• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 15:30:48    
Улаанбаатар FM 105 Дарханд FM 103.7 Бээжин 2008

CRI

      Сайн байцгаана уу, сайхан зусцгааж байна уу, Хөтлөгч Уртнасан ярьж байна. Олимпийн наадам нээлтээ хийхэд 43 хоног үлдлээ, Параолимп эхлэхэд 72 өдөр үлдэж байна. Пүрэв гариг болгоны энэ цагаар хүрдэг Бээжин 2008 нэвтрүүлгээ эхэлж байна, нэвтрүүлэг маань гурван булангаар явагдана. Өнөөдрийн Олимпийн Хуанли булангаараа "Бээжин 2008" Олимпикийн соёл урлаг жич "Бээжинд уулзацгая соёлын арга хэмжээ"-г эхлүүлэх уран сайхны тоглолт Бээжинд болж өнгөрсөн зэрэг сүүлийн үеийн мэдээллээс хүргэнэ. Олимпийн мэдээлэл булангаар Олимпийн ариун галыг золгуулах ёслол анх удаагаа болсон зэрэг арга хэмжээг мэдээлнэ. Спортын амьдрал булангаар "хүслэнгийн таван цагариг—Хятад улсад суугаа элчин сайд нар Олимпийн наадамд" гэсэн цуврал буланг хүргэх болно. Нэвтрүүлгээ бас ая дуугаар чимсэн байгаа, хүлээн авч сонсоно уу.
Олимпийн хуанли:

      * "Бээжин 2008" Олимпийн соёл урлаг жич "Бээжинд уулзацгаая соёлын арга хэмжээ"-г эхлүүлэх уран сайхны тоглолт Бээжинд болж өнгөрлөө.

      *6-р сарын 23-ны өдөр бол олон улсын Олимпийн өдөр юм. Зуун жилийн түүхтэй Олимпийн ариун гал Эгийн тэнгисийн романтик долгио, хүн төрөлхтний энх тайваны мөрөөдлийг дүрэлзүүлэн дамжуулсаар, 23-ны өдөр Дорно дахины Олимпоос, Күнь лүнь уулны хормойдахь Хөхнуурын хөвөөнд ирлээ. Хөхнуурын өндөрлөгийн хөвгүүд охид 624 бамбарчин олимпийн галыг дамжуулжээ.

      *Олимпийн үеийн зам харилцааг саадгүй нэвтрүүлэх эхний шатны арга хэмжээ 23-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ, төвийн албан байгууллга болон Бээжин хотын засаг захиргааны байгууллага нэгжүүд машин унаагаа цөөлж, зарим машины хэрэглээг түр хязгаарласан байна. Тун саяхан Бээжин хотынхонд Олимпийн үеэр зам харилцааг саадгүй нэвтрүүлэх журмыг танилцуулсан байна. 7-р сарын 1-ээс 19-ний өдрийн хооронд Бээжин хотын засаг захиргааны болон бусад албан байгууллагууд машин унааныхаа 30%-г түр зогсоох юм байна. 7-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ын хооронд нийтийн тэрэг унааны 20% хувийг нь зогсоох юм байна. Үүнээс гадна Олимпийн үеэр хотын гадна муж районы ачааны тэрэг Бээжинд орход зөвхөн 112-р засмал замаар тойрч орохыг нэгдэлтэй тогтоожээ.

      *Германы Олимпийн хороо 23-ны өдөр Олимпийн наадамд оролцох хоёрдохь баг 125 тамирчныхаа нэрсийг нийтэллээ. Эдгээр тамирчдын дотор олмболтын, гимнастикийн, дарвуулт завины тамирчдаас гадна хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, сур харвалтын төрлийн тамирчид багтсан байна. Германы Олимпийн хорооны албан хариуцлагатны танилцуулснаар Германы нийт бараг 450 шахам тамирчин энэ жилийн наадамд оролцох юм байна.

      *Америкийн сагсан бөмбөгийн холбооныхон тун саяхан энэ жилийн наадамд оролцох эрэгтэй багийн 12 тамирчны нэрсийг нийтэлжээ. Kobe Briant-аар ахлуулсан энэ багийнхан Олимпд аваргалж, Африны Олимпод дөнгөж хүрэл медальд хүрч байсан хариугаа эргүүлж авах зорилготой гэнэ. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулхад нэг ондоо нь гэвэл MVP Kobe Brant LeBron James болон Вед гурвуул хамсч байх юм. Эдэн гурав Олимпийн наадам дээр анх удаагаа хамсаатан болж байгаа юм, зорилго нь мэдээж Олимпийн алтан медалийн төлөө. Үүнэс гадна Anthony зэрэг одууд Бээжинд ирэх болно.

