• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-26 15:56:31    
Цагаан түрүүт сармагчны нутаг

CRI

      Хятадын Гуаншийн чжуан үндэстний өөртөө засах районы Цүн зүө хотын ууланд дэлхийд ховордсон хээрийн амьтан-цагаан түрүүт сармагчин амьдарч буй. Сармагчин толгой дээрээ цагаан үстэй, хүзүү, нуруу нь цагаан өнгөтэй, урт цагаан сүүлтэй. Эдгээр цагаан түрүүт сармагчин 2 сая 500 мянган жилийн тэртээгээс энэ нутагт амьдарсаар өнөөд хүрчээ. Одоо 700 гаруйхан цагаан түрүүт сармагчин Цүн зүө хотын ууланд л амьдарч байгаа.

      Цүн зүөгийн 24 хавтгай дөрвөлжин км талбайтай цагаан түрүүт сармагчны эклогийн цэцэрлэгт хүрээлэнд 400 гаруй цагаан түрүүт сармагчин байгаа. Өндөр хадтай уулнаас сармагчид навч ногоо жимс жимсгэн идэж, наадаж тоглох нь харагдана. Дэлхийд ховор цухаг амьдан болсон болохоор хүмүүс сармагчныг хайрлаж хамгаалдаг байна.

      Орон нутагт цагаан түрүүт сармагчны тухай сайхан томог уламжлагдаж байдаг.

      Бүр эрт дээр үед энэ нутаг туйлын ядуу зүдүү байсан тул тосгоны ард иргэд идэхээс хоолгүйг орохоос гэргүй байжээ. Нэгэн өдөр нутгийн нэг настан насан өөд болсон гэнэ. Хүмүүс цагаан алчуураар толгойгоо ороож, цагаан бүс бүсэлж, настныг аваачиж ууланд оршуулжээ. Оршуулсны дараа хүүхдүүд уулаар дүүрэн алим жимсийг хараад баярахын ихээр баярлаж, алимнаас нь түүж, жимснээс нь идэж, баясан тоголжээ. Баярлан хөөрч байгаа хүүхдүүдээ аав ээжүүд нь хараад хүүхдээ ууланд үлдээгээд явсан гэнэ. Хожим нь тосгон нь баяжин чинээлэгжиж амьдрал ахуй нь сайжирчээ. Аав ээжүүд нь ууланд хоцроосон хүүхдүүдээ санацахааж, харьж ирүүлэх гэсэнд хүүхдүүд нь бид харихгүй, харивал та нартай хоол унд булаалцалдах болохоор энд үлдээчих гэж хэлж гэнэ. Ингээд хүүхдүүд алим жимстэй ууланд үлджээ. Өдөр хоног өнгөрсөөр хүүхдүү өссөөр байж том болж, хүүхэд ачиртай болж гэнэ. Он жилйин удаанд хүүхдүүийн дүр төрх өөрчлөгдөн хувирч, толгой ороосон цагаан алчуур нь толгой дүүрэн цагаан үс, ороосон цагаан бүс нь урт цагаан сүүл болжээ. Үүгээрээ тэд аав ээжийгээ дургаж гэнээ.

      90-ээд оны эхэн үед энд 2000 цагаан түрүүт сармагчин байжээ. 1996 он гэхэд 90 гаруйхан болж үлджээ. Үүний шалтгаан нь уул шатааж газар хагалбарлан, хээрийн амьтдын нутаг усыг түрэмхийлж, дахиад хууль бус этгээдүүдийн хулгайгаар ан гөрөө хийх газар авснаар, цагаан түрүүт сармагчны тоо толгой ихээр хорогджээ.

      Цагаан түрүүт сармагчны амьдрал нь маш дэг журамтай байдаг. Өглөө оройгоор ууландаа гарч алим жимс идэж, наадан тоглоно. Үдэд ууландаа амарч ойрсоно. Орой болохоор агуйдаа буцан ирж хоноголдог байна. Эдгээр амьтдын тоо толгойг нэмэгдүүлэхэд эдний амьдрал ахуйн орон зайгий нь сэргээх нь хамгийн чухал байгаа.

      20-р зууны 90-ээд оноос Цүн зүө хотын засгийн газраас уул шатааж газар хагалбарлахыг хориглон зогсоож, намгийн хий хэрэглэхийг нэвтрүүлж, тариачдын уулнаас мод огтлохыг багасгав. Бас тариачдыг урамшуулж байгаад нишинг, эрдэнэ шиш, тудрага тариулж, орлогы нь нэмэгдүүлжээ. Ингэснээр тариачид нөхөн олговортой болж, амьдрал ахуй нь өөдлөн сайжирч, хүн төрөлхтнийг цагаан түрүүт сармагчинтай амьдрах орон зай булиалдахаас зайлшхийлгэжээ. Эклогийн орчин ахуй ч үүнээс болж улам сайжирч, цагаан түрүүт сармагчны амьдрах орчин ахуй аажмаар сэргэж өргөжиж, тоо толгой нь нэмэгдснээр одоо 700 гаруйд хүрээд байна. Орон нутгийн иргэд эклогийн орчин ахуйг санаачилгаасаа хамгаалж, цагаан түрүүт сармагчныг хамгаалж байна.