• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-26 15:41:59    
Олон улсын усны нөөц баялагийн долоо хоног Сингапурт болов [Радио]

CRI

      Сингапурт болж байгаа Олон улсын усны нөөц баялагийн долоо хоногийн арга хэмжээ нь оролцогч орнуудын төлөөлөгчидэд усны нөөц баялагийн асуудлыг судлан хэлэлцэх, удирдан хамаарах талын туршлага солилцох, усны салбар дахь олон орны шинэ техникийн бүтээгдэхүүнээ үзүүлэхэд боломж хангасан байна.

      Хурал дээр, Сингапурын үндсний судалгааны сангийн дарга, доктор Тони Тан Кен Ям усны нөөц баялагийн асуудлаар ярих үед цэвэр ус маш чухал, гэхдээ түүний хангамж дутагдаж байна гэж үзлээ.

      Тэрээр хэлэхдээ, ундны ус нь бүх нийгмийн оршин тогтнох, хөгжхөд туйлын чухал юм. НҮБ-ын тоо баримтаас үзвэл, дэлхийн бөмбөрцөгийн байгалийн усны нөөц баялагд цэнхэг ус ойролцоогоор 1 хувьд л хүрч байгаагийн зэрэгцээ дэлхийн бөмбөрцөгийн зургааны нэг хувийн хүн ард өнөө цэвэр усны хангамжаар дутагдсаар байгаа юм байна. Цэвэр ус хомсдох энэ асуудал нь хүн амын нэмэгдэл тэрчлэн эдийн засгийн ажиллагааны нэмэгдэхийг дагалдан бишгүй олон хотын хөгжлийг боогдуулж байна гэжээ.

      Усны нөөц баялагийг үр ашигтай, нааштай удирдан хамаарах нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь мөн. Бас ч эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, хүрээлэн байгаа орчныг хамгаалахын чухал арга барил мөн. Хуралд оролцогчид усны бохирдлыг засах талын туршлага, усны салбарт хөрөнгө оруулан хамтран ажиллах тэрчлэн усны нөөц баялагийг хэрхэн үр ашигтай удирдах асуудлыг судлан хэлэлцсэн байна.

      Хятад улс бол усны нөөц баялаг харьцангуй хомсдолтой орон байж, хүн дутамын усны нөөц баялаг зөвхөн дэлхийн дундаж түвшний дөрөвний нэг хувийг л эзэлдэг. Үүний зэрэгцээ, зарим районы хөрсний усны бохирдол хэцүүдэх хандлага нэмэгдэж, Хятадын хэмжээний нуур бүрдийн 75 хувь нь адил бус хэмжээгээр шим тэжээл нь хэтэрсэн байна. Усны орчныг хамгаалахын төлөө Хятадын засгийн газар нааштай арга хэмжээ авч, усны бохирдлыг засах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна.

      Хятадын Усны аж ахуйн яамны орлогч сайд Хү Сы-и Хятад улсын усны бохирдлыг засаж байгаа талын туршлагыг танилцуулах үед хэлэхдээ,

      2007 оны 5-р сард Тайхү нуурт хөх замаг гарснаас болж Хятадын Жянсү мужийн Ү-ши хотын хэдэн сая оршин суугчдын ус хангамжид хямрал учруулсан байна. Тайхү нуурын сав газар нь Хятадын хамгийн их хөгжсөн районы нэг боловч усны бохирдлоос сэргийлэх , усны орчныг хамгаалах арга хэмжээ нь эдийн засгийн хөгжлийн алхаагаас хоцрогдсон байна. Хөх замагийн хямралд чиглүүлэн Хятадын засгийн газар болон орон нутгийн засгийн газар бүх хүчнээрээ чармайн, яаралтай арга хэмжээ авч, усны бохирдлын асуудлыг зохицуулж, ус хамгамжийн хямралыг нэг долоо хоногийн дотор зохицуулсан байна. Тайхү нуурын усны орчныг эх үүсвэрээс нь хамгаалахын төлөө холбогдох тал "Тайхү нуурын сав газрын усны орчныг засах ерөнхий төсөл"-ийг боловсруулан тогтоосон бөгөөд Хятадын засгийн газраар батлуулсан байнга. Уг төслийн зорилт нь 5—10 жилд Тайхү нуурын усны бохирдлыг зохицуулах явдал болно гэжээ.

      Азийн хөгжлийн банк нь Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын төсөлд зээл болон техникийн тусламж олгосоор ирсэн юм. Усны нөөц баялагийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх талаар Азийн Хөгжлдийн банк нь мөн туслалцаа үзүүлсээр ирлээ.

      Азийн Хөгжлийн банкны ерөнхийлөгч Харухико Курода хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн хэмжээнд удирдах чадвар нь усны нөөц баялагийн аюулгүй байдлыг эрчимжүүлэхэд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэнэ. Олон нийтийн мэдэж байгаагаар, Ази Номхон далайн бүс нутагт усны нөөц баялагийн салбарын үйлчилгээг өргөтрөх асар их боломж тохиож байна. Хэдийгээр уг бүс нутаг нь сүүлийн жилүүдэд хөгжсөн боловч өнөө 700 сая хүн ард цэвэр ундны усаар дутагдаж байна. 1 тэрбум 900 сая хүн ардад наад захын эрүүл мэндийн цэвэр төхөөрөмж байхгүй байна. Бидний сүүлийн үе зөвшөөрөн баталсан урт хугацааны стратгеийн төлөвлөгөөнд, өөрөөр хэлбэл "2020 оны стратеги"-д усны салбар дахь хамтын ажиллагааг хамтын ажиллагааны чухал салбар болгосон . Бид тус бүс нутгийн олон оронд хөрөнгө оруулалтаа 2 сая ам.доллараар нэмэгдүүлж, хөдөө тосгон, хот болон гол мөрний сав газар дагуугийн усны нөөц баялагийн аюулгүй байдлыг баталгаажуулах болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\