      *6-р сарын 27-оос 7-р сарын 6-ны өдөр хүртэл Америкийн Oregon их сургуулийн биеийн тамир спортын ордонд Америкийн хөнгөн атлетикийн Олимпийн баг тамирчдыг шалгаруулах тэмцээн болж байна. Энэ нь тив дэлхийн хэмжээнд болж байгаа хамгийн өргөн цар хэмжээтэй хөнгөн атлетикийн тэмцээн юм. Америкийн 1000 гаруй хөнгөн атлетикийн дэлхийн хэмжээний мастерууд цуглаж, давхардсан тоогоор бараг 350 мянган үзэгчид тэмцээнийг сонирхох юм байна. 1000 гаруй сэтгүүлч тухайн тэмцээнийг мэдээлэх болно. Тэмцээнийг үзэгчид өөрийгөө Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээний талбарт байгаа ч юм уу гэх сэтгэгдэл төрүүлдэг аж. Энэ бол Америкийн хөнгөн атлетикийн мастерууд Бээжингийн Олимпод оролцъё гэвэл заавал өнгөрүүлэх чухалтай даваа болж байна.

      *24-нд Шанганы морин спортын музей болон төв байр нь Швейцарт байрладаг Олон Улсын Олимпийн Хорооны музейн хамтран эрхэлсэн "2008 Олимпийн морин спортын үзэсгэлэн" ажиллаж эхэллээ. Иймэрхүү Олимп, Олимпийн морин спорт, морин спортын наадмаар гол сэдвээ болгосон үзэсгэлэн Шанганд анх удаагаа болж байгаа юм. Зуу гаруй ширхэг түүхэн дурсгалт зүйлс, зураг, өмнөх Олимпуудын морин спортын тэмцээний тасалбар, медаль, эрт өдгөөгийн Олимпийн морин спортын тамирчдын хувцас хэрэгсэл зэргийг сонгон дэлгэсэн байна. Энэ үзэсгэлэн 9-р сарын 28 хүртэл үргэлжилнэ.

      *Монгол улсын Олимпийн Хорооны биеийн тамир спортын эмчилгээ оношилгооны төв 23-ны өдөр албан ёсоор ашиглалтанд орж, Монгол улсын Олимпийн эрх олсон жудо бөхийн болон чөлөөт бөхийн тамирчдад эхлэн шинжилгээ хийж байна гэж Монгол Улсын Олимпийн Хороо 24-ний өдөр мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр, энэ төвийнхэн тэргүүний тоног төхөөрөмж ашиглаж тамирчдын булчингийн хөдөлгөөний байдалд хяналт шинжилгээ хийж, мэргэжлийн сануулга зөвлөгөө өгч үйлчлэх юм байна. Үүнээс гадна энэ төвд зүрхний эмчилгээний болон биемахбодын шим тэжээлийн төвийг байршуулжээ.

      Өнөөдрийн байдлаар Монгол улс нэгэнт жудо, чөлөөт бөх, сур харвалт, бокс зэрэг төрлөөр Олимпд оролцох 29 эрхийг олоод байна. 1964 онд Олимпод анх оролцсноос хойш Монгол улсын тамирчид Олимпийн 15 медаль хүртжээ. Гэхдээ алтан медаль өнөө хир олоогүй билээ, энэ жилийн наадамд Монгол улс анхныхаа алтан медалийг авах зорилттой байгаа бөгөөд 2 ч алтан медаль олох боломжтой байгаа юм байна.

      *Оросын Олимпийн хорооны Бээжингийн Олимпд оролцох ажил хариуцсан албаны хүн Владимир Вашин Globаl сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Оросын баг тамирчдын бэлтгэлийг танилцуулсан бөгөөд, энэ жилийн наадамд Оросын тамирчид нийт амжилтаараа эхний гуравт орох, чадвал түрүүлэхээр оролцоно гэж илэрхийлсэн байна.

      *Японы үзэгчид өнөөгийн байдлаар 70 мянган ширхэг Олимпийн тасалбар олсон байна, энэ нь Сиднейгийн Олимпынхтой адил болжээ. Бээжингийн Олимпийн Хороо анх эхлэхдээ Японы Олимпын Хороонд Японы 27 мянган ширхэг тасалбарыг хуваарилан өгөхийг зөвшөөрч байсан юм, сүүлээр нь Японы Олимпын Хорооны хүсэлтийн дагуу бэйсбол, хөл бөмбөгийн төрөл тэмцээний тасалбарыг нэмж олгосон байна.

      *Энэ жилийн наадмын нээлт дээр ямар ямар уран сайхны тоглолтууд болох вэ гэдэг нь өнөө хир нууц байгаа. Гэтэл зарим нэг үзэгдлүүд эхнээсээ тодорч байна. Оросын Олимпын хорооныхон тун саяхан газрын теннисны дагина гэгддэг Шарапова нээлтийн ёслол дээр талбайд Оросын далбааг өргөн орох болно хэмээн мэдэгдсэн байна. Шарапова бол ийм нэр төртэй үйл хэргийг гүйцэтгэх Оросын анхны эмэгтэй тамирчин юм.