• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 14:57:00    
Шинжлэх ухаан техникийг Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн тулгуурь хүчин болгох хэрэгтэй

CRI

      Хятадын Шинжлэх Ухааны Академийн Академичдын 14-р их хурал болон Хятадын Инженерийн Академийн Академичдын 9-р их хурал 23-ны өдөр Бээжинд боллоо. Хятадын шинжлэх ухаан техникийн өнөөгийн төвшин хөгжиж байгаа орнуудын тэргүүн эгнээнд байрлаж байна. Хойшид Хятад улс бие даан шинийг судлан бүтээх эрч хүчээ шинжлэх ухаан техникийн ажлын гол тал болгож, шинжлэх ухаан техникийг эдийн засаг нийгмийн хөгжлийн хүчирхэг их тулгуурь хүчин болгох болно гэж Хятад улсын дарга Хү Жиньтао уг хурлын нээлтийн ёслол дээр цохон тэмдэглэсэн байна.

      Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Хятадын Инженерийн Академи бол Хятадын шинжлэх ухаан техник болон барилгын техникийн талын хамгийн дээд зөвлөөлийн байгууллага нэгж мөн. Уг хоёр Академийн Академичдын их хурал нь хоёр жилд нэг удаа хуралддаг. 23-ны өдөр болсон Уг их хуралын нээлтийн ёслол дээр Хятад услын дарга Хү Жиньтао хэлэхдээ, эрдэм мэдэлэг эдийн засаг нийгмийн хөгжилд өрөд ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Одоогийн дэлхий ертөнцөд хэн тэргүүний шинжлэх ухаан техник мэрэгжил эзэмшивэл тэр даруй эдийн засаг нийгмийн хөгжлийн дунд гол байр эзэлж байдаг. Иймээс бие даан шинийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлж, шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулах бол Хятадын ирээдүйн чухал стратег болно гэжээ.

      Бие даан шинийг бүтээх хүчингээ дээшлүүлэхийг шинжлэх ухаан техникийн хөгжлийн тэргүүн чухал үүрэг болгож, бие даан шинийг бүтээхэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, шинийг санаачилан бүтээх, гадаадаас зээлдэн оруулан ашигласан үндсэн дээр шинийг санаачилан бүтээх эрч хүчээ нэмэгдүүлэн эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа зангиласун техникийг судлан хөгжүүлж, олон чухал чухал салбарт цөм болсон техникийг эзэмшин, бие даасан оюуны өмчийн эрхтэй болж, суурь шинжлэх ухаан болон хэрэглээний шинжлэх ухаан зэрэг талаар байршуулалт хийж, шинжлэх ухаан техникийн олон салбарыг зохицонгуй хөгжихийг ахиулах хэрэгтэй гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн 30 гаруй жилийн турш эрлисжүүлсэн усан тутарга, өндөр чадавхтай тооцоолон бодох машин, хүнгийн гений бүлэглэлийн дараалал зэрэг суурь судалгааны талаар чухал их амжилт олж, нисэгчтэй сансарын хөлөг, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх, хөхнуур түвдийн төмөр зам зэргийн байгуулалтын талаар амжилт олж, Хятадын шинжлэх ухаан техникийн цогцолбор хүчин чадал хөгжиж байгаа орнуудын дунд тэргүүн байринд орож, шинжлэх ухаан техникийн судалгаа техникийн нэлээд боловсронгуй системтэй болж, зохих цар хэмжээ бүхий шинжлэх ухаан техникийн тусгай мэрэгжлийн судлгааны ангитай болсон байна гэжээ.

      Одоо Хятадын хөгжилд тулгарч бий товойм зөрчил болон гол асуудал бол эдийн засаг нийгмийн хөгжлийн төвшин өндөр биш, хот хөдөө, район хоорондын эдийн засаг нийгмийн хөгжил тэнцвэргүй, эдийн засгийг нэмэгдүүлэхэд эх баялаг байгаль орчинг өрөгдөл хэт их байгаа, шинжлэх ухаан техникийн ерөнхий төвшин дэлхийн тэргүүний төвшинтэй их зөрөөтэй байгаа, зангиласун техникийн өөрийгөө хангаж байгаа хэмжээ дор байгаа, бие даан шинийг бүтээх хүчин сул байгаа, ялангуяа аж ахуйн нэгжийн цөм болсон өрсөлдөх хүчин буурай байгаа, шилдэг цолгорсон эрдэмтэн цөөн байгаа зэрэгт илэрч байна гэж дарга Хү Жиньтао цохон тэмдэглэжээ. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Академичид болон Хятадын Инженерийн Академийн Академичид бол Хятадын шинжлэх ухаан техник, инжнерийн техникийн тэргүүлэгч хүмүүс байж, бодлогын чанартай зөвлөлгөө өгөхөд идэвхтэй оролцож, улс орны макро зохицуулалтын бодлого тогтооход шинжлэх ухаанч иш баримт хангах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ.

      Эрчим хүч, усны эх баялаг, байгаль орчныг хамгаалалт, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудал зэргийн анхаарч, мэдээлэлийн техник, шинэ материал, био техник, далай тэнгисийн техник зэрэг салбар дахь хөгжлийг анхаарч, аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгарч бий шинжлэх ухаан техникийн чухал асуудлыг анхаарч, ард иргэдийн амьдралтай холбоотой хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, олон нитийн эрүүл мэнд зэрэг асуудлаар анхаарал хандуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн дунд тулгарч бий асуудлыг зохицуулахаар стратегийн санал зөвлөлгөө өгхө хэрэгтэй гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.

      Хятадын Шинжлэх Ухааны Академийн Академичид болон Хятадын Инженерийн Академийн Академичид байгалын гай гамшигийн үүсч бий болох, тархалт зэрэг асуудлаар судалгаагаа эрчимжүүлэхийг дарга Хү Жиньтао хүсэж, цаг агаар, ус шинжилгээ, газар хөдлөлт, геологи, далай тэнгис, байгаль орчины хамгаалалт зэрэг талын хяналт хэмжилтээ эрчимжүүлэн, гай гамшигаас сэргийлэн хамгаалах зангиласун техникийн судалгааг эрчимжүүлж, хүн төрөлхтний нийгэмд ач тус хүртээхийг хүссэн байна.

       Уг их хурлын хугацаанд эрдэм шинжилгээний олон арга хэмжээ зохиогдох бөгөөд бас газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн авран туслах талаар техникийн туслалцааны уулзалт хэлцэл зохиох болно.