• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-25 16:36:44    
Шинжянгийн олон улсын үндэстний бүжгийн наадамд дотоод гадаадын дуу бүжгийг хуримтуулжээ

CRI

      Хятадын Шинжянгийн олон улсын үндэстний бүжгийн анхдугаар наадам 6-р сарын 8-ны өдөр Шинжянгийн уйгур үндэстний өөртөө засах районы төв өрөмч хотод болсон байна. Энэ наадамд Хятадын дотоод гадаадын хэдэн арван дуу бүжгийн чуулгын 1300 гаруй бүжигчид оролцож, адил бус онцлогтой үндэстний бүжгийн 45 тоглолтыг үзүүлэх юм байна.

      Хятадын бүжигчдийн нийгэмлгийн даргын орлогч Фэн Шуаньбай танилцуулж хэлэхдээ, дуу бүжгийн өлгий болсоны хувьд Шинжян нутагт улалмжлалт бүжгийн соёлын гүн агуулагдацтай, үеийн үеэр энд нутагшиж байгаа 13 үндэстний цөөнхийн ардын бүжиг нь өвөрмөц онцлогтой, баялаг агуулгатай юм. Хятадын засгийн газар иймэрхүү биет бус нандин соёлын өвийг чухалд үзсээр ирсэн, энэ бүжгийн наадам, бүжгийн чуулга уулзалт зэрэг олон хэлбэрийн ажиллагааг зохион байгуулахаар дамжуулж, цаашид үр ашигтай хамгаалах зорилтдоо хүрэх гэсэн юм гэжээ.

      Үндэстний дуу бүжиг, ялангуяа үндэстний цөөнхийн уламжлалт дуу бүжиг, язгуур урлагууд нь ерөөс байгаагүй чухалд үзэгдсээр ирсэн юм. Энэ нь маш сайн явдал , цаашид хамгаалж хөгжүүлэх нь зүйтэй. Үүнээс гадна, урлагийн өвөрмөц онцлогийн шинийг нээх талаар зонхилох урлагчид ч маш анхаарах болсон байна гэж Фэн Шуаньбай хэлжээ.

       Шинжянгийн олон улсын үндэстний бүжгийн наадмын нээлтийн ёслол дээр, манай сурвалжлагч уйгур охин Абдул Кэлимыг сурвалжилсан байна. Тэрээр нээлтийн ёслолын гол бүжигчин бөгөөд 2008 оны Бээжингийн зуны олимпийн бамбарыг дамжуулах бухиачин болох юм. Энэ нээлтийн ёслолд гайхамшигтай сайхан үндэстний бүжгээ дэлхийн хүмүүст харуулахын тулд тэрээр олон найзтайгаа бүхүйл дөрвөн сарын хугацаатай сургууль хийсэн байна. Абдул Кэлим хэлэхдээ, Шинжянд анх удаагаа ийм өргөн цар хэмжээтэй олон улсын үндэстний бүжгийн наадмыг зохион явуулж байна, энэ нь бүжигчин бидний хувьд баяр дурсгалын өдөртөй ялгаагүй юм. Уг наадмыг амжилттай зохион явуулахын тулд Бээжингээс олон том найруулагчийг урисан, тэд нээрэн шаргуу ажилладаг, хэдэн хоног нойргүй явсан, бидэн ч ялгаагүй, гэвч бүжигчин бүр ядрахаа бараг мартсан байлаа. Нээлтийн ёслолын үеэр бидний бүжиг үзэгчид олны халуун талархалыг хүлээсэн юм, мөн бид нарын хамгийн жаргалтай цаг мүч болно гэжээ.

      Шинжянгийн олон улсын үндэстний бүжгийн наадмын хугацаанд Хятадын дотоод гадаадын хэдэн арван дуу бүжгийн чуулгын тоглогч өрөмч хот, чан жи хотын арван хэдэн театр болон гэрийн гаднах өргөн чөлөөнд гайхамшигтай тоглолтоо үзүүлсэн байна. Шинжянгийн орон нутгийн дуу бүжгийн хамт олноос 21 нь энэ наадамд оролцжээ.

      Уйгур үндэстний мукаму нь уйгур үндэстний ард түмний үүдэн бүтээсэн дуу хөгжмийн асар их өв хөрөнгө болно. 2005 оны 11-р сарын 25-ны өдөр ЮНЕСКО-гийн байгууллага мукаму урлагийг хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад хамруулсан юм. Энэ урлагийг уг наадамд бүрэн үзүүлэхийн тулд мукаму хамтлагийнхан 152 хүн нэн эртнээс бүлтгэл хийж эхэлсэн байна. Хятадын дотоодын дуу бүжгийн хамтлагаас гадна Орос, Египет, Франц зэрэг 9 улс орон бүс нутгийн уран бүтээлч нар ч энэ наадамд уригдан оролцсон байна.