрчим хүчний хэмнэлтэй хөгжил, цэвэр хөгжил, аюулгүй хөгжил, үргэжилсэн хөгжлийн стратеги хэрэгжүүлнэ. Хятад улс эрчим хүч хөгжүүлэх явцдаа хэмнэлттэй байхыг юуны өмнө чухалд үзэж, дотоодын байдлынхаа дагуу олон туйлт чиглэлээр хөгжих, шинжлэх ухаанд түшиглэх, байгаль орчныг хамгаалах, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтална. Хятад улс бол олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд хариуцлагатай байр сууриар нааштай оролцогч бөгөөд дэлхийн эрчим хүчний үргэжлэн хөгжхийг ахиулах, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад нааштай хувь нэмэр үзүүлэхийн тулд чармайн ажиллаж байна гэж Ши Жиньпин онцолжээ.

     "Хятад улс 2010 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний нэгж бүрийн эрчим хүчний зарцуулалтыг 2005 оныхоос 20 орчим хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтод хүрэхийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг бид авах болно. Та бүхний мэдэж байгаагаар, энэ оны 6-р сарын 20-ны өдөр Хятад улс боловсруулсан газрын тосны үнэд тохируулалт хийсэн, энэ нь дотоодын боловсруулсан газрын тосны хангалтыг нэмэгдүүлэн, зах зээлийн нийлүүлэлтийг баталгаажуулж, газрын тосны нөөц баялгийг хэмнэхэд ашигтай юм" гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.

      Дэлхийн олон орны хамтын хүчин чармайлт дор, дэлхийн эрчим хүчний салбар байнга хэлбэрэлтгүй хөгжинө гэдэгт итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\