ХАЧА-ийн тангисийн цэргийн урилгаар, Японы тангис дээрх өөрийгөө хамгаалах ангийн "Сазанами" нэрэмжит мина тээгч хөлөг онгоц Хятад улсад 5 хоногийн найрсаг айлчлал хийхээр 24-ний өдөр Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жанжян гарамд хүрэлцэн ирлээ. Хятадын Тангисийн цэргийн өмнөд тангисийн флотын командлагч дэслэгч генерал Сү Шилян угтах ёслол дээр хэлэхдээ, Хятад Япон хоёр орны флотыг харилцан айлчлуулж байгаа нь хоёр орны удирдах хүмүүсийн тохиролцсон нийтлэг ойлголт мөн, энэ нь хоёр орны сэргийлэлтийн салбар дахь ойлголцлыг нэмэгдүүлж, сэргийлэлтийн аюулгүйн талын итгэлцэлийг эрчимжүүлэн, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааны тал бүрийн хөгжлийг ахиулахад тустай юм гэжээ.
24-ний үдээс хойшийн 3 цагийн үеэд, цэргийн хөгжмийн аялгууны дагуу Японы тангис дээрх өөрийгөө хамгаалах ангийн "Сазанами" нэрэмжит мина тээгч хөлөг онгоц Жан жян гарамд алгуурхан орж ирэв. Японы тангис дээрэх өөрийгөө хамгаалах ангийн харуулын 4-р ангинханы командлагч хошууч генерал Шиници Токумару тэргүүтэй Японы 240 офицер дайчид эндээс 5 хоногийн найрсаг айлчлалаа эхлүүлнэ.
"Сазанами" нэрэмжит мина тээгч хөлөг онгоцны энэ айлчлал бол 2007 оны 11-р сарын 28-ны өдрөөс 12-р сарын 1-ний өдөр хүртэл Хятадын тангисийн цэргийн " Шэнжэнь" нэрэмжит мина тээгч пуужинт хөлөг онгоцны Японд хийсэн айлчлалын хариу айлчлал болно.
24-ний өдөр Японы талд зориулан хийлгэсэн угтах ёслол дээр, Хятадын Тангисийн цэргийн өмнөд тангисийн флотын командлагч дэслэгч генерал Сү Шилян хэлэхдээ:
"Энэ удаагийн айлчлал бол Хятад Япон хоёр орны удирдагчийн тохирсон нийтлэг ойлголтын дагуу хийж байгаа найрсаг айлчлал юм. Энэ нь Хятад Япон хоёр орны сэргийлэлтийн салбар хоорондын солилцоог ахиулж, хоёр талын аюулгүйн талын итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг байнга хөгжүүлэхэд тустай юм гэжээ.
Угтах ёслолд оролцсон Японоос Хятадад суугаа элчин сайд Муямото яужи сайшааж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:
Япон Хятадын хаилцааг үнэнхүү бэхжүүлэхэд хоёр ард түмэн хоорондын ойлголцлого, итгэлцлийг заавал гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэ нь энхийн хөгжлийн талаар чухал үүрэг хариуцлага хүлээж хоёр орны Батлан хамгаалах салбарынханд бүр ч чухал байгаа юм. Хоёр тал үүгээр боломж тохиол болгож, батлан хамгаалах салбарын хэлхээ холбоогоо байнга гүнзгийрүүлхийн дагуу бие биеийн ойлголцлого, итгэлцлэгийг цаашид нэмэгдүүлж, хоёр орны харилцан хөнгөлөлттэй байх харилцаанд улам илүү тус дөхөм үзүүлэхэд нэн их хувь нэмэр үзүүлэхийг би чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Угтах ёслол дээр Японы тангисийн өөрийгөө хамгаалах хүчнийг ахлан Хятадад айлчилж байгаа хошууч генерал Шиници токумару Сайн байна уу, хятад найз нөхдөө гэж хятадаар мэндчилээд үгээ эхлүүлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ газар хөдлөлтөд хохирсон Хятадын ард иргэдэд санаа сэтгэл тавиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: бичлэг 5 Японы өөрийгөө хамгаалах хүчин Хятадын гамшигдсан нутаг районд өчүүхэн хүчнээ өргөхийг хүсэж байна. Иймийн тулд гамшигдсан районд гамшгаас авран туслах эд бараа авчирлаа. Хятадын найз нөхөд гэр орноо эртхэн сэргээн байгуулахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятадын найз нөхөд хүндрэл бэрхээшээлийг даван туулж, улам хөгжин цэцэглэнэ гэдэгт би итгэж байна гэжээ.
300 ширхэг ноосон хөнжил, 2600-гаад лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, 10 мянгаад шархны наалт, 1500 ширхэг амны таглаа зэргийг хамарсан Сычуаний гамшигдсан районд тусалсан барааг Сазанами мяна тээгч хөлөг онгончоор авчирсан байна.
Энэ удаагийн айлчлалын хугацаанд Хятадын тангисийн офицер дайчид болон Сазанами мяна тээгч хөлөг онгоцны офицер дайчид харилцан нөгөө талынхаа онгоцтой танилцах болно. Соёл спортын ажиллагаа зохион байгуулж, гамшгаас авран туслах арга туршлагын талаар солилцоо хийж, Японы тал онгоцоо Чжань Жян хотын иргэдэд нээх юм байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|