• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 14:54:25    
Гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг хяналтдаа байлгах арга

CRI

      Гар, хөл, амны өвчин нь олон замаар дэлгэрч, нялх хүүхэд болон хүүхдүүдэд амархан халдварладаг. Хүүхдүүдийн өөрийн бие нь болон айл гэр, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагын ариун цэвэр байх нь уг өвчний халдвараас сэргийлэх гол тал юм.

      Нэг. Өөрийн биеийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

      1. Хоол идэхээсээ өмнө, өтгөн шингэн гаргасны дараа, гадагш явж буцаж ирсэнийхээ дараа саван юм уу, гар угаадаг шингэн зэргээр хүүхдийн гарыг сайтар угаана. Хүүхдүүдэд хүйтэн ус уулгахгүй, хүйтэн хоол идүүлэхгүй байж, ийм өвчний халдвартай хүүхдүүдтэй ойртохоос сэргийлэх хэрэгтэй.

     2. Хүүхдийг асарч байгаа хүн нь хүүхдийн хувцас хунар, бүх эдлэл хэрэгслийг сольж ариутган, өтгөн шингэнийг нь цэвэрлэсний дараа гараа сайтар угааж, хир буртаг болсон зүйлийг нь зүй зохистой ариутгах хэрэгтэй.

     3. Нялх хүүхдийн хэрэглэдэг угж, сүүний лонх зэргийг гүйцэд ариутгаж цэвэрлэсэн байх хэрэгтэй.

     4. Уг өвчин дэлгэрч байгаа хугацаанд хүүхдийг олон нийтийн газар очуулахгүй байж, гэр ахуй орчин тойрноо ариун цэвэр байлгаж, гэртээ хэзээд цэвэр агаар оруулж, хөнжил дэвсгэр, хувцас хунарыг нь наранд байнга ээж байх хэрэгтэй.

     5. Хүүхдүүдэд өвчний шинж байдал илэрвэл нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд өвчинд нэрвэгдсэн хүүхдийнхээ хувцас хунарыг наранд ээж, ариутгаж, өтгөн шингэнийг нь ариутган, аль болохоор сайтар эмчлүүлж, амруулж, даамжруулахгүй байх хэрэгтэй.

      Хоёр. Хүүхдийн цэцэрлэг, бага сургууль зэрэг олон нийтийн байгууллагын урьдчилан сэргийлж, хяналтдаа байлгах арга

      1. Уг өвчин дэлгэрч байгаа улиралд, хичээлийн танхим болон сурагчийн дотуур байр зэрэг газрыг байнга салхи оруулж, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй.

      2. Тоглоомын зүйл болон бүх эдлэл хэрэгслийг нь өдөр болгон ариутган цэвэрлэж байх хэрэгтэй.

      3. Цэвэрлэгчид эрхбиш бээлий хийх хэрэгтэй бөгөөд ариутгах, цэвэрлэх ажлаа хийж дууссаны дараа гараа сайтар угааж ариутгах хэрэгтэй.

      4. Хаалганы бариул, ширээ, сандал зэрэг гарт амархан өртдөг зүйлийн өдөр бүр ариутгаж байх хэрэгтэй.

      5. Хүүхдүүдийн гараа зөв цэвэр угаах заншилтай болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.

      6. Өглөө болгон хүүхдүүдэд шинжилгээ хийлгэж, өвчин халдварласан шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй.

      7. Уг өвчин халдварласан хүүхэд олон болбол эрүүл мэндийн болон боловсролын салбаруудад мэдүүлэх хэрэгтэй. Эдгээр багууллагууд нь бодит байдлын дагуу чөлөө тавих арга хэмжээ авч болно.

      Гурав. Эм эмнэлгийн байгууллагын урьдчилан сэргийлж, хяналтдаа байлгах арга

      1. Уг өвчин дэлгэрч байгаа хугацаанд, эмнэлгийн газрууд урьдчилан шинжилгээ хийх арга хэмжээ авч их халуурч байгаа хүүхдэд тусгай амбулатори гаргаж шинжилгээ хийхийн зэрэгцээ айл гэр болон орчин тойрноо сайтар ариутгаж цэвэрлэж байх хэрэгтэй.

      2. Эмчилж байгаа хүмүүс ч өвчтөн болгоныг сайтар асраж, өөрийн гараа ч сайтар угааж ариутгаж байх хэрэгтэй.

     3. Өвчтөнийг эмчлэх, асрах явцад хэрэглэсэн аппарат хэрэгслүүдийг сайтар арчиж ариутгаж байх хэрэгтэй.

     4. Өвчтөний ганц өрөөнд гэдэсний өвчний вирус халдварлаагүй бусад өвчтэй хүүхдийг хамт эмчилж үл болно. Хүнд өвчилсөн хүүхдийг дангаар нь тусгаарлаж эмчлэх хэрэгтэй.

     5. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан хүүхдийн ор дэр, ширээ, сандал зэрэг тоног төхөөрөмж болон эд зүйлсийг эрхбиш сайтар ариутгасны дараа дахиж хэрэглэж болно.

     6. Өвчинтэй хүүхдийн амьсгалын замын шүүрэл бодис болон өтгөн шингэн жич бусад бохир бодисуудыг ариутгаж шийдвэрлэх хэрэгтэй.

     7. Эм эмнэлгийн байгууллагууд нь гар, хөл, амны өвчтөн нэмэгдэх юм уу, гэдэсний өвчний вирустэй холбоотой өвчтөн илрэх юм бол нэн даруй орон нутгийн засаг захиргааны эрүүл мэндийн салбарууд болон халдварт өвчнөөс сэргийлэх байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\