• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 16:35:04    
Гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдлагад их асуудал гараагүй [Радио]

CRI

     Сычуаний газар хөдлөлтөөс хойш Хятадын шат бүрийн засгийн газар гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд бараа яаралтай бэлэтгэж, нийгмийн олон салбарынхан ч идэвхтэйгээр мөнгө төгрөг, эд бараа хандивласан байна. Хятадын албаны хүн 23-ны өдөр хэлэхдээ, гашгаас авран туслах эдгээр хөрөнгө мөнгө, эд барааны удирдлага болон хэрэглэж байгаа байдал аятай сайн байгаа, их асуудал гараагүй гэжээ.

     Бүрэтгэлээс үзвэл, 23-ны өдрийн байдлаар Хятадын шат бүрийн санхүүгээс гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө нийт 54 тэрбум 300 сая юань санхүүжүүлж, дотоод гадаадын хандивын нийт 52 тэрбум 500 сая орчим юаний мөнгө төгрөг, эд барааг хүлээж авсан юм байна. Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны орлогч сайд, хатагтай Жян Ли танилцуулж хэлэхдээ, гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааг тараах гол салбар болсны хувьд Иргэдийн засаг захиргааны яам нь гамшигт нэрвэгдсэн нутагт гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд бараа тарааж өгхөөс гадна мөн энэ мөнгө төгрөг, эд барааны удирдлага болон хэрэглээний талаар арга хэмжээ авч, хатуу журам тогтоосон байна гэжээ.

     Нийгмийн хяналтыг эрчимжүүлэхийн төлөө, Иргэдийн засаг захиргааны яам нь гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны бүрэтгэлийн мэдээллийг өдөр бүхэн нийтлэж, хүлээж авсан болон хуваарласан чиглэл, хэрэглээ, тоо хэмжээг нь ил тод болгосон байна.

     Үүнээс гадна, Хятадын шалган байцаах болон аудитын салбар нь мөн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааг хүлээж авах, хэрэглэх зэрэг байдалд хяналт шалгалт хийсэн байна.

      Гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бараанд Төв засгийн газар хяналт удирдлага хэрэгжүүлснээс гадна, газар хөдөлсөн нутгийн шянь, хотууд ч гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааг хэрэглэх ажлыг удирдах хатуу дүрэм тогтоосон байна. Сычуань мужийн Бэйчуаний Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах командлах газрын Эд барааны хэсгийн дарга Жөү Мин танилцуулж хэлэхдээ,

      Тэрээр хэлэхдээ, бид эд барааны удирдан хамаарах ажлыг сайтар зохицуулахын төлөө Бэйчуань шяний АТИХ-ын нэг орлогч даргыг ажлын хэсэгтээ ажлуулсаны зэрэгцээ бас гамшгаас авран тусалж байсан сайн дурынхнаас нэг хүнийг сонгож авсан. Уг сайн дурын ажилтан нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эрхлэгч юм. Түүнээр бидний эд бараагаа түгээн өгч байгаа байдалд хяналт тавиулж байна гэжээ.

     Үндэсний аудитын газрын дарга Лю Жяи танилцуулж хэлэхдээ, аудитын болон хяналт шалгалтын байдлаас үзэхэд, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдлага болон хэрэглэлтийн байдал ерөнхийдөө сайн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдлага болон хэрэглэлтийн байдал дүрэм журамтай эмх цэгцтэй явагдаж байна. Нэлээд төв голч шударга хуваарлаж байгаа бөгөөд хөрөнгө мөнгийг олгох хэрэглэх явцад улс орны хууль дүрмүүд болон холбогдох дүрэм тогтоолуудыг хатуу чанга мөрдөж байна. Үүний зэрэгцээ хөрөнгө мөнгөний талын аудит болон бусад талын хяналт удирдлага ч маш хүч дорвитой, бүх талаар явагдаж байна. Гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдлага болон хэрэглэлтийн явцад хууль дүрмээс няцсан том хэрэг гараагүй гэжээ.

     Өнөө Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао холбогдох асуудлаарх хурлыг даргалж, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдлага болон хэрэглэлтийн асуудлыг судалж байна. Хятадын хяналт шалгалт, аудитын салбар гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааг хангаж байгаа байдал болон хэрэглэлтийн байдалд бүх талаар хяналт шалгалт хийх бөгөөд хяналт шалгалт, аудитын дүнг тогтмол нийтэлж, бүх байдлыг нийгмийн олон нийтэд тодорхой ойлгуулна гэж хурлаас амлажээ. \Цэцэн,Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\