Засгийн эрх бариад бүтэн таван сар ч болоогүй Тайландын Ерөнхйи сайд Самак 24-ний өдөр анхны итгэл үл хүлээлгэх саналд учирлаа. Тайландын Парламентын Доод танхим мөн өдрийн үдээс хойш тусгай хурал хийж, Ерөнхий сайд Самакыг огцруулах болон түүний засгийн газрын 7 сайдад итгэл үл хүлээлгэх саналд холбыогдуулан хоёр хонгийн шүүмжлэл хийж байна. Шүүмжлэл дууссаны дараа санал хураалт хийж, Самакын засгийн газрын цаашдын хувь заяаг шийдэх болно. Сар гаруйн турш Бангкокын гудамжинд үргэлжилсэн засгийн газрын эсрэг цуглаан, жагсаалтай уялдаатай энэ итгэл үл хүүлэгэх санал бол сөрөг намын парламентад Самакын засгийн газрын эсрэг хийсэн шууд дайралт мөн гэж хүмүүс үзэж байна. Ардчилсан Намын дарга шүүмжлэл эхлэнгүүт Самакын засгийн газрын улс орныг удирдсан талаар гаргасан зүйл зүйлийн алдаа бурууг тоочсон бөгөөд ард түмний зовлон зүдүүрийг хайхарсангүй гэж засгийн газрыг буруутгаж, Самакын засгийн газар үргэлжлэн эрх баривал улс оронд нэн их гарз хохирол учруулах болно гэж хэлсэн байна.
5-р сарын 25-ны өдрөөс Тайландын засгийн газрын эсрэг байгууллага болох "Ардын Ардчилсан Холбоо" нь их цар хэмжээний хурал цуглаан зохион байгуулж, тушаалаасаа огцрохыг Самакын засгийн газарт шаардсан юм. Жагсаалын ажиллагаа нь 6-р сарын 20-ны өдөр гэхэд оргилдоо тулж, жагсагчид цагдаагийн тавьсан хориглох шугамыг дайран эвдэж, Ерөнхйи сайдын ордныг бүсэлсэн бөгөөд Ерөнхий сайдын ордны ойр хавьд хуран сууж, Самакын засгийн газрыг заавал татан буулгах шийдвэр зоригоо харуулсан байна.
Тайландын засгийн газрын энэ удаагийн хямралын хамгийн гол шалтгаан бол экс Ерөнхий сайд Таксины гүйцэтгэх үүргийн асуудал бөгөөд Самак засгийн эрхэнд орсны дараа Тайландын үндэсэн хуулийн холбогдох заалтыг өөрчилхөөр бэлэтгэсэн явдал нь энэ хямралын шууд шалтаг болсон байна гэж Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн Ази, Африкийн газрын Зүүн өмнөд Азийн асуудлын мэргэжилтэн Жан Шүэган үзэв.
Энэ 6-р сарын 23-ны өдөр, Самак болон засгийн газрын зарим гишүүн Тайландын Парламентын Сенатад Сенатчдын асуултад хариулсан байна. Хэсэг Сенатчдын зэмлэлд учирсан Самак хэлэхдээ, "Ардын Ардчилсан Холбоо"-ны зохион байгуулж байгаа жагсаалын ажилагаа бол хууль бус юм. Энэ холбооны удирдах хүмүүс нь экс ерөнхий сайд Таксинд өшөө хорсолтой учраас уг ажиллагааг зохион байгуулж байгаа, гэхэдээ Таксин өнөөгийн засгийн газартай огт холбоогүй бөгөөд Таксины асуудал нь хуудь зүйгээр шийдэгдэх үйл явцдаа байгаа. Би Ерөнхий сайдын тушаалаас огцрохгүй гэжээ.
Тайландын цэрэг нь тус улсын улс төрийн амьдралд урт хугацааны турш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Цэргийн анги өнөөгийн улс төрийн маргаанд оролцорхгүй. Ерөнхий сайд Самакыг цэргийн анги дэмжиж, тэрээр улс орныг үргэлжлэн удирдахыг хүсч байна гэж Тайландын Зэвсэгт хүчний Дээд командлагч болон Хуурай замын цэргийн Командлагч нь саяхан илэрхийлсэн байна. Улс төрийн үйл хэрэгт цэргийн анги ойрын хугацаанд оролцох боломжийг энэ нь арилгасан байна. Самакын засгийн газар энэ хямралаас гарч чадах эсэх нь эрх баригч 6 намын холбоо эв санаа нэгтэй байж чадах эсхээс шалтгаалах болно гэж эрдэм шинжилгээний ахалах ажилтан Жан Шүэган үзэж байна.
Самакын засгийн газарт чиглэсэн энэ итгэл үл хүлээлгэх санал нь Тайландын улс төрийн ирээдүйд ямар нөлөө үзүүлэх талаар, Тайландын улс төрийн тавцангийн донслолтын шинэ үе нэгэнт эхэлсэн, Самакын засгийн газар энэ шалгалтыг давж чадах эсэх, Тайландын ирээдүйн хувь заяа ямар болох талаар өнөө мөн янз янзын боломж оршиж байна гэж Жан Шүэган үзлээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|