• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 15:03:06    
Өлзий хээ

CRI

      Хятадад ирсэн гадны хүний юун түрүүн анзаардаг зүйлийн нэг бол хаа сайгүй харагдах өлзий хээ. Хаалга цонхон дээрээ хайчлан наасан, улаан утас зангидаж хийсэн гээд өлзий хээг бэлгэдсэн зүйлс хаа сайгүй харагддаг. Хятад хүний хувьд өлзий хээ амьдралынх нь салшгүй чухал бэлгэдэл, нандин шүтээн гэмээр. Энэхүү өлзийн соёл хэдийд хаанаас үүсч хөгжсөнийг тодорхой хэлэх аргагүй. Хүмүүс аз жаргалтай, сайн сайхан амар амгалан амьдралыг хүсэн хөөцөлдөх болсон цаг үеэс л үүссэн болов уу. Ямар ч гэсэн өлзийн соёлыг ойлгочихвол хятадын соёлыг, хятад хүнийг ойлгоход маш дөхөм болно гэх юм билээ. Үүнээс бодож үзвэл өлзий хээ гэдэг хятадын соёлын хувьд хичнээн гүн утга агуулгатай болох нь харагддаг.

      Өлзий нь сайн сайхны бэлэг тэмдэг бөгөөд бүх юм сэтгэлийн аяар, санаснаар, бүрэн төгс гэсэн утгыг агуулдаг байна. Өлзийн утгыг ойртуулж гамшгаас зайлсхийх сэтгэл бол хүн бүрийн дээд хүсэл эрмэлзэл билээ. Тиймээс өлзий хээ, өлзийт амьтан, өлзийт зурагнууд нь хятад хүний сэтгэлийн ариун нандин хүсэл мөрөөдлийн илэрхийлэл юм.

      Улаан дэнлүү бол хятадын нийгэмд хамгийн өргөн тархсан өлзийн нэгэн төрөл. Гэрэл асаана гэдэг ирээдүй гэрэл гэгээтэйг бэлгэддэг бол өнгийн дэнлүү өлгөдөг нь төр түвшин түмэн олон амгалан гэсэн утгыг илтгэдэг. Урт наслах цоож зүүдэг нь амь насыг цоожилж, батлан бөхөлж байгааг илэрхийлнэ. Хүмүүс сахиусыг тахиж хүүхдээ хамгаалах мөрөөдлөө илтгэхийн тулд хүүхэддээ цоож зүүлгэн хамгаалж ирсэн ардын уламжлал өнөө хир мэр сэр хадгалагдсаар иржээ. Мөн газар газрын онцлогоос шалтгаалан цоожинд нь нааж сийлдэг өлзий хээний утга агуулга нь өөр өөр, ялгаатай байдаг.

     Улаан утас ороож өлзий зангидахыг Хятад зангиас гэж дэлхийд нэрлэгдэх болжээ. Өлзийт зангиас нь үл тасалдах, нэгэн санаа, нийтлэг сэтгэл, сайн сайхны дээд бэлгэдэл чанарыг агуулдаг.

      Өлзийт сэтгэлийг өвөртлөн сайн сайхныг зорин тэмүүлэх нь хятадын өлзийн соёлын мөн чанар, утга агуулга нь юм.