• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 14:59:03    
2007 оны бүх Хятадын боловсролын ажил үйлсийн хөгжлийн байдал (4)

CRI

       Насанд хүрэгсдийн сургалт дамжаа болон үсэг бичиг үл мэдэх байдлыг арилгах боловсрол

       2007 онд бүх Хятадын их, дээд сургуулиуд дипомын бус боловсрол хүртсэн хүмүүсийн тоо нь 2 сая 528 мянга 900-д хүрч, тухайн жилд давхардсан тоогоор 4 сая 126 мянга 100 хүн сурлага төгсгөжээ. Дипломын бус дунд зэргийн олон төрлийн боловсрол хүрдсэн хүн давхардсан тоогоор 55 сая 548 мянга 400-д хүрч, тухайн жилд сурлага төгсгөсөн хүн давхардсан тоогоор 68 сая 108 мянга 200-д хүрсэн байлаа.

      Бүх Хятадын мэргэжлийн бэлтгэл сургалтын байгууллгын тоо нь 16 мянгад хүрч, 2006 оныхоос 1500-гаар нэмэгджээ. Сая 334 мянга 800 хүн сургууль төгссөн нь 25 мянга 500-гаар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Сая 221 мянга 100 хүн сургуульд суралцаж байсан нь 2006 оныхоос 244 мянгаар нэмэгдсэн байна. Багш ажилтны тоо 22 мянга 900-д хүрч, 2006 оныхоос 2300-гаар багасчээ. Үүнд дунд зэргийн тусгай мэргэжлийн багш нар 11 мянга 100 байсан нь 2006 оныхоос 700-гаар багассан үзүүлэлт болжээ.

      2007 онд бүх Хятадын хэмжээнд үсэг бичиг үл мэдэх байдлыг арилгах сургалтын хүрээнд нийт 957 мянга 800 хүнийг хамруулсан нь 2006 оныхоос 688 мянга 300-гаар багассан байна. Сая 37 мянга 600 хүн үсэг бичиг үл мэлэх байдлыг арилгах сургалтанд хамрагдаж байсан нь 2006 оныхоос 637 мянгаар багассан байжээ. Энэ салбарт 723 багш ажилтан ажиллаж байсан нь 2006 оныхоос 10 мянга 100-гаар багассан байлаа. Үүнд тусгай мэргэжлийн багш нар 27 мянга 900 байсан нь 2006 оныхоос мянгаар багасчээ.

      Иргэдийн эрхлэлттэй боловсрол

      Иргэдийн эрхлэлттэй боловсрол цаашид хөгжсөн байна. 2007 онд бүх Хятадын хэмжээнд иргэдийн эрхлэлттэй шат бүрийн олон төрлийн сургуулийн тоо нь 95 мянга 500-д хүрч, сургуульд сурч байсан хүний тоо нь 25 сая 835 мянгад хүрчээ. Үүнд иргэдийн эрхлэлттэй бэлтгэл сургалтын 22 мянга 300 байгууллагыг хамруулаагүй. Иргэдийн эрхлэлттэй хүүхдийн цэцэрлэгийн тоо нь 77 мянга 616, цэцэрлэгт байсан хүүхдийн тоо нь 8 сая 687 мянга 500-д тус тус хүрчээ.

      2007 онд Иргэдийн эрхлэлттэй энгийн бага сургууль 5 мянга 798, бага сургуульд сурч байсан хүүхдийн тоо 4 сая 487 мянга 900 байжээ. Иргэдийн эрхлэлттэй энгийн дунд сургууль 4 мянга 482, сургуульд сурч байсан хүүхдийн тоо 4 сая 125 мянга 500-д хүрсэн байлаа. Иргэдийн эрхлэлттэй мэргэждийн анх зэргийн дунд сургууль 6, сургуульд сурч байсан хүүхдийн тоо 2 мянга 250 байжээ. Иргэдийн эрхлэлттэй энгийн өндөр зэргийн дунд сургууль 3 мянга 101, сургуульд сурч байсан хүүхдийн тоо 2 сая 459 мянга 600 байв. Иргэдийн эрхлэлттэй дунд зэргийн мэргэжлийн сургууль 2 мянга 958, сургуульд сурч байсан хүүхдийн тоо 2 сая 575 мянга 400 байсан бөгөөд дипломын бус боловсролын сурагч 293 мянга 400 байжээ. Иргэдийн эрхлэлттэй их, дээд сургууль 297, сургуульд сурч байсан оюутны тоо сая 670 мянга 700 байж, түүний дотор, үндсэн ангийн оюутан 211 мянга 200, тусгай мэргэжлийн сурагч сая 419 мянга 400 байсан ба бусад хэлбэрийн боловсролын сурагч 223 мянга 600 байжээ. Бие даасан дээд сургууль 318, сургуульд сурч байсан оюутан сая 866 мянга 200, үүнд үндсэн ангийн оюутан сая 686 мянга 800, тусгай мэргэжлийн ангийн сурагч 209 мянга 400 байсан ба бусад хэлбэрийн боловсролын сурагч 8 мянга 700 байлаа. Иргэдийн эрхлэлттэй бусад их, дээд сургуулийн боловсрол эрхэлж байсан байгууллага 906, олон төрлийн боловсролын чиглэлээр бүртгүүлсэн оюутан сурагчдын тоо нь 873 мянга 400-д хүрсэн байна.

       Үүнээс гадна, иргэдийн эрхлэлттэй бэлтгэл сургалтын байгууллага 22 мянга 322 байж, давхардсан тоогоор 8 сая 846 мянга 800 хүн бэлтгэл сургалтанд хамрагдсан байжээ.