Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 29-нд Бээжинд Дяоюйтай төрийн зочид буудалд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райстай уулзаж хэлэлцээ хийлээ.
Ян Жечи Хятад, Америкийн харилцааны сүүлийн жилүүдийн хөгжил амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад, Америк хоёр тал стратегийн өндөрлөг болон алс хэтийн үзэлтээр, бүтээлч хамтын ажиллагааны их чиглэлийг бат эзэмшиж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг цаашид нухацтай хэрэгжүүлж, яриа хэлэлцээ, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан сонирхож байгаа болон эмзэг асуудлуудыг зүй зохистой зохицуулж, Хятад, Америкийн харилцааны цаашдын тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэжээ.
К.Райс хэлэхдээ, Америк Хятадын харилцаа нь бат бэх үндэс суурьтай, маш бүтээлч чанартай юм. Америкийн тал Хятадын талтай хамтран яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн чанартай асуудлууд болон өрсөндөөн сорилтудыг зохицуулахад бэлэн байна гэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав\
|