28-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Хятадын Дүнфэн сансар судлалын хотхон буюу Жиүчуаний дагуул хөөргөх баазад амжилттай дамжууллаа.
Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Дүнфэн сансар судлалын хотхонд 22 бамбарчин 3 газарт нийт 8 км зайд дамжуулжээ. Бамбар дамжуулах гарааг Хятадын баатар сансарчин Фэй Жюньлүн эхлүүлэв.
Хятадын баруун бүсийн Ганьсү мужийн Жиүчуаний дагуул хөөргөх баазыг бас Дүнфэн сансар судлалын хотхон гэдэг юм. Энэ бол Хятадын шинжлэх ухааны дагуул, техникийн туршилтын дагуул, зөөгч пуужин хөөргөх баазуудын нэг нь юм.
Энэ нь мөн ч Хятадын хамгийн эрт байгуулсан, цар хэмжээгээр хамгийн том нь болох дагуул хөөргөх төв бөгөөд Хятадын өнөөгийн нисэгчтэй сансарын хөлөг хөөргөж байгаа цорын ганц бааз юм.\ Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|