• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 11:18:13    
Хятад улсын нэн их үүрэг гүйцэтгэхийг НҮБ-ын дарга Бан Ги Мун хүсэв [Радио]

CRI

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Японд хийсэн айлчлалаа өндөрлөөд 7-р сарын 1-ний өдөр Хятад улсад айлчилна. Үүний дараа тэрээр БНСУ-д айлчлах бөгөөд Японы Хоккайдод болох наймын бүлгийн дээд хэмжээний хуралд оролцох болно.

      Зүүн Азийн орнуудад айлчлахаас өмнө, Бан Ги Мун Нью-Иорк дахь НҮБ-ын төв байранд Хятадын хэвлэл мэдээллийн хэрсэгсэлд нэгдсэн ярилцлага өгөх үедээ: Миний бие Хятад улсад хийх энэ айлчлалыг маш хүсэн хүлээж байна. Бээжингийн олимпийн наадам лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд Олон улсын үйл хэрэгт Хятад улсын нэн их үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ.

      Хэдийгээр 2006 онд НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараахан Хятад улсад айлчилсан ба саяхан тэрээр Сычуань мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд гамшгийн байдлыг ойлгож очсон боловч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бээжинд хийх албан ёсны айлчлалын хувьд энэ нь түүний анхны айлчлал нь юм. Иймээс Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч би энэ удаагийн айлчлалыг маш хүсэн хүлээж байна гэж илэрхийлсэн байна. Айлчлалын хугацаанд тэрээр Хятад улсын удирдах хүмүүстэй дэлхий дахины олон асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцох болно.

      Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны нэг, НҮБ цаашилбал дэлхийд удирдах байр суурьтай юм. Дэлхийд нөлөө бүхий хариуцлагатай чухал бүрэлдэхүүн мөн тул миний бие яриангүй Хятадын удирдах хүмүүстэй бүх хүн төрлөхтний тусын төлөө холбоотой асуудал, энх тайван, аюулгүй байдлын тухай дэлхийн чанартай асуудыг авч хэлэлцэх нь зүй ёсны юм гэжээ.

      Ярилцах явцад Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хятадын засгийн газрын энэ удаагийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажиллагаанд илрүүлсэн өндөр үр ашигтай, хүчин чадварыг үнэлэн сайшааж, дэлхийн олон орны засгийн газарт байгалийн гамшигтай тэмцэх талын үлгэр жишээ болох ёстой гэж үзэв.

      Бан Км Мун хэлэхдээ, Гамшгийн дараах сэргээн босголтын ажилд НҮБ нь Хятадын Засгийн газартай цаашид хамгийн их хэмжээнд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх болно гэжээ.

      Удахгүй Бээжинд болох гэж байгаа олимпийн 29-р наадмын тухай Бан Ги Мун хэлэхдээ, Хятад улсад зохион байгуулагдах энэ удаагийн олимп нь түүхэн дэх хамгийн их амжилтад хүрсэн олимпийн наадам болно гэдэгт би итгэж байна гэжээ.

      Энэ удаагийн олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө хийсэн бүхэндээ Хятадын нийт ард түмэн бахархах ёстой. Энэ бол гуравдах удаагаа Азийн эх газарт болох гэж байгаа олимп. Энэ наадам нь дэлхийн улс түмний хамтын баяр наадам, эвсэг зохицонгуй, найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлэх, үзэл ухамсрын ялгаа зөрүү тэрчлэн улс хоорондын хилийг давсан гүүр, холбоос болох ёстой, Хятадын засгийн газар болон ард түмэн энэ олимпийн наадмыг түүхэн дэх хамгийн амжилттай олимпийн наадам болгон зохион байгуулж чадна гэдэгт би итгэх учир шалтгаан бүрэн байгаа юм гэжээ.

      Энэ удаа Хятадад аялчлах явцдаа тэрээр их дээд сургуулиар орж, оюутнуудтай уулзаж ярилцах бөгөөд лекц унших юм байна. Тэрээр хэлэхдээ, би залуу хүмүүстэй уулзаж ярилцах боломжийг маш нандигнан үздэг. Хятад улс өнөөгийн дэлхийн чухал орон болсны хувьд нэн их үүрэг гүйцэтгэх ёстой гэж би тэд нарт хэлэхийг хүсч байна гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун хэлэхдээ,

      Та нар бол Хятадын ирээдүй мөн. Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн түргэн хөгжиж байгаа орон болсны хувьд Хятад улс өнөө дэлхий дахинд үр нөлөөгөө өгч байгаа бөгөөд хариуцлага хүлээх ёстой орон болсон гэж би Хятадын залуучуудад хэлмээр байна. НҮБ өнөө дэлхий нийтийн чанартай их олон асуудыг зохицуулахын төлөө чармайж байгаа, Хятад улс нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд НҮБ-тай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, эдгээр асуудлыг зохицуулахын төлөө хамтаар хүчин чармайлт гаргах ёстой гэжээ. \ЦэцэнУрангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\