• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 16:38:05    
Түвдийн байдлыг Италийн ард иргэдэд танилцууллаа [Радио]

CRI

       Италийн орон нутгийн цагаар 23-ны үдэд, Хятадын Түвдийн асуудлаарх хэвлэлийн бага хурал Хятадаас Италид суугаа элчин сайдын яаманд болсон байна.

       Хэвлэлийн бага хурал дээр, Хятадаас Италид суугаа элчин сайд Сүнь Юйши зэрэг албаны хүмүүс Италийн хэвлэл мэдээллийнхэнд хандан адил бус талаас Түвдийн хөгжлийн байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Италийн "SKY 24 цаг" телевизийн сувгийн эмэгтэй сэтгүүлчийн сонирхсон "Түвдийн соёл устсан" гэгч асуудалтай холбогдуулан, элчин сайд Сүнь Юйши няцааж хэлэхдээ:

      "Түвдийн эдийн засаг, нийгэм, соёл, уламжлалт соёл, Түвдийн үг хэл, үсэг бичиг, Түвдийн шашны үйл ажиллагааг бид уулын уламжлалыг нь хамгаалсан төдийгүй бас бүхнийг хөгжүүлсэн байна. Түвдийн сүм хийдийг ч сайхан зассан. Түвдийн хүн ам 2 сая 700 мянгад хүрсэн. Түвдэд Түвдчүүд өнөөдрийн Түвдийн хөгжлийн амжилт, соёл, боловсролын үр бүтээлийг эдлэж байна" гэжээ.

      Түвдийн асуудал нь хэдийгээр Хятадын дотоод хэрэг боловч, сүүүлийн хэсэг хугацаанд зүйл зүйлийн учир шалтгааны улмаас олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татсан байна. Хэсэг хугацаанд, "бодитой, шудрага" мэдээлдэг хэмээгдсэн өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн цаашлаад "ганц талыг хэт барьсан" мэдээлэл хийсэн байна. Ийм байдал гарсан нь голцуу Түвд болон Хятадын байдлыг төдий л сайн ойлгодоггүй байснаас болсон юм.

      "Түвдийг тусгаар тогтнуулах"-аар оролдогч этгээд Түвдэд хүний эрхгүй гэж гүтгэсээр ирсэн нь ч сэтгүүлч нарын анхаарлаа хандуулж байгаа бас нэг асуудал болж байна. Элчин сайд Сүнь Юйши хэлэхдээ:

      "Өнгөрсөнд Далай лам Түвдийг ноёрхож байсан үед, Түвд нь хамжилгийн байгуулал тухайлбал боолт байгуулалтай байсан бөгөөд тэр нь Европын дунд зууны үеийн шашны ноёрхолтой адилавтар байсан юм. Тийм байгуулал хэрэгжиж байсан үед, Түвдийн хамжилгачуудад хүний эрх гэж огт байсангүй юм" гэжээ.

      Түвдэд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 40 жилд, тухайн орон нутгийн хүний эрхийн байдал ихээр сайжирсан. Цаг эриний хөгжлийг дагалдан, хүний эрх чөлөө, шашин шүтлэг чөлөөтэй, үг яриа чөлөөтэй байх зэрэг талын хөгжлийг Хятадын Засгийн газар нэн чухалд үзэж, түүнийг байнга сайжруулж байна гэж тэр тэмдэглэв.

      Италийн сэтгүүлчид Түвдэд очиж, тухайн нутгийн байдалтай газар дээр нь танилцаж, үнэн байдлыг ойлгохыг элчин сайд Сүнь Юйши санал болгожээ.

      Их Түвд районд дээд хэмжээнд өөртөө засах гэгч нь төв Засгийн газартай хэлэлцээ хийх явцад Далай ламын дэвшүүлсэн зүй ёсны бус шаардлага юм. Элчин сайд Сүнь Юйси хэвлэлийн бага хурал дээр үүнд чиглүүлэн дэлгэрэнгүй тодорхойлолт хийж, өөртөө засах гэдгээр шалтаг болгож, улс орныг хагалан бутаргах гэсэн Далай ламын зорилгыг нь илчилсэн байна. Элчин сайд Сүнь Юйси хэлэхдээ:

      "Түвдэд өөртөө засах тогтолцоо хэрэгжиж байна. Үүнийг БНХАУ-ын Үндсэн хууль болон Түвдийн орон нутгийн Засгийн газрын зарим хуулийн дагуу тогтоосон юм. Өөртөө засах район байгуулагдаад 41 жил болж байна, ирээдүйд ч энэ тогтолцоог хэвээр хэрэгжүүлнэ" гэжээ.

      Төв Засгийн газар болон Далай ламын бие төлөөлөгчийн саяхан хийсэн хэлэлцээний талаар сэтгүүлчийнсонирхсон асуусанд элчин сайд Сүнь Юйси хариулж хэлэхдээ, Хятадын төв Засгийн газар Далай ламтай хэлэлцээ хийсээр байна гэжээ.

      "Хятадын Засгийн газрын бодлого ямагтын бөгөөд тодорхой юм. Далай лам эх орондоо буцан ирэх үүд нээлттэй байсаар. Далай лам буцан ирэх хүсэлтэй бол, хэзээ ч гэсэн ирж болно. Гэвч хагалан бутаргах, тусгаар тогтнох гэсэн үйл ажиллагаагаа эрхбиш орхих хэрэгтэй: гэж тэр онцолсон байна. \Пэрлаймаа, Баясгалан нар орчуулж, О.Дарамбазар хянав.\