Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 24-ний өдөр Санад Йемений дэд ерөнхийлөгч Абдал-раб Мансур аль-Хадитай хэлэлцээ хийсэн байна.
Ши Жиньпин хэлэлцээний явцад хэлэхдээ, Хятад, Йемений найрсаг харилцааг цаашид ахиулахын тулд, хоёр тал бие биеийн чухал том ашиг сонирхолын асуудлын талаар цаашид харилцан дэмжиж, дэд бүтцийн барилга байгуулалт, эрчим хүч, холбоо зэрэг салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятадын тал Йемений эдийн засгийн хөгжилд боломжийн хирээр цаашид туслалцаа үзүүлнэ. Боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон тэлт салбар дахь зохицуулгаа эрчимжүүлэх ёстой гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|