• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 15:00:49    
Хятадын экспортын аж ахуйн нэгжүүд гадаад худалдааны бэрхшээлийг идэвхтэй зохицуулж байна

CRI

      Хятадын импорт экспортын 103-р яармаг буюу Гуанжөүгийн яармаг саяхан өндөрлөлөө. Өнөө Америкийн найдваргүй зээлийн хямрал, юаний ханшны өсөлт зэрэг олон зүйлийн учир шалтгаанаас болж, Хятадын гадаад худалдаа нь маш их өрсөлдөөн сорилтод учирч байна. Үүний улмаар Гуанжөүгийн яармаг нь ч хүмүүсийн анхаарлыг их татсан байна.

      Гуанжөүгийн яармагийг нэг жилд хоёр удаа хийдэг. Энэ бол өнөөг хүрч иртэл Хятадын хамгийн урт түүхтэй, хамгийн их цар хэмжээтэй, үр ашиг нь хамгийн сайн байгаа олон улсын худалдааны ерөнхийлсөн чанартай өргөн цуглаан болоод байгаа юм. Хятадын гадаад худалдааны хир түвшин болон чиг хандлагын барамжаа гэж нэрлэгдсэн Гуанжөүгийн яармаг нь Хятадын экспортын хэдэн арван мянган аж ахуйн нэгжүүдэд хандаж, сэрэмжийн тохио гаргаж, экспортын нэмэгдлийн хурд ил тод удааширсныг мэдэгджээ. Хятадын гаалийн ерөнхий газрын бүртгэлийн мэдээнээс үзэхэд, энэ оны 1-р улирлын экспортын нийт хэмжээ дүнгэж 300 тэрбум ам долларт хүрсэн бөгөөд нэмэгдлийн хурд нь өнгөрсөн жилийнхээс 5% гаруйгаар буурч, ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11%-р буурсан байна. 1-р улирлын байдлаас үзэхэд, Хятадын экспортын хамгийн том зах зээлүүдээс Америкт гаргасан хэмжээ хамгийн бага байж, 5.4%-г л эзэлсэн байна. Европын холбоо, АСЕАН нь мөн хэвээрээ тогтвортой өсөн нэмэгдсэн байна.

      Уг яармагт оролцсон бизнесменүүдийн тусгасан байдлаас үзэхэд, юаний ханш өссөн нь тэд нарт маш их дарамт болсон байна. Юаний ам доллартай харьцдаг ханш өссөнөөс болж, голдуу ам доллараар үнэлэн тооцоолдог экспортын аж ахуйн нэгжүүдийн ашгийг дарагдуулсан байна. Энэ нь нэхмэл, хувцас зэрэг их хэмжээгээр экспортолдог аж ахуйн нэгжүүдийг ил тод нөлөөлсөн байна.

      Мөнгөний ханшнаас гадна, сүүлийн жилүүдэд Хятадын гадаад худалдааны ашиг их хэмжээгээр нэмэгдэхийн дагуу өнгөрсөнд урамшуулагатай байсан боловсруулах аж ахуйн нэгжүүд цөөрсөн байна. Хятадын гадаад худалдааны бодлого нь экспортын барааны бүтцийг шилдэгжүүлэх, боловсруулах аж ахуйн нэгжүүдийн хэлбэрээ өөрчилж хир түвшнээ дээшлүүлэхийг ахиулах, эрчим хүч их зарцуулдаг, бохирдуулал ихтэй, эх баялаг их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарлах тийш хэлбэйж байна. Үүнээс гадна, экспортын татварыг буцаасан хасагдуулсан юм уу устгасан, түүхий материалын үнэ болон хөдөлмөр хүчний үнэ өртөг өссөн болон Америкийн найдваргүй зээлийн хямралын нөлөөнөөс болсон зэрэг бүх дэлхийн зах зээлийн тогтворгүй хүчин зүй олширч, эдгээр нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд бүр маш их нөлөө болсон байна.

       Холбогдох мэргэжилтний хэлснээр, Хятадын гадаад худалдааны экспортын аж ахуйн нэгжүүдийн шат ахих, хэлбэрээ өөрчлөх цаг хүрч ирсэн байна.