Су: Заа, ингээд та сайн явж ирсэн үү?
Зочин: Заа сайн.
Су: Эхлээд та өөрийнхөө ажил, өөрийнхөө тухай танилцуулахгүй уу?
Зочин: Би Монгол улсын УлаанБаатар хотод ажилладаг, би өөрөө TV8 телевизэд найруулагч, зураглаачийн мэргэжлээр ажилладаг. БНХАУ-д 2008-оны 5-р сарын 8-нд хоёр долоо хоногийн хугацаатай Хятад улсын радио телевизийн орчин үеийн тоног төхөөрөмжийн сургалтад ирлээ. Тэгээд одоо буцах дөхөж байна. Одоо ХОУР-ийн Монгол хэлний хэлтэст ирээд байна.
Бид Хятадын радио телевизийн орчин үеийн тоног төхөөрөмжийн тухай танилцаж, бас Наньжин, Сүжөү зэрэг хотоор аялаад ирлээ. Аялах явцдаа Наньжин хотын телевизийн газарт нь очиж тоног төхөөрөмжтэй нь танилцасан, Сүжөү хотын Хятад улсын торгоны үйлдвэрт очиж бүх үйл явдалтай нь танилцлаа.
Су: Ер нь Хятадад анх удаагаа айлчиллаж байна уу?
Зочин: Урьд нь долоо, найман жилийн өмнө Бээжинд ирж байсан, тэгээд энэ жил ирэхэд бол Бээжин маш их өөр болсон байна, орон сууцаны хороололд гоё гоё загвартай гэр хорооллууд нэмэгдсэн байна, Бээжин хот бол орчин цагийн хот болж чадсан байна.
Су: Хятадын баруун өмнөт муж Сычуаньд газар хөдлөлт болж, гамшигтай тэмцэх үйл ажиллагаа явагдаж байна.
Зочин: Байгалийн гамшиг гэж хэлээд ирдэггүй, энэ их газар хөдлөлтөд эндсэн хүмүүст маш их эмгэнэл илэрхийлж байна, Хятадын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна, өдөр болгон зурагтаар мэдээ үзэж байхад бол маш их хүнд байсан л даа.
Су: Өнөө жил 2008-он, Бээжингийн Олимпь болно, тэгээд ер нь Бээжинд ирэхэд Олимпийн жил ямар шүү харагдаж байна?
Зочин: Бид зам зуураа аялж байхдаа Бээжингийн Олимпийн хотхоны ойролцоо нэлээд хэдэн удаа явсан л даа, ер нь бэлтгэл ажил бол хангагдсан байна гэж би өөрөө дүгнэж байгаа, тэр спортын цогцолборуудыг ойроос харсан, ер нь барилгын инженергийн байгууламжууд бол маш гайхамшигтай хийгдэсэн байна. Бээжингийн Олимпи бол маш сайн, олон хүмүүсийн сэтгэлд нийцсэн тийм сайхан наадам болно байх гэж би өөрөө бодож байна.
Су: Богинохон хугцаанд ч гэсэн та нар Наньжин, Сүжөү хотоор явлаа, тэгээд явсан газрын сонин сайхан, бодогдсон сэтгэгдлээ манай сонсогчидод ярьж өгнө үү?
Зочин: Би өөрөө жахаан түүх, газар зүйн ном унших дуртай л даа, урьд нь үзэж байсан, эргээд бодоход бол Наньжин хот бол эртний Хятадын нийслэл хот байсан гэж түүх дээр байдаг, Бээжин хот бол хойт нийслэл, Наньжин хот бол өмнөд нийслэл, Наньжин хот бол их хот байсан, эртний түүх дурсгалын зүйлс бол их байдаг байна, бас тэгээд Сүжөү хотоор түүх дурсгалын байгалийн ховор нандин үзмэрүүдийг үзээд ирсэн.
Су: Тэгээд энэ удаагийн хамрагдасан сургалтынхаа тухай ярих уу?
Зочин: Анхны хичээлээр бол Хятад улсын телевиз радиогийн хороон дарга бидэнд Хятадын телевиз радиогийн үүсэл, түүх, хөгжлийн тухай мэдээлэл өгсөн, телевиз сстv-ийн өнгөрсөн, өнөө, ирээдүйн тухай илтгэл хийсэн, бид энэ тухай олон мэдээлэл олж авсан.
Су: Олимпийн үед сурвалжлахаар танай телевизийнхэн ирнэ үү?
Зочин: Олимпийн үед манай телевизийнхэн ирнэ, тодорхой сурважлагч нар томилогдчихсон байгаа, тэд нар сурвалжлах ажилдаа бэлтгээд байж байгаа байх.
Су: Монгол улст бол сэтгүүл зүй маш их хөгжсөн, та өөрийнхөө ажлын тухай бас ярьх уу?
Зочин: Манай телевиз байгуулагдаад гурав, дөрвөн жил болж байна, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа, цаашдаа бүх хөдөө орон нутгаар сувгаа байрлуулах ажилдаа ороод явж байгаа, орчин үеийн сайн тоног төхөөрөмжийг авч, хөдөө орон нутгийн иргэддээ өөрийн сувгаа үзүүлэх ажилдаа ороод явж байгаа, бусад телевизтай адил тоног төхөөрөмжөө өргөтгөх үйл ажиллагаа бол хийж байна.
Су: одоо бол зуны эхэн сар гарсан, Бээжингийн цаг агаар таалагдаж байна уу?
Зочин: Таалагдалгүй яах вэ, ер нь Хятадын газар нутаг бол хүн амьтан амьдрахад бол хамгийн таатай орчин нөхцөлтэй газар гэж газар зүйн талд бол яригддаг. Уур амьсгал угаасаа гоё байдаг л даа, одоо жаахан л бөгчим л байна.
Су: Та одоо манай радиод ирлээ, сая бас хурлаар манай хариуцлгатай хүмүүс радиогийн талаар танилцуулсан, тэгээд манай радиогийн талаар ямар шүү ойлголттой болсон бэ?
Зочин: Урьд нь ийм радиогийн тухай би сонсоогүй л байна, сая сонслоо, үзлээ, харлаа, ер нь бол цаашид хамтран ажиллахад бол болохгүй юм алга, тоног төхөөрөмж, ажлын орчин нөхцөл бол сайхан л юм байна.
Су: ажил суралцлагийнхаа завсраар бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа, ингээд Бээжинд байх хугацаандаа сайхан баярлаарай, танд амжилт хүсъе.
Зочин: Та бүхэнд ч гэсэн ажил хөдөлмөр, амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсъе.
|