• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 15:12:08    
Зургаан талт хэлэлцээ шинэ үе шатанд орно [Радио]

CRI

      БНАСАУ 26-ны өдөр Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээний дарга орон Хятадад хандан цөмийн төлөвлөгөөний мэдүүлгийн жагсаалтаа өргөн барилаа. БНАСАУ-ыг "терроризмыг дэмжигч орон"-ы жагсаалтаас гаргах бөгөөд тус улсад "Дайсагнагч орны худалдааны тухай хууль" зэрэг чухал хориг арга хэмжээ хэрэгжүүлхээ зогсохоор Америк төлөвлөж байна гэж Ерөнхийлөгч Ж. Буш мөн өдөр мэдэгдэлээ. БНАСАУ, АНУ хоорондын эдгээр нааштай үйл ажиллагаа нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үйл явцад хөдөлгөх хүчин сэлбэсэн учраас зургаан талт хэлэлцээ нь дарачийн үе шатандаа орох боломжтой боллоо гэж олон нийт үзэж байна.

     Энэ он гарснаас хойш, БНАСАУ болон АНУ нь ажил хэрэгч байр сууриар олон удаа уулзалт хэлэлцээ хийж, хоорондын ойлголцол, итгэлцэлээ цаашид нэмэгдүүлсэн байна. БНАСАУ 5-р сарын эхний арав хоногт Америкт 1986 оноос хойших цөмийн төлөвлөгөөний баримт бичгээ шилжүүлж, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн шийдвэр зоригоо харуулав. Үүний хариуд нь, БНАСАУ-д 500 мянган тонн үр тарианы тусламж үзүүлнэ гэж Америк 5-р сарын дунд арав хоногт мэдэгдэв. Түүнээс хойш, хоёр тал бусад холбогдох талуудтай нягт зөвшилцэж, эцсийн бүлэгт бүртгүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

      БНАСАУ, Америк хоёр талын 26-ны өдрийн үйл ажиллагааг Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээний бусад талууд болон олон улсын хамтын нйигэмлэг мөн өдөр нааштай үэнэлсэн байна. БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Юй Миун Ван хэлэхдээ, БНАСАУ цөмийн төлөвлөгөөний бүртгэлийн жагсаалтаа тушаасан явдал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцын гол чухал зүйлийн ахицтай болох чухал гараа мөн, цөмийн төлөвлөгөөг орхих дараачийн шатны үйл ажиллагаанд үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ. Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, БНАСАУ-ын энэ үйл ажиллагааг сайшаав. Зургаан талт хэлэлцээний хариуцлагтай нэг тал болсоны хувьд Япон цөмийн төлөвлөгөөний бүртгүүлэх жагсаалтыг шалгах ажилд нухцтай оролцох болно гэж Японы засгийн газрын албаны хүн хэллээ. НҮБ-ын Ерөнхйи нарийн бичгийн дарга Бан Ки Мун мэдэгдэл хийж, БНАСАУ цөмийн мэдүүлэг өгсөн, тэрчлэн Америкийн талын дараа нь гаргасан хариу үйл ажиллагаа бол зургаан талт хэлэлцээний Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилт тийш хийсэн чухал алхам мөн гэж тэмдэглэжээ.

      Энэ ахицын дагуу, зургаан талт хэлэлцээг сэргээх асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тавигдсан байна. БНСУ-ын сонин хэвлэл 26-ны өдөр мэдээлэхэдээ, зургаан талт хэлэлцээ 7-р сарын эхээр сэргэж, талууд энэ мэдүүлгийг шалгах болон дараачийн шатны үйл ажиллагааны төлөвөлгөөг хэлэлцэж мэднэ гэжээ.

      БНАСАУ, Америк хоёр тал 26-ны өдөр нааштай байр суурь харуулсан боловч энэ нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үйл явц хожимдоо саадгүй боллоо гэсэн хэрэг биш юм. Хамгийн түрүүнд зохицуулах хэрэгтэй хүнд асуудал бол цөмийн мэдүүлгийн жагсаалтыг шалгах асуудал болно. 45 хонгийн дотор БНАСАУ-ын эсрэг гол болох хориг арга хэмжээгээ цуцалхаар төлөвлөж байна гэж Америкийн тал 26-ны өдөр мэдэгдэв. БНАСАУ-ын мэдүүлэг зөв оновчтой эсхийг энэ хугацаанд Америкийн тал шалгах бөгөөд БНАСАУ-ын тал бүрэн хэмтрэн ажиллах хэрэгтэй юм. Тэгэхгүй юм бол Америк зохицонгуй арга хэмжээ авах болно. БНСУ-ын сонин хэвлэлийн мэдээлснээс үзвэл, цөмийн энэ мэдүүлэгд БНАСАУ-ын цөмийн зэвсэгийн тоо хэмжээ, тэрчлэн уран баяжуулах төлөвлөгөө, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлын тухай тайлбар байхгүй юм байна. Үүнд харамсаж байгаагаа БНСУ-ын засгийн газар 26-ны өдөр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\