Эрхэм сонсогчид та бүхэнтэйгээ 6-р сарын 16-22 ны хоород болсон Бээжингийн олимпийн наадамтай холбоотой мэдээний тоймоос хүргэе.
6-р сарын 15-22 ны өдрүүдэд Бээжингийн олимпийн бамбар Хятадын баруун өмнөд нутгийн Чүн Чин хот, Шинжааны уйгарын өөртөө засах раион, Түвдийн өөртөө засах раион жич хөхнуур мужид урьд хожид дамжигдлаа. Гал бамбар хүрсэн газар болгонд тухайн нутгийн ард иргэдий халуун урамтай оролцож, дэмжиж байлаа. 6-р сарын 21-ний өдөр олимпийн бамбар Түвдийн өөртөө засах раионы төв Лхсад дамжигдлаа. Лхсад хотод дамжуулах ажиллагааны гарааг Норовлинка өргөн талбайгаас эхлүүлж, Жумагланмаа оргил буюу Евристад анхдагч удаа ар талаас нь авирсан нэрт уулчин гомбо олимпийн бамбарын анхны бухиач болжээ. Тэд Будала ордон, Лалугийн намаграхаг газар зэрэг аялал жуулчлалын нэрт үзэмжүүдээр өнгөрлөө. өлзийт үүл хэмээх бамбарыг дамжуулах явцад замын хоёр хажуугаар зогсосон хүмүүс баярлан хөөрөлдөж, Хятадын төрийн далбаа барин хөгжөөн дэмжиж байлаа. Бамбар дамжуулах ажиллагааны бариаг Будалаа ордоны өмнөх өргөн талбайд байршуулжээ. Энэ өргөн талбайд Жумагланмаа оргилд авч гарсан олимпийн галыг Хятадын дотор газар дамжигдсан галтай нийлүүлэх ёслолд үйлдэж, галыг нийлүүллээ. Олимпийн бамбарыг Лхса хотод дамжуулах ажиллагаанд оролцсон Хятадын нэрт дуучин Цэдэн дулмаа баяралсан сэтгэлээ дарж ясондгой хэлсэн нь :
Олимпийн бамбарыг Түвдэд дамжуулах бухиачин болно гэж би зүүдэлж ч байгаагүй, Бээжингийн олимпийн наадам амжилттай болохыг хүсэн ерөөж байна. Би Бээжингийн олимпийн наадамд ая дуугаа өргөхийг хүсч байна гэж хэллээ.
Хятадын шянгангийн засаг захиргааны онцгой раионы засгийн газрын засаг захиргааны газрын дарга, олимпийн морин спортын комиссын дарга Тан Ин Нянь саяхан хэлэхдээ, Шянганд болох олимпийн наадмын морин спортын тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ бэлэн болоод байна гэжээ. Түүний танилцуулснаар, Бээжингийн олимпийн морин спортын тэмцээний ордон талбай нэгэнт байгуулагдаад туршилтын тэмцээнүүдээр батлагдлаа. Тэмцээнд оролцох уралдааны морид болон тамирчидыг 8-р сарын Шянганы бүхчим чийглэг цаг агаарт зохицуулахын төлөө Шянган агаар тохируулагчтай морны хашаа байгууллаа. Агаар тохируулагчтай морины хашаа дэлхий дээр үүнээс өөр үгүй юм байна. Тэмцээний үед барианы газарт сэрүүцүүлэх хашаа саравч байгуулсан байна.
Та Ин Нянь Шянганы засаг захиргааны онцгой раионы засгийн газрын төлөөлөн дэлхийн найз нөхдийг Шянганд хүрэлцэн ирж олимпийн морин спорт сонирхохыг урилаа. Түүний яриаг одоо сонсё.
Шянганд нэр оронд хоёр систем хэрэгжүүлэх тухай ярихдаа ноён Дэн Шяо Пин, Шянганчууд морио уралдуулахаараа уралдуулж, бүжгээ бүжиглэхээрээ бүжиглэж болно гэж хэлсэн үг энэ мөчид санаанд орж байна. Бид олимпийн наадмыг зохион байгуулах туслах хотын үүргээ дэлхийн том хотын хувиар сайн биелүүлэх итгэлтэй байна гэж тэр илэрхийллээ.
Бээжингийн олимпийн наадам, параа олимпийн үеийн зам харилцааг хэвийн байлгах болон агаар мандалын чанарыг батлахын төлөө Бээжин хотын холбогдох салбарууд 6-р сарын 20-ны өдөр, 7-р сарын 20-9-р сарын 20ны өдөр болтол Бээжингий авто машин удаарынхаа эцэсийн тоогоо үндэслэж, тэгш өдөр тэгш удаартай машин явж, сондгой өдөр сондгой дугаартай машин явах болно гэж мэдэгдлээ. Гадар мужаас Бээжингээр дайран өнгөрөх машинууд энэ хугацаанд Бээжинг тойрон өөр замаар явж байх болно. Эдгээр тогтоолд нийтийн автобус, такси, гадаадын элчин сайдын яамны машин унаанууд багтахгүй юм байна.
Бээжингийн зам харилцааны комиссын дэд эрхлэгч Жоу Жэн Юй:
Эдгээр арга хэмжээ нь Бээжингийн зам харилцааны дарамтын ихээр хөнгөлөх болно. Бээжингийн авто машин нийт 3 сая 290 мянгад хүрч байна. Сондгой тэгш дугаараар явах болсноос хойш авто машины нийт тоо 45%-иар багасах болно гэжээ.
Хятадын байгаль орчныг хамгаалах салбарын саяхан олгосон тоо баримтаас үзвэл, Хятад улс 1998 онд олимпийн наадам зохион байгуулах өрөгдөлийг албан ёсоор дэвшүүлснээс хойш Бээжингийн агаар мандалын чанар 9 дэхь жилдээ сайжирч байна. Олимп зохион байгуулах өрөгдөл дэвшүүлснээс нааш Хятад улс нийт мяга шахам тэрбум юаний зарцуулж, нүүрсний , авто машин, аж үйлдвэрийн зэрэг утаа тоосны бохирдолыг харилгах талаар 200 гаруй төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Бээжингийн цэлмэг тэнгэртэй өдөр нь 1998 онд 100 байсан бол 2007 он гэхэд Бээжинд хот 246 цэвэр тунгалаг цэнхэр тэнгэртэй болсон байна. Эдгээрээс бид Бээжингийн агаар мандал хэр их сайжирсныг мэдэж болох юм.
6-р сарын 20-ны өдрөөс Бээжингийн параа олимпийн тэмцээний тасалбарыг Хятадын дотоодод албан ёсоор борлуулж эхэллээ. Бээжингийн параа олимпийн тасалбар нийт 1 сая 660 мянган ширхэг байгаа юм байна. Тэдгээрээс 830 мянгыг нь дотооддоо зохиулж зарж байгаа юм байна.
Бээжигийн олон улсын хэвлэл мэдээлэлийн төв ашиглалтад орж, олимп сурвалжилахаар ирэх 10 мянга гаруй сэтгүүлчидэд үйлчилэхээр бэлэн болоод байгаа юм. Бээжингийн олон улсын хэвлэл мэдээлэлийн төв нь Бээжингийн Гэ Хуа Кай Юань зочид буудал байрлаж, 7-р сарын 8-ны өдөр албан ёсоор нийгэм нийтэд нээлттэй болох юм байна.
|