• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-26 11:00:16    
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Хятад улсын дэд дарга Ши Жиньпингийн Азийн 5 оронд хийсэн айлчлалыг үнэллээ [Радио]

CRI

       6-р сарын 17—25-ны өдрүүдэд, Хятад улсын дэд дарга Ши Жиньпин Хойд Солонгос, Монгол, Саудын араб, Катар Иемэнд албан ёсны айлчлал хийсэн юм. Ши Жиньпингийн энэ айлчлал өндөрлөж, эх орондоо буцахаас өмнө, түүнтэй хамт айлчилж явсан Хятадын ГХЯ-ны орлогч сайд Жан Есүй, хамт явалцсан сэтгүүлчдэд Хятад улсын дэд дарга Ши Жиньпингийн Азийн 5 оронд хийсэн айлчлалын үр дүнг танилцуулсан байна.

       Жан Есүй танилцуулж хэлэхдээ, Ши Жиньпингийн энэ айлчлал бол түүний Хятад улсын дэд дарга болсны дараах анхны айлчлал, мөн ч Хятад улсын энэ оны чухал дипломат үйл ажиллагааны нэг юм. Айлчлалын агуулга олон мөртөө бачим, ажил хэрэгч өндөр үр ашигтай, баялаг ололт амжилттай болж, Хятад болон уг 5 орон хоорондын хоёр талын харилцааг цаашид дорвитой хөгжүүлсэн тул энэ нь нэг удаагийн найрамдал, харилцаа холбоо, хамтын ажиллагааны аялал болсон бөгөөд 4 чухал амжилт олсон юм гэжээ.

       Энэ нь тухайлбал: Нэгд, уг 5 орон бол бүр Хятадтай уламжлалт найрамдалтай улс орон. Энэ айлчлал нь эдгээр оронтой уламжлалт найрамдлаа батжуулсан байна. Хятад улсын дэд дарга Ши Жиньпингийн айлчлалын явцад уг 5 орон түүнийг халуун найрсгаар хүлээн авсан бөгөөд дээд хэмжээгээр хүндэтгэн дайлсан юм. Тэрээр уг 5 орны удирдагчид болон олон давхаргын хүмүүстэй өргөнөөр харилцаж, найрамдалт харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Уг 5 орны удирдагчид Хятадын Сычуаньд газар хөдлөлтийн гамшиг гарсанд санаа сэтгэл тавьж байгаагаа дахин илэрхийлцгээж, Хятадын гамшигтай тэмцэн авран тусалж байгааг магтан сайшаацгааж, Тайвань, Түвдийн асуудлаарх Хятадын байр суурийг эрс дэмжиж, Бээжингийн олимпийн наадмын амжилттай явагдахыг хүсэж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Эдгээр нь бүр Хятад болон эдгээр орны ард түмэн хоорондоо гүн зузаан найрамдалтайг харуулж байгаа юм.

       Хоёрт, Энэ айлчлал нь Хятад болон уг 5 орны харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлсэн юм.

      Гуравд, Хятадын дотоодын байдал тэрчлэн олон улсын чухал чухал асуудлаарх үзэлтээ харилцан танилцуулж, уг 5 оронтой харилцаа холбоо итгэлцлээ нэмэгдүүллээ. Хятад улсын дэд дарга Ши Жиньпин хэлэлцээний явцад, Уг 5 орны удирдагчдад Хятадын өнөөгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулж, ялангуяа гамшигтай тэмцэн авран тусалж байгаа болон Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын ахиц зэргийг танилцуулж, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг баримталж, энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж, эргэн тойрны улс орнууддаа найрсаг хөршийн чиг шугам бодлогыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтаар хөгжих гадаадад нээлттэй стратегийг эх эцэс гуйвшгүй хэрэгжүүлж, өнө батын энх тайван тогтоож, хамтаар цэцэглэн хөгжсөн дэлхийг цогцлон байгуулахын төлөө хүчин зүтгэнэ гэж онцолсон юм. Уг 5 орны удирдагчид Хятадын хөгжил ололт амжилтад баярлаж байгаагаа илэрхийлж, Хятадын хөгжлийг боломж тохиолоор үзэж, улс орноо засаж, засаг явуулах талаар Хятад оронтой харилцаа холбоотой байж, харилцан суралцахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлууд дээр Хятадын талтай хэлхээ холбоотой байж, харилцан зөвдөлцөж туслалцаж хамтран ажиллахыг хүсэж байгаа илэрхийлцгээжээ.

       Тавд, олон улсын эрчим хүчний хуралд оролцож, олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын эрчим хүчний бодлогыг нэн сайн ойлгуулсан байна. Саудын арабын урилгаар, Ши Жиньпин Хятадын төлөөлөгчдийг дагуулан Жиддахад болсон олон улсын эрчим хүчний хуралд оролцож үг хэлсэн юм. Тэрээр олон улсын эрчим хүчний асуудлаарх Хятадын үзэлтийг тодорхойлон өгүүлээд, олон улсын эрчим хүчний асуудал бол дэлхийн чанартай асуудал мөн гэж онцолсон юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\