• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 15:05:19    
Түвд үндэстний зохиолч Алай

CRI

      Сычуанд хүчтэй газар хөдлөлт гарсаны дараа, Хятадын олон салбарынхан тусламжын халуун гараа сунгаж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшигаас аврах ажлыг дорбитой дэмжсэн байна. Сычуаны Түвд үндэстний зохиолч Алай бусад 9 алдарт зохиолчийн хамтаар хамаг түрүүнд Бээжингийн номын том давхар байшинд өөрийн уран бүтээлээ худалдаж, гамшигдсан районд тусалсан байна. Одоо Алайг танилцуульяа.

      Алай 1959 онд Сычуаны баруун хойд биеийн А-багийн Түвд нутгийн Маркан сияньд төржээ. Түүний ээж нь түвд үндэстэн, аав нь Хотон үндэстний хүн юм. Үндэстний цөөнхийн гэр бүлд төрсөн Алай уужуу тайван сэтгэлтэй, өгөөмөр сайхан зантай хүн байлаа.

      Тэрээр Сычуаны газар хөдлөлтөд гамшигдсан хүн ардад өчүүхэн ч гэсэн тус болох нинжин сэтгэлээр мөнгө төгрөг цуглуулж, өөрийн эх бичгийн харамжаа ч бүхнийг хандивласан байна.

     Маркан сияний Багшийн Сургуулиас төгссөн Алай хөдөөгийн сургуульд таван жил багшилж, " Кэ хуан ши же" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байна. Тэрээр " хуучины гаслант түүх" гэсэн уран зохиолын түүвэр, " Сөмө гол" гэсэн яруу найргийн түүвэр, " сарны туяан дах мөнгөн дархан" гэсэн уран зохиолын эмхэтгэл, " эх газрын шат" гэсэн тууж зэргийг нийтлүүлсэн байна. Түүний бичсэн романы төлөөлөгч зохиол болох " тоост ертөнцийн орчил хувьрал"гэсэн зохиол нь 2000 ондХятадын туужийн хамаг дээд шагнал болох " Мао Дүний уран зохиолын 5-р шагнал" хүртсэн юм.

      " Тоост ертөнцийн орчил хувьрал"гэсэн зохиолд Түвд нутгийн хамжилгийн эзний байгуулал мөхөхөөс өмнөх хэсэг түүхийг зураглан бичсэн нь өнгөрсөнд бичигдэж байсан түүхийн уран зохиолуудтай адилгүй юм. Тэрээр нэгдүгээр хүний хараагаар бүх зүйлийг өвөрмөц сайхан илтгэсэн болохоор, түүний зохиол нь шинэ түүхийн өнгө будагаар бялхам байна.

      Түвд үндэстний зохиолч хүний хувьд, Алай өөрөө зөвхөн Түвдчүүдийн байр сууринаас асуудлыг задалсан биш, харин бүх хүн төрөлхтний байр суурин дээрээс асуудлыг нягтлан бодож бичсэн байна.

      Өөрийнх нь ирээдүйн уран зохиолын бүтээл нь ч Түвдчүүдийн оршин амьдарч байгаа нутгаас салшгүй юм гэж Алай ярьж байлаа. Тэрээр " хөндий уул" гэсэн зохиолдоо Хятадын хөдөө нутгийн түүхийг бичихээр оролдож, хамаг сүүлчийн анчин нарын үлгэрийг дүрслэн бичсэн байна.
Алай хэлэхдээ: " хөндий уул" гэсэн уран зохиол маань гурван бүлгээр бүрэлдсэн юм гэжээ.

      Түвд үндэстний зохиолч болсоны хувьд Алай Түвд ах дүү нарын амьдралын унаган төрхийг маш их анхаарч, энэ амьдралд хадгалагдаж байгаа өөрчлөлт хийгээд хүмүүсийн эрэл хүслийг харуулахыг хичээсээр ирсэн юм. \Пэрлаймаа орчуулав\