• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 14:57:25    
Хятад орон НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тунхаглал"-ыг батлан зөвшөөрлөө [Радио]

CRI

       Хятадын төрийн эрхт байгууллага—БХАТИХ-ын байнгын хороо 26-нд НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тунхаглал"-ыг батлан зөвшөөрлөө. Уг тунхаглал нь хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэний хүний бүх эрх болон үндсэн эрх чөлөөг бүрэн гүйцэд эрх тэгш эдлэхийг баталгаажуулах зорилготой юм. Хөгжлийн бэрхшээлтэй 82 сая хүний эрх ашгийг хамгаалахыг чухалчилсаар ирсэн Хятад оронд авч хэлбэл, уг тунхаглалыг батлан зөвшөөрсөн нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил төрлийн хөгжилд тустай юм.

      2006 оны 12-р сард НҮБ-ын ерөнхий ассамблейн 61-р чуулганаар батлан зөвшөөрсөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тунхаглал" бол НҮБ-ын түүхэн дэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг бүх талаар хамгаалах гэсэн олон улсын анхны хуулийн баримт бичиг юм. Уг тунхаглалыг судалж туурван бичхийн төлөө НҮБ-ын тусгай хороо энэ асуудлаар 8 удаа хуралдсан бөгөөд Хятадын засгийн газар болон Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгэмлэгээр бүрэлдсэн төлөөлөгчид эдгээр бүх хуралд оролцож, уг тунхаглалын ялгам урагштай батлагдахад хувь нэмрээ үзүүлсэн юм. НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тунхаглал" нь ер бусын ач холбогдолтой гэж Хятадын хуулийн салбарынхан үздэг байна.

      Оршил болон 50 заалтаар бүрэлдсэн энэхүү НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тунхаглал"-д, уг тунхаглалыг үүсгэн байгуулагч орнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг, нийгэм, соёлын талын эрх ашиг болон амьдралд нь саад харшгүй байхыг баталгаажуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Уг тунхаглалыг үүсгэн байгуулагч орнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль зүйн хамгаалалт хүртэж, эрүүдэн шүүхээс хэлтрүүлж, улс төр болон олон нийтийн амьдрал ахуйд оролцох эрхийг баталгаажуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр хүндийг хүндэтгэх хэрэгтэй гэж шаардсан байна.

      Уг тунхаглалд өнгөрсөн оны 3-р сарын 30-аас улс орнууд гарын үсэг зурж эхэлсэн юм. Мөн өдөр нь Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ван Гуаня Хятадын засгийн газрын өмнөөс уг тунхаглалд гарын үсэг зурсан байлаа. Уг тунхаглал энэ оны 5-р сард хүчинтэй болсноос хойш, Хятадын засгийн газар түүнийг Хятадын төрийн эрхт байгууллага—БХАТИХ-ын байнгын хороо-нд маш түргэн дэвшүүлж, хянан хэлэлцүүлж батлан зөвшөөрүүлсэн юм. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ү Давэй тун саяхан БХАТИХ-д хандан, уг тунхаглалыг батлан зөвшөөрөх учир шалтгааныг тодорхойлон өгүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ,\2\ уг тунхаглалын гол агуулга нь Хятадын холбогдох хууль дүрэм, бодлогтой үндсэндээ нэгдэлтэй тул уг тунхаглалыг батлан зөвшөөрөх нөхцөл боломж бүрдсэн байна.Уг тунхаглалыг батлан зөвшөөрөх нь бүх нийгмээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг болон нэр хүндийг хүндэтгэх сайн сайхан байдал бий болгоход тустай бөгөөд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн баталгааны ажил төрлийн хөгжилд тустай юм гэжээ.

      Хятадын зүүн хойд зүгийн Мүгдэн хотод амьдардаг хоёр хөл нь бүр зэмдэг Сүнь Шүжюйнь гэдэг эмэгтэй сэтгүүлчид ярилцлага өгч хэлэхдээ, \3\ хуулийн засаглал нь явах тусмаа боловсронгуй болж байгаа Хятад орны хууль зүйн иж бэрэн тогтолцоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхэнд үр өгөөжөө өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхэнд Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогын ололт амжилтыг эдлүүлж байна. Бид бүхэн хуулийн хамгаалалтад багтаж эрүүл хүмүүстэй ялгаагүй оршин амьдарч байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\